Монголчууд ардчилалыг Ардчилсан нам гэж ойлгодог. Тиймдээ ч ардчилал хэрэггүй гэж зарим хүмүүс итгэдэг. Гэтэл ардчилал гэдэг нь бидний сонгосон амьдралын болоод засаглалын хэлбэр юм. Хүмүүс бодохдоо хүчирхэг хэн нэгэн хүн удирдлагыг гартаа аваад, тэр хүн шударга ёсыг тогтоож, бүх зүйлийг байх ёстой байранд нь оруулна гэж итгэдэг. Гэвч энэхүү нэг хүний засаглал бол бидний сонгосон сонголт биш. Энэ сонголтыг бид 34 жилийн өмнө сольсон. Харин 34 жилээс өмнөх үе буюу 1990 оноос өмнө Монгол улс нэг хүн бүгдийг удирдаж, бүхнийг сайхан болгоно, түүнд найдаад хүмүүс юу ч хийх хэрэггүй гэдэг сонголтыг хийсэн байсан юм. Гэсэн хэдий ч нэг хүн, нэг нам бүхнийг сайхан болгож чаддаггүй гэдгийг өнгөрсөн зуун тэр чигээрээ нотолсон билээ. Тэгвэл ардчилал гэж юу вэ? Бид ямар сонголтыг хийсэн бэ?
June 22, 2024
March 17, 2020
Кино ажиглалт #2 - Parasite (Шимэгч) 2019
"Шимэгч" кино нь найруулга болоод кино зохиолын төгөлдөр жишээ гэдгийг бид хэдийн мэддэг болсон ч энэ кино нь мөн кино эвлүүлгийн гайхалтай үлгэрлэлийг бидэнд харуулсан гэдгийг төдийлөн анзаараагүй байх. Бид маш олон сонирхолтой дүр зургуудыг энэ киноноос олж харж болно. Гэсэн хэдий ч энэхүү киног чухам юу шилдэг, сайн кино болгож байгааг зарим хүмүүс гайхдаг. Тэгвэл яагаад энэ кино тийм сайн бүтээл болсон тухай товч тайлбарлахыг хичээе.
December 4, 2018
Кино ажиглалт
December 2, 2018
НҮБ бол чөтгөр шүтэгчдийн үйл хэргийг хэрэгжүүлэгч
Хүүхдээ зодож хүмүүжүүлэх, эхнэртээ гар хүрэх, тэгш бус байдал зэрэг нь манай үндэсний уламжлалт ёс заншил биш. Харин эдгээрийг үндэсний заншил гэж ойлгуулахыг хичээж байгаа газар бол НҮБ. Ганцхан манай улсад ч биш, дэлхийн бүх улс орнуудыг энэ нэрийдлээр дайрч доромжилж байна. Бүх уламжлалт соёл, ёс заншил, шашинууд НҮБ ийн үндсэн зорилгод саад болж байгаа гэж хэлж болно. Орчин үеийн нийгэмд эдгээр нь таарахгүй гэдэг үг маш олон сонсогдоно. Өнгөрсөн зуунаас хойш яригдаж буй бараг хамгийн том, маш урт хугацааны, бараг бүх талыг хамарсан өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт, бодлогыг New World Order гэж нэрлэж байна. Үүнийг хэрэгжүүлэх тухай яриа томоохон улс гүрнүүдийн удирдагчдын амнаас зах зух гарсаар л ирсэн. Гэвч энэ нь маш нууцийн зэрэглэлтэй асуудал. Харин энэ бодлогыг гардан хэрэгжүүлэгч газар нь НҮБ юм. Тэгвэл энэ зорилтоор юуг хэрхэн өөрчлөх гээд байгаа вэ? Тэр нь бүх дэлхийг нэгтгэж, нэгдсэн нэг удирдлагын тогтолцоотой болгох эцсийн зорилготой. