December 1, 2010

Анир Үгүй сүм


Та өөрийгөө холын хол хязгаарт орших нэгэн сүмд сууж байна гээд төсөөл. Тэнд машинаар байтугай алхаад очиход бэрх хэцүү ажээ. Энэ ууланд энэ сүмээс өөр байшин, сууц, таниас өөр хүн үгүй ажээ. Гар утас байтугай зурагт, радио гэж энд үгүй. Зөвхөн аглаг битүү ой модод, хажуугаар урсах рашаан, ойн хэдэн амьтдаас өөр юу ч энд үгүй. Хүн байтугай чоно ч ийшээ зүглэхийг бодохгүй л байсан болов уу.
Учир нь энд олз хайгчдад хэрэгтэй юу ч байхгүй. Зөвхөн анир чимээ үгүй, амар амгалан энд ноёлоно. Та энэ сүмд ганцаараа суудаг. Хэн ч таньд юу ч заахгүй. Хэнтэй ч юу ч хэлэлцэхгүй. Та хүсвэл гарна, орно. Хүсвэл хоол иднэ. Хүсвэл моддын дундуур алхана. Шувуудын жиргээг сонсонгоо урсах усны дэргэд сууж, хэвтэж амарч болно. Өдрийн тэнгэр цэлмэг. Нарны гэрэл энд тэндгүй. Та зүгээр л алхаад л байж болно. Юу ч хийсэн таний л дур. Үүлс нүүгээд л, зөвхөн ажиглахад л хангалттай. Тэд яахаа өөрсдөө мэднэ. Түмэн өнгийн цэцэг дундуур хүүхэд мэт гүйж бас болно. Энэ ойд таниас өөр хэн ч үгүй. Бас хэн ч ирэхгүй. Бүх зүйл нь амар амгалан. Бүх зүйл нь анир үгүй. Та сүмийнхээ өрөөнүүдийг өөрийнхөөрөө засаарай. Хаана нь юу байрлуулхаа өөрөө шийдээрэй. Мөн та сүмийнхээ хаана унтхаа ч шийдэж болно. Шөнийн сарны гэрэл таны сүмийг яаж гэрэлтүүлэхийг ажиглаарай. Зөвхөн аз жаргал дэлгэрч байхааар бүх зүйлийг өөрийнхөө хүсснээр бүтээгээрэй. Маргааш гэж үгүй, өчигдөр гэж үгүй. Зөвхөн өдөр, шөнө гэж энд бий. Шөнийн гайхамшигт нам гүмийг мэдрэнгээ дотоод сэтгэлээ шинжээрэй.

Таньд ганцаараа байх таалагдаж байна уу?


by  Л.Төрбурам
Share |

23 Сэтгэгдэлтэй:

tungaa said...

гэхдээ ганцаардана шд

Torburam said...

Gantsaardaj surah n amidarliin aguu Tom urlag shy de.

Bilegt said...

Зарим үед ганцаараа байх сайхан байдаг ч аж жаргал баяр баясгаланг ганцаар мэдрэх нь тийм ч сайхан биш. Би бусдад тэр зүйлийг мэдрүүлж байж би өөрөө сайн сайхныг нь илүү гүн мэдрэх болно. Тийм болохоор ганцаараа мэдрэх сайхан зүйл надад тус болохгүй.

Torburam said...

Az jargal gd bga zyil chini ynendee az jargal bish bn. Ooriin chini yarij bga zyil bol barag l busadtai hiih naimaa met bn. Bi tiim az jargal, bayar bayasgalang yariagyi shy. Hyn hezee ch az jargaliig busadtai huvaaltsaj boldgyi yum. Uchir n az jargal, bayar bayasgalan gdg chini huvaagdashgyi zyil. Yyniig huvaaltsana gvl bolomjgyi. Harin tyynd hyreh zamiig busdad zaaj ogch bolno. Hervee busdad zaaj ogvol ter deediin deed zyil boloh bizee.

Mimi said...

Энд байх нь сэтгэл амар
Амьдралын утга учирыг мэдрэх шиг...
/Өвөл хавар зун намар гээд хэний билэ нэг гоё кино байдаг тэр таалагддаг төстэй санагдав /

Enkhtushig said...

Ymar saihan yum be.

