October 30, 2010

Найз нартаа - 2




Хоёр нэгээс илүү боловч хоёр өөрөө нэгээс бүтсэн. Нэг өөрөө хоёроос бага боловч хоёрын оршихуйн үндэс болсон. Хэлсэн үгийг минь сонсоод намайг их зантай амьтан гэж бүү бодоо. Ярьсан яриаг минь сонсоод бусдаад илүү болох гэж ядсан хөөрүү амьтан гэж бүү санаа. Та нарын адил цөлд төөрсөн золгүй амьтан би. Гар гараасаан хөтөлсөн гандуухан зүстэй амьтад бид. Хэн хэнээсээ дээр гарах гэж дэмий өндөлзөөд яах вэ дээ найзуудаа. Хорвоогийн үнэнийг таньсан хүн би бишээ. Хоёр гуравхан бодлыг эргүүлж зөрүүлж харьцуулсан л хүн би. Та нараас түрүүлж хагацал үзээд хорвоо дээрхи зовлон шаналалыг хальт амссан болохоор үнэнийг мэдэх үнэтэй эрэлд гарахыг хүссэнээс цаашгүй амьтан би. Онгирох хүсэл үнэндээ надад алгаа. Олон зүйлийн бодолд дарагдсан толгойд минь онгирох, гайхуулах тэнхэл алга. Шархалж, халуурсан зүрхэнд минь бусдаас сондгойрох хүч алга. Гэтэл та нар надад нэг л дургүй байх юм. Зольбирч үлдсэн нохойг хөөх шиг холд гэх нь холгүй байх юм. Хуурамч төдий биеийг минь харин нааш ир гэж дуудах юм. Доторхийг нь асгаад савыг нь авах мэт тийм нэг мэдрэмжийг та нар надад төрүүлэх юм. Хүмүүсээс бишүүрэхсэн хүүхэд хаалганы цаанаас сэмхэн ажих мэт тийм нэг мэдрэмжийг та нарын дунд байхдаа мэдрэх юм. Мэдсэн дуулснаа хуувалций гэхэд мэдрэл муутай гээд халгаах хүн алга юм. Би өөрийгөө мундаг гэсэнгүй. Ертөнцөд та нарын мэдээгүй зүйлийг мэдсэн хүн байж болохгүй юм шиг юунд ингэтлээ дургүйцнэ вэ? Та нараас түрүүлээд хэдэн бодол бодсон болохоос биш тэнгэрийн амьтан болж дүүлэн ниссэн удаагүй билээ. Эсвэл та нарын үздэгээр түрүүлээд бодол бодож болохгүй ёстой байсан юм уу???? Юутай төвөгтэй вэ! Эрх чөлөө хаана байнаа? Сонирхож хайсан зүйлээ ухаж мэдэж болохгүй гэж үү? Мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж авч бас болохгүй гэж үү? Мэдсэн зүйлээ ярьсны төлөө яах гэж та нар миний зүрхэнд хутга дүрнэ вэ? Удахгүй та нар намайгаа барьж хүлээд шар хадны эмнэлэгт тушаах вий гэж айх юм. Гэвч үүнээс аймшигтай нь та нар минь юм даа. Өөрийгөө өргөмжилж байна гэж бүү бодоорой. Та нараас дээрдэх юм үнэндээ надад байхгүй. Алдар хүнд хөөх хүсэл ч алга, хүч чадал ч алга. Зөвхөн үнэнээ бичиж сууна. Гоёл чимэггүй зүрхнийхээ үгийг бичиж байна. Тархинд хурсан бодол, зүрхэнд хурсан цус шиг амьдрах үнэндээ хэцүү байна. Орох оронгүй, оочих аягагүй болсон мэт энэ бие дундуурхан байнаа. Ядарч туйлдсан өвгөний зүрх шиг нээрээ найз нь хатаж байнаа. Зурагдсан шүдэнз шиг чадал үгүй болжээ. Зугаа цэнгэл рүү биш дулаан орлуугаа илүү яардаг болжээ. Архидхаар явсан хүмүүст атаархах тэнхэл ч, хүсэл ч алга. Учир гэвэл ийм л байна. Сүүлд нь хэлэхэд надад үнэндээ сондгойрох хүсэл алга. Хүн болмоор байна би.
Share |

8 Сэтгэгдэлтэй:

Clarity said...

нэгийг бодож хоёрыг тунгаамаар санагдлаа

Anonymous said...

yanztai

Gombosuren said...

.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Gombosuren said...

tedentei bi hezee ch jinhene heleeree yarij uzeegui yarih gehleer hari garigiin heleeer yaridag tiim uchiraaas bich gesen hari garigiin heleer yaridag . bi yag ooriinhoo heleer yarihiig husdeg nadad tiim tsag irne bi teghiin tuld l amidarch bgaa

Gombosuren said...

haranhui gaas garahiin tul hezeech amarj bolohgui gerel gegee oirhon bna

Torburam said...

Yag l nogoo heleer yarimaar bga biz :)

Мөнхбаяр said...

хахахаха, юу нь ч гоё илэрхийлсэн юм бэ дээ. Өвдөж бүү зов, өвтгөж бүү зовоо. Өвчин намдаагч гэж бий, өнөөх Есүсийн алдааг бүү давт.
Өөрчлөл гэдэг, ялангуяа анхны өөрчлөлт гэдэг хүүхэд төрүүлэхтэй, хагалгаанд орохтой адил байдаг болохоор л, тэгээд төрчихсөн эсвэл хагалгаанаас амжилттай гарчихсан хүнтэй хамт байх нь гэдсийг нь өвтгөж, заримдаа хагалгааны ширээ лүү соронз мэт татаад байдаг болохоор тэгж байгаа юм. Гэхдээ Төрбурам аа. Технологийн дэвшил гэж ярьдаг шиг дотоод өөрчлөлтийн шинжлэх ухаан, аль эсвэл мистик, шашин, зэн, дао, оргон юу ч гэж нэрлэсэн бай хамаагүй, тэр зүйл бас дэвшил хийх цаг нь болсон, дэвшил ч хийсээр байгаа. Худалд үзэн ядагддаггүй тийм үнэнийг олох эрин үе эхэлчээд байна. Гэрлэхгүй бол бүтэхгүй нь ээ, үнэн худалтай, гэрэл харанхуйтай дурлалцахгүй бол бүтэхгүй нь ээ, зөндөө олон жил бие биендээ гоморхож явлаа. Гэхдээ үл тоомсорлож явсангүй. Учир нь бие биенгүйгээрээ оршихгүй юм. Гэсэн чинь байнаа, Гэрэл бол харанхуйгүйгээр оршиж чадах юм байна. Харанхуй бол оршин байдаггүй. Гэрэл байхгүйгийн л шинж тэмдэг. Харанхуйд оршихуй байдаггүй. Гэрэл оршин байдаг. Худал гэж байхгүй. Үнэн л гэж байдаг. Зарим газар үнэн хомс, түүнийг нь худал гэж нэрлэдэг. гэж байна лээ.

Мөнхбаяр said...

Наркоз хийгээд сурчвал тэгээ л тас ш дээ.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.