Зүгээр л бид сайхан байна, гоё байна, амттай байна гээд л байдаг. Тэр үед бидний нүүрэнд баяр баясгалан тодрон байдаг. Өөр юу ч бид хэлж чаддаггүй. Гэтэл үнэхээр тэнд сайхан амт байгаад л байдаг. Тэр амтыг үгээр хэлээд өөр хэн нэгэнд амтлуулах боломж үнэхээр байхгүй юм даа. Мөн бид яагаад дуралдгаа тайлбарлаж чаддаггүй. Нэг мэдэхэд л зүрх маань алдуурчихсан байдаг. Хөл маань газарт хүрхээ мэдэхгүй, нүд маань урдхаа харахгүй болчихсон байдаг. Яагаад? Хэлэх үг 1 ч байхгүй. Үүнийг илэрхийлэхэд үг дэндүү бүдүүлэг юм. Тийм л учраас дуугүй байж сурах нь ихийг олж харах боломж бидэнд олгодог билээ. Тайлбар хийх хэрэггүй. Сайхан амт мэдэрч байгаа хүн яагаад дугарч чадаггүйг мэдхүү? Учир нь тэр бурханлагтай хамт байдаг юм. Бурханлаг гэдэг нь юу ч хэлэхгүй оршихуй юм. Зөвхөн агуу их хүч урсдаг тийм л оршихуй юм. Тиймээс сайхан муухайг үгээр илэрхийлэхийг оролдох хэрэггүй. Хайртай хүнийхээ дэргэд юу ч ярилгүй зүгээр л гараас нь бариад суу гэж будда нар хэлдэг. Хэрвээ тэгж чадвал та хоёрын дунд завсар зай үгүй болж, аугаа нэгдэл бий болох болно. Түүнийг үгээр юу гэж илэрхийлэхийг хэн ч мэдэхгүй биз ээ. За эцэст нь `Илэрхийлсэн үнэн худал болно` гэдэг үгээр нийтлэлээ дуусгая.
Л.Төрбурам
2 Сэтгэгдэлтэй:
Гайхамшигтай! Үгийн урлагийн оргилд халин дүүлэх Kahlil Gibran шиг хүн байна даа, Төрбурам. Нууцыг нь би ингэж таана: Үгэн илэрхийллийн мөхөс байдлыг ойлгож эхлэх үед үгс төгөлдөржиж эхэлдэг. Орхивол олно. Зүгээр суувал ихийг бүтээнэ гэдэг шиг.
Баярлалаа... энэ утга санааг та ойлгосон гэдэгт итгэлтэй байна...
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.