November 24, 2010

Хуучны хамтлагууд


Би яагаад хуучны хамтлагуудад дуртай, хайртай байдаг вэ гэвэл олон учиртай юм. 1960 аад оны үед рок хөгжим хүчтэй дэлгэрч эхэлсэн. Нэг ёсондоо анхны шилдэг хамтлагууд тэр үед гарч ирсэн гэсэн үг. Рок хөгжим үүсэхэд мэдээж тэр үеийн олон хөгжмийн урсгалууд нөлөөлсөн. Гэхдээ цоо шинэ урсгалыг тэр үеийн хамтлагууд ёстой л өөрсдийнхөө чадалтайд л хөгжүүлсэн болов уу! Өөрөөр хэлбэл тэд л анх рок гэдэг модны үндсийг тарьж, олон сайхан мөчир салаалан ургах боломжийг олгосон юм. Дээр үеийн хамтлагуудыг муулах эрх бидэнд байхгүй. Сайн ч бай, муу ч бай тэд л энэ хөгжмийг бүтээсэн. Техник төдийл сайн биш байсан тэр үед жинхэнэ ур чадвараа шавхаж байж дугаралт хөг аялгуугаа өөрчилж, нэмж, сайжруулж байсан тэдэнд бид талархах хэрэгтэй. Орчин үеийн хамтлагууд бол зөвхөн тэдний тарьсан модон дээр ургасан навчнууд юм. Хуучны хамтлагуудын үлдээсэн өвийг орчин үеийн хамтлагууд өвлөж аваагүйсэн бол одоо үед сайн хамтлагууд тийм ч олон байхгүй л байх байсан болов уу. Тиймээс хуучны хамтлагуудад бид өртэй билээ!
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.