March 14, 2010

Б.Сэргэлэн


Юу болсон гээч
Юүдэн өмссөн хүн сүүдэртэйгээ ярилцаад
Юүлүүр барьсан гараа энд тэнд савчаад
Юүлүүрээ тэгээд аман дээрээ бариад
Юүлэх чимэ сонсогдоход, айраг үнэртэнэ

Мөр гарах замаар
Мөсөн галавын эрин үед
Мөхөөлдөс болсон дэлхий ертөнц
Мөхөх ёсгүй маниа гариг
Мөнхөд оршихоор хайлж эхэлсэн

Лааз дүүрэн лааны тос
Лаа өөрөө тос байсан
Лаа тэгээд шатаж урсаад
Лааз дүүрэн тос болсон

Дүүлэн дүүлэн нисэх оюун санаа
Дүрс, хэлбэр, өнгөнд хувилаад
Дүгрэг алтан нарны илчинд
Дүрсгүй, хэлбэргүй, өнгөгүйд ууршаад
Дүрс, хэлбэр, өнгө хайна

Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.