November 25, 2010
Төсөөлөл
Анх огторгуй ертөнцийн талаар төсөөлөхөд үнэхээр хэцүү байдаг байлаа. Учир нь надад эцэс төгсгөлгүй орон зайг оюундаа дүрслэнэ гэдэг үнэхээр байж боломгүй мэт санагддаг байсан юм. Одоо үеийн одон орон судлал, физикт огторгуй ертөнцийг хязгааргүйгээр тэлж байгаа хэмээн үзэж байгаа юм байна. 15 гаруй миллиард жилийн өмнө их тэсрэлт гэдэг зүйл болжээ. Энэдээс манай огторгуй үүссэн аж. Үүнээс өмнө огторгуйд юу ч байгаагүй гэсэн үг. Их тэсрэлрээс өмнө огторгуй ертөнцийн орон зай 0 тэй тэнцүү, темпиртур + хязгааргүй байсан аж.
Харин их тэсрэлтийн дараа орон зай тэлж эхэлсэн бөгөөд тэмпиртур маш хүчтэй доошилсон байна. Энэхүү их тэсрэлтээс одоог хүртэл огторгуй маань тэлж байгаа юм. Гэтэл энэ онолыг үнэхээр үнэн баттай гэдгийг мэдэх арга байхгүй. Мэдээж хэрэг энэ онолыг дэвшүүлхийн тулд олон зуун баталгаа нотолгоог тогтоосон. Гэвч хязгааргүй уудам энэ огторгуйд зах хязгаар бий юу гэдэг нь туйлын сонин байгаа юм. Хэрвээ байхгүй гэвэл үнэхээр хязгааргүй орон зай байх боломжтой юу? Мөн хязгаар байгаа гэвэл тэрхүү зах хязгаарт хүрвэл түүний цаана юу байгаа бол? зэрэг асуултууд гарч ирж болно. Энэ асуултууд бараг л парадокс мэт санагдаж байгаа ч аль нэг нь заавал үнэн хариулттай байх учиртай мэт сангдана. Маш энгийн, зүгээр л огторгуйд зах хязгаар бий юу? байхгүй юу? Ингээд л болоо. Гэвч тайлагдашгүй энэ асуултуудын хариулт надад маш их сонин байсан юм. Манай дэлхий энгийн нэгэн глактик (оддын бөөгнөрөл) ын зах орчинд байрладаг. Гэтэл манай глактикт нарнаас гадна тоолж барамгүй одод бий. Бас манай глактикаас гадна өөр олон зуун глактик бий. Мэдээж тэр бүр дээр олон живаа одод бий. Ингээд бодоход өөр амьдралтай гариг байхгүй гэж хэлж болмооргүй санагдана. Асар уудам шүү дээ энэ огторгуй. Зөвхөн нар хүртэл гэрлийн хурдаар явбал 8 минут болж байж очно. Бодоод үз. Нарны гэрэл 8 минут болж байж манай дэлхийд ирдэг гэсэн үг. Ийм уудам ертөнцийг төсөөлөхөд бэрх.
Мөн надад нэгэн төсөөлөл байна. Хэрвээ огторгуй ертөнц байгаагүй бол яах вэ? Түүний оронд юу байж болох вэ? Магадгүй оронд нь маш том талх байж ч болох юм. Ер нь огторгуйн хязгаараас гарах үед юу тохиолдох вэ? гэдэг сонин. Бас юуны тулд энэ огторгуй оршинэ вэ гэдэг үнэхээр хамгийн том асуулт байх. Юуны тулд юм бол? Огторгуй ертөнцийг арчаад хаялаа гэхэд оронд нь юу үлдэх бол? За даа бараг л энэ асуултууд хэнд ч хэрэггүй биз дээ. Ийм асуултууд байлаа гээд үнэндээ ямар ч хэрэг байх вэ дээ.
Labels:
Philosophy
Subscribe to:
Post Comments (Atom)
4 Сэтгэгдэлтэй:
bodoh ni saihan l da. heterheeree hetsuudne dee.tolgoi erguulsen naad asuultuudaas bolood bvr zarimdaa sanaa alddag yum...aliw ter dars awaad ir gj hen hellee de.
magadhui hun ene buh uneni tuhai turuhusu umnu medej bsn bs uhsenihe dara medeh biz.
said nomad
Магадгүй ээ... үнэхээр магадгүй.
Бараг бүх зүйлийн товч түүх номонд бичсэнээр ертөнц тэлж байгаа бус харин галактик хоорондоо зай авч байгаа гэж бичсэн байсан санагдаж байна. Стефен Хокингийн номыг уншаад тэлж байгаа л гэж боддог байлаа. :)
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.