September 1, 2010

Монгол



Тариачин удмын үндэстнүүд тариан талбайтайгаа хамт тархи нь ялзарч байхад тал нутгийн үл мэдэгдэх газраас аймшигт аюул гэнэт гарч ирсэн түүх бий. Загасчид загсаа барьхаар гарч чадахгүй айдаст автан өлсөглөн болж, Англи эх газраас холбоогоо тасалж, Европ тив бүхэлдээ бурхнаас өөр найдваргүй болсон байлаа.
Энэ бол дэлхийд урьд өмнө байгаагүй, хожим хойно ч гарч ирээгүй тийм хүчирхэг, тийм аугаа Их Гүрэн байгуулсан түүх юм. Морьтон цэргүүд нь аянга цахилгаанаас ч хурдан ба баатар жанжид нь хамгийн шилдэг тулааны төлвөлгөөг боловсруулж чаддаг ийм нэгэн гүрнийг Их Монгол хэмээдэг байв. Тогтсон газаргүй нүүж явдаг мэт боловч яг үнэндээ тийм бишээ. Овоо босгож нутгийнхаа хилийг тогтоодог ийм нэгэн өвөрмөц үндэстэн Азийн цээжинд одоог хүртэл бий. Байхгүй биш байгаа. Монголын тухай бичсэний минь учир гэвэл би монгол хүн учраас ч тэр биш. Энэ дэлхий дээр цор ганц гэж миний ажигласан тийм нэгэн үндэстэн учраас тэр. Үнэтэй, чанартай юм гэдэг үргэлж цөөн байдаг. Тиймээс л гудамжнаас алт олддоггүй юм. Хогийн ургамал хашаагаар нэг хөглөрдөгтэй адил хятад хүмүүс хорвоогоор дүүрч байна. Хорвоогоор дүүрээд ч хийсэн бүтээсэн зүйл тэдэнд байсангүй. Харин тэднээс 500 дахин бага тоотой үндэстэн ард талд нь алдар суугаа мандуулан сууж байдаг. Гол нь алдар суундаа бишээ. Ямар ч хүн нь шүлгээр ярьдаг энэ орны Яруу найрагч байх гэдэг амаргүй хэрэг ээ... хэмээн Р.Чойном шүлэглэсэн нь бий. Монгол гэдэг үнэхээр элэг зүрхнээс уяатай нутаг. Гэтэл одоо бид монгол бичиг байтугай монгол хэлээ сурахгүй гэж тас гүрийдэг юм байна. Халтар хултар орос, англиар сонин солиотой юм хуцалдах болж. Уртын дуугаа ойлгохгүй байж гадны дууг яаж ойлгоно вэ? Залуус морин хуураа биш гитар үүрцгээх юм. Муу юм үгүй ч гэлээ морин хуурынхаа аялгууг ойлгохгүй, тоохгүй монгол хүн байж таархуу? Өөрийн соёлыг мэдэхгүй байж хэрхэн гадны соёлыг мэдэх билээ. Энэ бол зүгээр л төөрөгдөл. Бусдыг өнгөлөн дууриасан арчаагүй адгийн шинж. Гэвч монгол хүн ийм байгаагүй ээ. Дэлхийн талд эзэн сууж явсан юм. Алуурчин Америк шиг, адгийн Хятад шиг, Англи, Франц, Орос, Герман шиг тийм улс байгаагүй. Сүр хүчтэй, нэр төртэй аугаа их гүрэн байсан юм. Харин үүнийгээ бид мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Харин би энэ бүгдээрээ онгирох гэсэнгүй. Хүний ертөнцөд хүн шиг байхын тулд өөрийн үндэстнээ таньж мэдэх хэрэгтэй гэж бодно!

Л.Төрбурам



Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Oooooo yanztai!!!
1t oroh yostoi bsiim bishuu?
yaaaa
bi hezee ingej bichij surah bol ........
hehehe
haliun,

Enkhtaivan BuBu said...

dajgui boljee,
Yaaj ingej copyright shig copyddoggui ymtai bolgoh uu? bayrlalaa

Torburam said...

Tusdaa HTML code bdiin. Teriig blogtoo huulj oruulaal boloo.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.