October 11, 2010

Forever Autumn by Lake Of Tears


Өөрийнхөө хамийн дуртай нэгэн цомгийн талаар та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Энэ бол Шведээс гаралтай Lake of Tears хэмээх хамтлагийн 1999 онд гаргасан Forever Autumn хэмээх цомог юм. Энэхүү цомог нь тэдний 4 дэхь цомог бөгөөд нийт 9 дуунаас бүрдэх ба Doom Metal, Goth Metal зэрэг урсгалуудад хамаарах ажээ. Уг цомог дээр тэд маш өөр, шинэ хэв маягийг харуулсан ба өмнөх цомгуудаас нилээд өөр болсон юм.
Тэдний өмнөх цомгууд илүү хатуу, ширүүн дугаралттай байдаг байсан бол энэхүү цомог дээрээ тэд нилээд зөөлөн, уян хатан дугаралт бас уйтгар гуниг дүүрэн шингээж өгчээ. Бас цомгийн дуунууд бүгд бие биентэйгээ харилцан холбогдож, нэгэн мэдрэмж дээр төвлөрсөн нь гайхалтай. Цомгийн эхний дуу So Fell Autumn Rain ээс эхлээд хамгийн сүүлийн дуу To Blossom Blue хүртэл зөвхөн нэг л етөнцөд аялах болно. Гэхдээ тэр етөнцийг та маш олон талаас нь, эд эс бүрээр нь мэдэрч чадна. Намар гэдэг бүх улирлын төгсгөл байдаг. Харин өвөл бол бүх улирлын эхлэл юм. Энэ ч утгаараа намрын улиралд гайхалтай онцгой зүйлс дүүрэн байх ажгуу. Мөн мэдээж төгсгөл гэдэг гуниг дагуулдаг. Цомгийн дуу бүрийн ард зөөлхөн гуниг нуугдаж байгааг мэдэрч болно. Мөн дуунуудын байрлалыг маш оновчтой сонгосон. Хамгийн эхний дуу шууд л намрын өнгө аяс руу аваачих ба түүнийг залгах дуу (Hold On Tight) өмнөх дуугаа бусад дуунуудтай холбох мэт гайхалтай чанарыг агуулдаг. Харин гурав дахь дууны (Forever Autumn) тухай ярих ч зүйл байхгүй. Магадгүй цомгийн хамгийн шилдэг дуу ч байж болох юм. Мөн энэ цомгийн хамгийн онцлог тал нь хөгжмийн дугаралт. Метал хамтлагууд зөвхөн гитар, бөмбөр ашигладаг гэдэг ойлголтыг эвдсэн гэж хэлж болно. Дуу бүрт янз бүрийн сонирхолтой дугаралттай хөгжмийн зэмсгүүдийг ашигласан. Ялангуяа So Fell Autumn Rain дууны эхэнд явдаг хэсэг маш гоё. Дөрөв дэхь дуу буюу Pagan Wish дуу нь цомгийн хамгийн хурдан хэмнэлтэй дуу. Дараагийн дуу болох Otherwheres нь Instrumental бөгөөд цомгийн бүх дуунуудын төв нь гэж хэлмээр санагддаг. Үүний дараагийн The Homecoming бол миний хамгийн дуртай дуунуудын нэг.
`But where did the cosmic sailors come from
Far away from across the sea
And where have all the cosmic sailors now gone
And the night that showed them all to me`    гэдэг хэсэг нь үнэхээр тасархай. Хөгжмийн зохиомж, найруулга зүгээр л хамгийн шилдэг нь. Дараагийн дуу Come Night I Reign мөн л гайхалтай дуу болсон. Энэ дуу тэдний өмнөх цомгийн дуунуудыг санагдуулдаг, ялангуяа A Crimson Cosmos цомгийг санагдуулдаг. 8 дахь дуу Demon You-Lily Anne. Төгсгөл ойртож байна. Сүүлчийн дуу To Blossom Blue. Бүх зүйлд төгсгөл ирдэг. Тэр нь намуухан, зөөлхөн боловч гуниг нуугдаж байдаг. Надад энэ цомгоос өөр ингэж таалагдсан цомог өмнө байгаагүй. Ер нь миний сонссон хамгийн шилдэг цомог Forever Autumn байлаа.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.