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх бүх соёл, бүх үндэстнүүдийн ёс заншил, уламжлал, хэл, шашин зэргийг устгаж, оронд нь нэг хэл, нэг шашин (сатанизм буюу чөтгөр шүтэх үзлийг дэлхийн шашин болгохоор зорьж байна), нэг соёл, нэг уламжлалыг түгээн дэлгэрүүлж, дагаж мөрдүүлэх, төрийн удирдлагын нэг төвтэй болоход чиглэгдэнэ. New World Order - ийн эхний туршилтын загвар нь комунист системийн орнууд байсан ба хоёрдахь туршилтын загвар нь Европийн холбоо юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд даяарчлал гэх ойлголтыг бий болгож, үүнийг шат дараатай хэрэгжүүлж байна. Бүх улс үндэстнүүдийн өмсдөг хувцас, үздэг кино, сонсдог хөгжим, иддэг хоолыг хүртэл уусган адилтгах, цаашлаад бүх дэлхийн хүмүүст англи хэлийг сургах чиглэлтэйгээр хэрэгжиж байна. Хөдөөний малчин залуу хүртэл англи хэл сурчих юмсан гэсэн команд авчихаад явж байгаа нь энэ бодлогыг нилээдгүй хүчтэй хэрэгжүүлж байгааг харж болно. Дэлхийн их сургуулиудыг англи хэл дээр хичээл заадаг бол дэлхийн чансаанд эрэмбэлэгдэх байр нь дээшилнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь англи хэлийг хүчээр шахан тулгаж байгаа нэг жишээ юм. Үүнийгээ таны амар хялбар боловсрол эзэмшихэд анхаарч байгаа гэж тайлбарлаж байгаа. Монгол хүн Францад очиж сурлаа гэхэд англи хэл дээр хичээл судлах нь илүү хялбар санагдана. Энэ мэтчилэн соёлын хамгийн чухал гол элемент болох хэлийг зөвхөн англи хэл болгох зорилт нь НҮБ ийн гол чиг шугам. Яагаад гэвэл, ингэснээр бусад улс үндэстнүүдийн хэл устаж үгүй болох болно. Үгүй гэвэл Монгол хэл бидний нүдэн дээр устаж байгааг юу гэж тайлбарлах вэ? Бичгийн хамгийн өндөр чадвартай байх ёстой сэтгүүлчдийн бичсэн, ярьсан зүйлүүдээс барагцаалан ойлгох байдлаар мэдээлэл авдгаас биш, утгачилан ойлгох барилаар эрс буруу мэдээлэл авч байна. Цааш нь дурьдвал, залуу үеийн бичгийн соёл нэн ядмаг болсон нь хэн бүхний өмнө нээлттэй ил байгаа. Зарим нь хоорондоо ангилаар ярьвал мундаг харагддаг гэж боддог. Гэсэн ч гэлээ та НҮБ ийг тэнгэрийн элч төлөөлөгч, бурхны ивээл гэж итгэсээр л байгаа. Өмөөрч хамгаалж, энэ нийтлэлийг бичиж буй намайг эргүү тэнэгээр бодож байгаа. Ямар ч үндэслэлгүй юм бичиж байна гэж ярина. Гэсэн хэдий ч би бичих ёстой зүйлээ бичиж байна хэмээн итгэж байна. Учир нь, НҮБ бидний бүх хэл соёл, шашин, ёс заншил, уламжлалыг үгүй хийсний дараа би ингэж бичээд ч хэн ч, юу ч хийж чадахгүй болсон байх болно.
April 3, 2017
Сэтгэл судлалын оюутан (ер нь сэтгэл судлаачид) ямар кинонуудыг үзэх хэрэгтэй вэ?
Сэтгэл судлалын ангид сурч байгаа л бол кино урлаг руу заавал хөл алдан унах хэрэгтэй, хэрвээ кино хийх гэж байгаа л бол сэтгэл судлалд шимтэн дурлах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Өөрийнхөө туршлага болон бас бус мэдээ баримт дээр үндэслэн сэтгэл судлалын оюутан (ер нь сэтгэл судлаачид) ямар кинонуудыг заавал үзэх хэрэгтэй тухай оруулья. (Жич: үнэлгээ өгч чансаа тогтоож ангилаагүй болно)
May 16, 2016
2 киноныхоо тухай
Hidden (2013)
2013 онд анх удаа богино хэмжээний кино хийж байсан маань "Hidden" гэдэг нэртэй байсан юм. Энэ кино бол ямар ч зохиол, план, жүжигчин ер нь юу юу ч үгүй кино.
