February 26, 2010

Индивидуализм


Популизм буюу хүмүүсийн тэгш байдал дэлгэрхийн хэрээр зэрэгцэн бий болсон өөр нэг үзэл нь индивидуализм буюу хувь хүний эрх чөлөөг хамгаалсан үзэл бий болж хувь хүний хүсэл, шийдвэрийг хүндэтгэх нь хамгийн үнэт зүйл мөн, тухайн хүний амьдралаа зохицуулах, худалдан авах нь бүгд тухайн хүний эрх тул хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх үзэл давамгайлах болов. Энэ нь уламжлалаа хадгалах гэсэн хуучин иргэдийн эрмэлзэлтэй зөрчилдөв. Урлагт ч энэ бүхэн тусгалаа олж, уран бүтээлчид тухайн үед олон нийтийг хамарсан үзлийг магтан дуулагч байдгийн хувьд индивидуал үзлийн тод тусгал болсон нь харагддаг. Хувь хүний үзэл бодлыг хүндэтгэх үүднээс аливаа уран бүтээлчийн бүтээлийг ямарваа стандартад тулгаж хэмжих, сайн муу хэмээн үнэлэх нь утгагүй асуудал болж бүх уран бүтээл адил тэгш бөгөөд урлагийг зөвхөн гоо зүйн үүднээс дүгнэх болов. Rock`n`Roll хөгжмийн үүсэл хөгжилд индивидуал үзэл нь юунаас ч илүүтэйгээр нөлөөлсөн билээ.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.