February 26, 2010

ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ (Р.Чойном)




Анх багаас єнєєдрийг хvртэл би
Айж, баясаж, сандарч, тайвширч
Асар олон зvvдийг, vнэгvй кино шиг vзжээ

Євгєрч, залуурч, хоёр хувь болж ч зvvдэллээ
Євчилж, эдгэрч, ан амьтан болж ч зvvдэллээ
Єндрєєс унаж, усанд живж ч зvvдэллээ
Єєрєє vхэж, єєрийгєє оршуулж ч зvvдэллээ

Хvний хvvхэн чамтай ханилж ч зvvдэллээ
Хvvхэд багачуул тєрvvлэн найрлаж ч зvvдэллээ
Харин чамайг тєчнєєн их хайр амлаад
Хайхрахгvй болчихно гэж огт зvvдэлсэнгvй

Уухилж байсан шуурга гэнэт намдах шиг
Ургаж байсан мод оргvй шатах шиг
Ундарч байсан булаг мєргvй ширгэх шиг
Ужиг хатуу хувиралт чинь зvvдэнд хvртэл багтсангvй

Авчрах жаргал чинь гэрт багтсангvй
Алтанхан бие чинь євєрт багтсангvй
Ааш зан чинь зvvдэнд багтсангvй
Алс хожим чинь сэтгэлд багтсангvй

Учир иймээс чи бид хоёрын
Улсаас нууцгvй бяцхан дурлал
Богинохон ч гэлээ, энэ насны минь
Бодитой тvvхэнд минь бас багтсангvй
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.