March 11, 2016
October 30, 2014
Шашин ба шашин - 3 (Итгэхүй)
Ямар нэгэн зүйл хүний оюун санааг эзэмдэж, тэрхүү эзэмдэж авсан зүйл нь үнэн эсвэл худлаа гэдгийг нь ялгаж танихгүй болсон үеийг хоосон итгэл үнэмшил хэмээн нэрлэх ажээ. Хоосон итгэл үнэмшил гэдэг нь нэг үгээр мансуурал гэдэгтэй уг нэг бөлгөө. Мансуурал гэдэг нь хүний ухамсар, оюун санаа хуурамч хоосон хэлбэрт хувирахыг хэлдэг юм. Хүн хэдий чинээ хоосон итгэл үнэмшилд буюу мансууралд автана төдий чинээ тэрхүү хий хоосон зүйлээ хамгаалж, тэмцэх сэдлээр хүчтэй сэдэлжиж, өөр бусад юуг ч үгүйсгэн дайрах ажгуу. Араатан амьтанд ч үгүй энэ сэтгэл зүйн үзэгдэл гагц хүмүүн төрөлхтөнд буй.
July 7, 2014
Дарвины нөлөө /Сэтгэл Судлалын Түүхийн Жимээр номын хэсгээс/
Номынхоо өчүүхэн хэсгээс сонирхуулан хүргэж байна. Хувьслын онолыг үндэслэгч Дарвины онолын тухай оршил хэсэг юм.
Дарвины нөлөө
"Германд туршилтын сэтгэл судлал дэлгэрэн хөгжиж, америкад
структурализмыг хөгжүүлэх гэсэн Титченерийн санаа бүхэлдээ амжилтгүй болж
байсан тэр цаг үед хүн төрөлхтний үүсэл гарлын тухай хийгээд энэ гариг дээрх
амьдрал хэрхэн үүсэж бий болж, цаашид хөгжсөн талаарх Ч.Дарвины хувьслын онол
хүчтэй гарч ирсэн юм. Бид чухам хаанаас ирсэн бэ? Энэ гариг ертөнц дээр бид
хэрхэн энэ дүр төрхөө олж авсан бэ? гээд олон асуултын хариуг Дарвины хувьслын
онол тайлбарласан ч гэлээ түүний энэхүү онол өнөө үед зарим талаараа үгүйсгэгдээд
байгаа юм. Гэсэн ч хүн төрөлхтний сэтгэлгээнд хувьслын онолын үзүүлсэн нөлөө нэлээдгүй
чухал байсныг онцлох хэрэгтэй. Хувьслын онолын үндсэн санаа нь байгаль дээрх
бүх л амьд биетүүд, организмууд нь бүгд амьд үлдэхийн тулд цаг хугацааны
шалгарлыг давж, орчин тойрон, хүрээлэн буй ертөнцдөө дасах шаардлагатай
тулгардаг. Амьтан бүхэн өөр өөрсдийн амьдралын хэв загварыг олж авсан явдал нь
тэдний амьд үлдэх гэсэн тэмцлийн нэг хэлбэр ажээ. Зарим шувууд өндөр уулын
оройд үүрээ засна, зарим жижиг биетнүүд газар доогуур нүх ухан амьдарна, зарим амьтад
модон дээр амьдралынхаа Ихэнх цагийг өнгөрөөдөг байхад зарим нь модонд авирч үл
чадна, мөн зарим нь ус уухгүйгээр хэдэн өдөр сараар явдаг гээд бүх л амьтад,
амьд биетүүд бие биеэсээ тэс өөр өөр байдаг нь тэдний амьдралын орчин хийгээд
түүхэн хөгжлийнх нь ялгаатай байдалтай холбоотой юм. Дарвин үзэхдээ амьд
биетүүд тийнхүү орчиндоо зохицон хөгжиж, илүү боловсронгуй шинэ дүр төрхийг олж
авч байдаг аж. Үүнийг хувьсан өөрчлөгдөж хөгжих буюу хувьслын онол гэж нэрлэсэн юм..."
