November 6, 2010

What`s Goin On!!!!!


Eminem, T.I., Jay Z, 50 cent, Kanye West гээд олон сайн артистууд байдаг байжээ. Байдаг байсан. Харин одоо тэднийг хэн ч өмнө нь тийм сайн байсан гэж хэлхээргүй болжээ. Би Stan д дуртай, би What You Know д дуртай, би Dead Presidents II д дуртай, би 21 questions д дуртай, бас би  All Falls Down д дуртай.


Харин тэд нарын шинэ дуунуудыг сонсоод үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. Хуучин уран бүтээлүүдтэй нь харьцуулах ч юм биш. Худлаа онгирох гэж байгаа ч юм алга. Үнэхээр тийм болчихжээ. Тэр Eminem яг юу вэ? Та нар 2000 онд гарч байсан The Marshall Mathers гээд цомгийг нь нэг сонсоод үзээрэй. Хичнээн гоё, хичнээн сайн цомог билээ. Харин сүүлд 2010 онд гаргасан Recovery гээд цомог нь хажууд нь арай биш юмаа. Т.i. 2006 онд I'm a King гэдэг цомог гаргаснаасаа хойш шууд л үхдэл болсон. Энэ цомог үнэхээр сайн цомог байсан. Өндөр ч үнэлэгдсэн. Энэ цомгоос хойш бараг нэг ч сайн дуу хийж чадаагүй гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ. Jay Z г New York ын хаанд хүртэл өрсөлдөж байсныг бүгд мэднэ. Харин тэр хүн маань сүүлийн үед их сонин дуу дуулах болжээ. Олны анхаарлыг татах гэж үнэхээр их хичээж, зовож яваа хүн бол Kanye West. Graduation сайн цомог байсан. 808s & Heartbreak жинхэнэ гайхмаараа болсон. Ийм цомог бичиж байхдаа юу бодож байсан бол. 

Орчин үеийн хөгжмийн маш том нэгэн чиглэл болж байгаа реп хөгжим өнөөдөр маш хүнд хэцүү үе дээрээ иржээ. Учир нь энэ хөгжим жинхэнэ утгаараа цаашаа хөгжих үү, эсвэл худалдааны хямдхан хөгжим болох уу, гэдэг хоёр асуулт үүсээд байна. Энэ байдал бүр дээр үед үүссэн ч одоо маш хүчтэй анхаарал татах боллоо. 2007 онд гарсан American Gangster, Graduation зэрэг олон сайн цомгууд гарч байх үед байдал арай өөр байсан. Үүнээс өмнө ч тийм дордчихоогүй байсан. Харин одоо үед энэ хөгжим жинхэнэ хог шаарандаа баригдаж байна. Хүмүүсийн сонирхлыг ингэж татаж байгаа нь маш их аюултай юм. XXI р зуун гарснаас хойш хип хоп хөгжимд Southern Rap урсгал маш хүчтэйгээр нөлөөлж эхэлсэн. Үүнээс өмнө тэргүүлэх чиглэл Hardcore Rap байсан. Southern Rap, Dirty South зэрэг урсгал чиглэлүүдийн дугаралт, хөгжмийн техник зэргийг хип хоп хөгжмийн бараг бүхийл хүрээнд ашиглах болсон. Хөнгөн, түргэн хэмнэлтэй өвөрмөц инструментал хэний ч анхаарлыг татахаар байсан тул hardcore артистууд хүртэл дуундаа иймэрхүү хэмнэл хавчуулж эхэлсэн. Ингээд маш хурдтайгаар өмнө зүгийн хөгжим баруун, зүүн эргийн хоёр том урсгалыг бараг дараад хаячихлаа.

Өмнө зүгийн хөгжим муу гэж байгаа хэрэг биш шүү. Одоо үеийн хип хоп хөгжмийн өнгө аясыг энэ урсгал тодорхойлж эхэлснээс хойш худалдааны хөгжим зохиогчидын барьдаг ганц урсгал бараг өмнөдийн реп боллоо. Lil Wayne, Juvenile, T.I. зэрэг артистуудын дуунууд алдартай болсон ч сүүлдээ иймэрхүү артистууд өөрсдөө хүмүүсийн сонирхлыг татахын тулд дэндүү муу, цаг үеэ аргацаасан дуунууд хийх болжээ. Ингээд хип хоп хөгжим хүмүүст таалагдахыг хүссэн хүмүүсийн дамжаад өнгөрдөг оромж болох уу, эсвэл хөгжмийн ертөнцөд олж авсан байрь сууриа хадгалж үлдэх үү, гэдэг асуултууд яах аргагүй тулгараад байна. Энэ асуултанд сонсогч хүн ч гэсэн хариулвал зохилтой.


By Л.Төрбурам
Share |

2 Сэтгэгдэлтэй:

Indra said...

ene yag mashind yavjaahda T.I-iin Get back up-iig sonsood bichih blson niitlel bhaa haha

what u know about that?? x3
i know all about that
ntr

minii bodloor, ene buhniig bi uurchlult huvisal l gj bodjiin
heden jiliin daraa bas yu ch bolohiin bilee...

Torburam said...

Oorchlolt, huvisal gdg chini mon l doo. Thde oorchlolt, huvisal buruu tiishee bnuu? esvel zov tiishee bnuu? gdg deer anhaarch bh heregtei. Ene oorchlolt ndd bol buruu yum shig sangddag.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.