October 10, 2010

Хөгжмийн чанар гэж юу вэ?


Хөгжмийн тухай ярьж эхлэх үед мэдээж чанарын асуудлууд гарч ирдэг. Гэвч бид үргэлж чанарыг орхигдуулж байдаг. Сайхан хөгжим, сайн хөгжим гэдэг ойлголтууд хоорондоо ялгаатай. Сайн хөгжим гэдэг нь нэг үгээр чанартай хөгжмийг хэлнэ. Харин сайхан хөгжим гэдэг нь харьцангуй ойлголт. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл надад сайхан санагдаж байгаа хөгжим өөр хэн нэгэнд сайхан санагдахгүй байж болно. Өөр хүнд сайхан хөгжим надад сайхан биш байж болно. Өөрөөр хэлбэл сайн хөгжим бүр хүнд сайхан гэдэг мэдрэмж төрүүлэхгүй байж болно гэсэн үг. Үүний адил муу хөгжим хүнд сайхныг мэдрүүлж байж болдог.
Үүнээс шалтгаалж хүмүүс аль нь сайн хөгжим бэ? аль нь муу хөгжим бэ? гэдгийг ялгаж чадахгүй байхад хүрдэг. Сайн хөгжим гэдэг нь үргэлж цаг хугацааны дайралтыг дааж гарах чадалтай байдаг бол муу хөгжим, муу бүтээлүүд цаг хугацаанд дарагдаж мартагддаг. Одоогоос дөч, тавин жилийн тэртээ гарч байсан The Beatles, Pink Floyd, Led Zeppelin, The Who гээд олон арван хамтлагуудын бүтээлүүд одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. Гэтэл дөнгөж жилийн өмнө гарсан Rihanna, Black Eyed Peas, Lil Wayne гэх мэт уран бүтээлчдийн бүтээлүүд мартагдаж эхэлж байна. Миний туршлагаас үзвэл сайн, чанартай хөгжмүүд хэзээ ч гарч ирсэн даруйдаа хит болж байгаагүй. Хар үгээр хэлбэл хит болоод л байгаа дуунууд муу бүтээлүүд байдаг. Ялангуяа одоо цагт Billbaord -д түрүүлээд л, grammy шагнал хэд хэдийг аваад л байгаа бол бараг л муу хөгжим гээд хэлчихэд буруутахгүй. Шагналууд тэр дундаа Grammy Awards сайныг биш мууг илүү шагнадаг. Grammy Awards массын сонирхлыг илүү дагаад байдаг болохоос жинхэнэ шилдэг нь хаана байна гэдгийг сонирхдоггүй. Масс үргэлж муу хөгжим рүү тэмүүлэх хандлагатай байдаг. Хэн алдартай байна түүний араас масс дагадаг. Түүнээс биш хэний ч танихгүй хамтлаг руу хошуураад байдаггүй. Хэний ч танихгүй, мэдэхгүй гайхалтай хамтлаг, дуучид олон байдаг ч түүнээс алдартай болж чадсан муу бүтээлчдийг л масс болон шагналууд сонирхож байдаг. Тийм болохоор одоо үед хөгжмийн чанарын асуудал маш ихээр орхигдож, уран бүтээлчид ч ялгаагүй, сонсогчид ч ялгаагүй цаг үеэ аргацаасан муу бүтээлүүдийг урамшуулах болжээ. Бараг л хэн хамгийн муу хөгжим тоглоно, тэр хамгийн алдартай болж байна. Харин одоо та надаас муу хөгжим сонслоо гээд муу нь юунд байна вэ? гэж асууж магадгүй. Хөгжим гэдэг нэг үгээр хүний оюуныг хооллож байдаг 1 төрлийн хоол. Гоо сайхны талаас ч тэр, амьдралын утга учрын талаас ч тэр. Та өдөр бүр ялзарч муудсан хоол идээд байвал юу болох вэ? Мэдээж таний бие организм муудаж эхлэнэ. Шинэ, чанартай хоол гагцхүү хүний биеийг эрүүл чийрэг байлгадаг. Үүнтэй яг адилаар сайн, чанартай хөгжим хүний оюуныг чанартай эрүүл хоолоор тэжээж байдаг. Харин муу, чанаргүй хөгжим хүний оюуныг яг л муудаж ялзарсан хоол адил хордуулах ажгуу. Хамгийн аюултай нь ялзарч муудсан хоол адил хөгжим сонсож буйгаа хүн мэддэггүй. Өөрт нь сайхан байгаад л байдаг. Гэвч тэр нь хуурамч байдаг. Би заримдаа хүмүүсээс чи яагаад энэ хамтлагийн дууг сонсдог юм бэ? гэж асуудаг. Тэд нар `энэ чинь гоё хамтлаг шдэ` гэж хариулдаг. Тэгээд зарим нэг хүнд Pink Floyd сонсгоход `Наадах чинь одоо юу вэ` гэж хэлээд `Lady Gaga` аа сонсоод яваад өгдөг. Харамсалтай шүү. Lady Gaga 10 жилийн дараа хэн ч биш болно. Тэрнийг санаж дурсах хүн ч бараг үлдэхгүй. Харин Pink Floyd ыг 100 жилийн дараа ч гэсэн хэн ч мартахгүй.Чанартай бүтээл хэзээ ч хуучирдаггүй. Харин муу бүтээлүүд цаг хугацааны тоосонд далдлагдан арьлах бөлгөө.


Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

ug bolgon chn hamgiin unen zuiliig bichsen bn. bi bas yag iim bodoltoi bdg. pink floydoos uur ym sonsohoor maamuu naash ir ch ymu huuhdiin duu sonsood bga ym shig bdin.

PF said...

domogt hamtlaguud dundaa pink floyd shig setgedeg ene tentsuu hamtlag bhgu bhaa. pink floydiig niit mass hezee ch oilgohgu bizdee.

Torburam said...

Pink Floyd iig mass baitugai rock sonirhogchid bygdeeree mederch chadahgyi baih. Thde hezee ch chadahgyi gesen yg bish. Todorhoi tyvshind hyrsniihee daraa l bolomjtoi bolov uu. Ndd bol Pink Floyd iin hajuud busad n jijigdeh yum shig sangddag.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.