October 10, 2013
"Сэтгэл судлалын түүхийн жимээр"
Удаан хүлээсэн номоо хэвлүүлж гаргалаа. Сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны бүрэн түүх болон энэ шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл санаа, сургааль, сэтгэл судлалын бүх онол чиглэлүүдийг дэлгэрэнгүйгээр багтааж оруулахыг зорьсон юм. 2500 гаруй жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд хүний оюун ухаан, сэтгэл санаа, бодол сэтгэхүйн тухай хэрхэн үзэж, тайлбарлаж байсан тэр үеэс эхлээд дундад зуун, сэргэн мандалт, шинэ үеийг хүртэл бүх цаг үеийн турш сэтгэл судлал хэрхэн хөгжиж, хэн ямар үзэл санааг дэвшүүлж, түгээн дэлгэрүүлж байсан тухай бүрэн түүхийг багтаасан юм. Би номоо бичиж эхэлсэн үеэсээ эхлээд ганцхан түүхэн цаг үед анхаараагүй, харин түүхэн цаг үед болсон чухал үйл явдлууд, шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтүүд, тэдгээр өөрчлөлт, дэвшлийн мөн чанар шалтгаан, утга учрыг гаргаж ирэхийг илүү зорьсон билээ. Тийм ч учраас хүний сэтгэлзүйн мөн чанар, бидний бодол сэтгэхүйн нууцуудаас бага ч гэсэн тайлсан сэтгэл судлалын ололт, нээлтүүдтэй танилцах боломжийг олгоно гэж найдаж байна.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
May 11, 2013
Хайр ба хүндлэл буюу эрчүүдийг хайрлах нь
Магадгүй туйлшрал гэдэг нь нүдээ сохлох гэсэн утгатай үг байх. Нийгэмд туйлшрал хэдий чинээ их байна, төдий чинээ ашиг олж чаддаг хүмүүс их бий. Ялангуяа том бизнес эрхлэгчид, улс төрчид, мэдээллийн салбар гээд цаашлаад загварын ертөнц, бодлого боловсруулагчид гээд тоочоод байвал хэдийг ч хэлж болох байх. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүн өөрийнхөө ухамсраар, өөрийнхөө бодол санаагаар, өөрийнхөө оюун ухаанаар цаг үргэлж амьдардаггүй гэдэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Тиймээс л хүмүүсийг хэдий чинээ сайн туйлшруулж чадна, тэр зүгт мөнгө, эрх мэдэл уул овоо мэт босдог ажээ. Тэгвэл энд би эдгээр туйлшралуудын нэг болох жендерийн асуудал болон аль эрт мартагдах шахаад байгаа эрчүүдийн тухай бяцхан зүйлийг өгүүлэх гэсэн юмаа.
March 2, 2013
Хөгжимтэй танилцсан түүх - 1
Нэг мэдэхэд л цаг хугацаа алга болж өгчээ. Хөгжим хэмээх энэ гайхамшигтай зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгосноос хойш арван нэгэн жил өнгөрчээ.
November 23, 2012
Анир үгүйн философи
Нээх сайхан хүчилтөрөгч амьсгалаад, дараа нь амьсгалахгүй хийгээд үхлийн тухай бодох. Нээх сонин авангард кино үзээд, дараа нь утга учир хийгээд эмх цэгцийн тухай бодох.
September 7, 2012
Эверестийн зарчим
Ямар ч үед надад өөртөө хэлдэг ганцхан зүйл байдаг. Ямар нэгэн зүйл рүү зорьж, хийж бүтээхийг хүссэн, тэмүүлсэн үедээ ганцхан зүйлийг би өөртөө хатуу анхааруулдаг. Тэр зүйлийг би эверестийн зарчим гэж нэрлэдэг.
August 28, 2012
Эрх чөлөөний тухай хэдэн минут
Нэгэн монгол гэр бүл Америкад хараар цагаачлан амьдарч байсан юм байхаа. Ганц охин нь тэнд өсөж, бага сургуульд оржээ. Нэг удаа аав нь охиндоо давхар өмд өмсөж явахыг сануултал охин эсэргүүцэж, улмаар аавтайгаа хэрэлдэж гэнэ. Аав, ээж хоёр нь монгол хүний ёсоор охиндоо хатуухан үг хэлж, бас хүйтэн өдөр дулаан хувцастай явуулах гэж хичээсэн юм байх л даа. Гэтэл өнөөх дуулгаваргүй тэнэг охин нь эрх чөлөөгөө хамгаална хэмээн хашгирч цагдаа дуудаж орхиж.
