October 11, 2010

Хөгжмийг ангилахуй


Хөгжмийг хамгийн ерөнхийд нь 4 ангилж болох юм. Үүнд:
1) Сонгодог буюу Classical
2) Поп/Рок
3) Хип хоп
4) Үндэстний хөгжим            зэрэг орно.
1) Сонгодог буюу classical хөгжмийн бүлэгт Easy Listening, New Age зэрэг урсгалуудыг хамруулж болох ба эдгээр урсгалууд нь мөн дотроо салбарладаг.

2) Орчин үед поп хөгжмийг рок хөгжмийн нэгэн салбар урсгал болгон авч үздэг болсон билээ. Учир нь поп хөгжмийн хөгжил удааширч, харин рок хөгжмийн хурдтай хөгжил нь 1 талаар поп хөгжимд ойртож байгаа бөгөөд үүний улмаас асар том гигант болох рок хөгжим поп хөгжмийг залгиж байгаа юм. Ингээд одоо үед поп рок хэмээн нэрлэх болсон юм. Мөн бидний ангилал ёсоор поп/ рок бүлэгт Blues, Country, Jazz гэх мэт хөгжмийн урсгалуудыг хамруулж болох юм. Эдгээр урсгалуудыг поп/рок бүлэгт оруулсан шалтгаан нь гэвэл эдгээр хөгжмүүдийн арга барил, дугаралт зэрэг нь хоорондоо төстэй ба бие биедээ нөлөөлж байдаг урсгалууд юм. Гэхдээ Blues, Country, Jazz зэрэг хөгжмүүдийг рок хөгжмийн нэгэн урсгал гэж хэлээгүй гэдгийг анхаараарай. Харин эдгээр хөгжмүүд нь нэгэн бүлэгт багтах юм гэдгийг өгүүлж буй хэрэг юм. 

3) Хип хоп буюу реп хэмээх хөгжим нь маш богино хугацаанд маш ихээр түгэн дэлгэрсэн, орчин үеийн хөгжмийн нэгэн томоохон бүлэг билээ. Энэ бүлэгт R&B, Reggae, Electronic зэрэг урсгалуудыг багтааж байна. Дээрхи урсгалууд нь бүтэц, арга барил, хөгжмийн зэмсэг, техник зэргээрээ төстэй, заримдаа адилхан байдаг учир нэгэн бүлэгт оруулан авч үзэж байгаа юм. Цаг хугацааны шалгарлаар R&B, Reggae зэрэг урсгалууд реп хөгжимд маш ихээр ойртож байна. R&B хөгжим гэхэд реп хөгжмийн нэгэн урсгал болох Southern Rap урсгалд маш ихээр ойртож, дугаралтыг нь ихээр ашиглах болсон. Гэхдээ мөн R&B, Reggae, Electronic урсгалуудыг реп хөгжмийн нэг урсгал гэж авч үзсэн хэрэг биш, харин эдгээр хөгжмүүд нь нэгэн бүлэг хэмээн үзсэн хэрэг болно.

4) Үндэстэн бүрт өөрийн гэсэн хөгжим, өөрийн гэсэн соёл буй. Тэдгээр бүх үндэстнүүдийн хөгжмүүдийг нийтэд нь Үндэстний хөгжим гэсэн бүлэгт оруулж болно. Энэ бүлэгт манай монголын үндэсний хөгжим ч мөн багтана. 

Хамгийн ерөнхийдөө хөгжмийн ангилалыг бүлэг болгон хувааж үзвэл ийм байх болов уу гэж бодлоо. Үүнээс цаашаа хөгжмийн урсгалууд бүр өөр өөрийн гэсэн урсгалуудад хуваагдан салах бөлгөө. 



Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.