August 12, 2012
Film, Film, Film (1968)
Film, Film, Film (1968) Part 1
Film, Film, Film (1968) Part 2
Оросын кино урлаг, тэр дундаа хүүхэлдэйн кино урлагт алдартай Фёдор Хитрукын найруулсан энэ богино хэмжээний хөгжилтэй киног үзээд ЗХУ -д кино хэрхэн бүтдэг байсныг тун энгийнээр ойлгоно.
Labels:
Short Film
August 11, 2012
Феноменологи
Та дотроо хав хар өнгөтэй яг адилхан хэлбэртэй бильярдын хоёр бөмбөг байна гэж төсөөл. Тэд нар хоорондоо адилхан уу? гээд өөрөөсөө асуу. Та юу гэж хариулах вэ. Магадгүй тийм гэж хариулах байх. Тэгвэл XX зууны эхэн үед гарч ирсэн философийн нэгэн чиглэлийнхэн үгүй гэж хариулна. Ав адилхан хоёр зүйл ав адилхан байдаггүй. Бүх зүйл цор ганц. Энэ үзлийг феноменологи гэдэг. Хүний оюун ухаан, ухамсар аливаа зүйлүүдийг яаж, хэрхэн хүлээж авч байгааг судалдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн философи юм. Обьект ямар байгааг бус харин обьектийг хүлээн авч буй оюун ухаанд анхаардаг. Ав адилхан хоёр бөмбөг ав адилхан байхын тулд ижилхэн өнгөтэй, ижилхэн хэлбэртэй байгаад зогсохгүй нэг орон зайд оршиж байх ёстой юм. Нэг орон зай. Нэг нь энд нөгөө нь тэнд байгаа бол тэд адилхан биш.
Labels:
Philosophy
May 22, 2012
Film Review: Oldboy (2003)
Өмнөд Солонгосын найруулагч Парк Чан-Вүүкын найруулсан "Нэг Сургуулийнхан". Өс хонзонгийн тухай, мөн өшөө авалтын тухай өгүүлэх энэ кино энгийн нэг кино биш. Найруулагч Парк Чан-Вүүк өшөө авалтын гурвал кино бүтээсний хоёрдахь нь Нэг Сургуулийнхан юм.
Labels:
Movie
May 21, 2012
Film review: Poetry (2010)
Ач хүүтэйгээ хамт амьдардаг, альцгеймер өвчтэй (наслалттай холбоотой үүсдэг мартамхай болох өвчин) нэгэн хөгшин эмэгтэй болох Ян Мижагийн тухай өгүүлэх энэхүү киног 2010 онд Өмнөд Солонгосын найруулагч Ли Чан-Дон бүтээжээ. Киноны үйл явдал гүүрэн дээрээс гол руу үсэрч амиа хорлосон дунд сургуулийн охины үхлээр эхэлдэг. 60 нас өнгөрч яваа Ян Мижа хотынхоо яруу найргийн дугуйланд сууж яруу найраг бичихийн тулд багшийнхаа зөвлөснөөр харсан зүйлүүдээ тэмдэглэж эхэлдэг.
Labels:
Movie
March 29, 2012
Кино урлаг - 5 (Орчин үеийн монгол кино)
Социализмын үед монголын кино урлаг нилээдүй хөгжиж, тодорхой амжилтанд хүрч чадсан гэдэг. Харин зах зээлийн үе эхэлсэн 1990 -ээд оны эхэн үеэс монгол кино урлагын хөгжил аажмаар зогсонги байдалд орж, олигтой сайн бүтээл төрөхгүй байсаар өнөөг хүрсэн билээ. Өнөгрсөн 2011 онд манай оронд түүхэндээ хамгийн олон кино үйлдвэрлэж гаргасан гэсэн нэгэн нийтлэлийг саяхан уншаад тэдгээр кинонуудын чанарын тухай бодож үзмээр санагдлаа.
Labels:
Movie
Subscribe to:
Posts (Atom)