Dada said...

nadaa ene sum taalagdsanguiee gantsaardan gedeg zuil dbi suraltsahguiee ene gantsardal denduu aimar bdiin. hen negentei hamt bhgui bn gedeg aimar bish gejuu

Torburam said...

Hen negentei hamt bhig hysne gdg 1 talaar ovchilsnii shinj. Zaaval gantsaard gj bga yum bish. Zgr l gantsaardaj chadaj bvl dotood mon chanaraa sonsohod oirtono. Ooriigoo sonsch chadna gsn yg.

Clarity said...

bi ch er n gantsaaraa bh tun durtai

merry said...

ганцаараа байхдаа би өөрийнхөө ертөнцөөр аялж өөрт тааламтай зүйлийг хийх нь хорвоогоос нисэх мэт мэдрэмжийг төрүүлдэг учир нь би багаасаа л ганцаараа байхдаа л аз жаргалыг мэдэрч өөрийн хүссэнээр жинхэнэ өөрийнхөө мөн чанар амьдралынхаа утга учрыг мэдэрдэг. би ганцаарддаггүй харинч илүү гайхамшгийг мэдэрдэг. хэзээ нэгэн цагт энэ ертөнц маань юу байсныг хүн бүхэн мэдрэх болно...амьдрал гэж юу болох талаар та магадгүй өдөр бүр боддог байж болох юм. гэхдээ амьдрал бол миний хувьд бодол санаа сэтгэлийн илрэл юм. би сэтгэл гаргахад ямарч зүйл гайхалтай байх болно

Anonymous said...

hey чи өөрийнхөө зургийг тависан юмуу хэ хэ тоглоом шүү гоё блогтой юм байна. амжилт

Torburam said...

@Merry - Миний блог дээр бичигдэж үлдсэн хамгийн анхаарал татсан сэтгэгдлүүдийн 1 байна. Дотоод ертөнцийнхөө тухай хуваалцсанд баяраллаа. Магадгүй өөрт чинь амьдрал маш их утга учиртай мэт санагдлаа.

@Anonymous - Баярлалаа

memory-road said...

i like it there!ghde ym buhn tuilshirwal utgagu ym shg e.hun bl ngmiin l amitn!tr chigere gaw gntsarhna amidarwal bs hstu l bh.ghde htsugu humus ch bga l bh l da

Torburam said...

Hyn niigmiin amitan gj yarih n buruu yum. Thde neg talaaraa zov yum shig sanagdaj bgal da.

enkhee said...

Ганцаараа байна гэдэг өөртэйгээ байна гэсэн үг.

Хүн ганцхан өөртэйгээ байхдаа л өөрөө өөрөөрөө байж өөрийгөө сонсож чадна...




Миний л бодол гэхдээ сайн илэрхийлж бичиж чадсангүй.

baagii said...

nadad mash ih taalagdlaa gantsaaraa hen ch nadad saad bolohgvi bh ter ved bi uuriigee sonsoj bas yu ch bodolgvi heseg horom ch gsn uuriinheeree bj chadlaa bayarlalaa bi er ni gantsaaraa bh durtai tsag ch amarhan ungurchihdg yum haayaa ch gsn gantsaardakh ih saiha baidag shvv

Anonymous said...

uneheer taalagdaj baina, minii erj haigaad, huseed baigaa zuil l um shig sanagdlaa. yu huseed bgaagaa medehgui uuruusuu neheh uydee hariult olsonch yagaad gedeg asuultand hariulj chadahgui baisan um ... heseg ch bolov buh zuilees holdood gantshan uurtuugei hamt baihiig mash iheer husch baina

Gombosuren said...

humuusd setgeleesee sain handah heregtei bas tednii oilgoh ni chuhal herwee taniig oilgohgui bol ta aldaa gargasan bna gedegee oortoo hatuu helj daraagiin udaa gargahguig hicheegeerei.ingej chadwal ta humuusiin dund ch gesen tai amar taiwan
yor ni humuus aliwaa medremjiig zurh setgel, biy mah bodi gesen too heden medremjeeree medrehiig husdeg ene zuiliig tsohitsuulag oyun sanaa ooroo medrehgui yamar ch sain saihniig medreed sain taliig ni oortoo awch chadahguie

Gombosuren said...

hehehe humuus ih chuhal zuil bichsen bna. tehdee ene bugd oor horondoo adilhan bish bnaa. bi ch bichsen adil tehdee hereg boloh humuus oldoh baih gedeg uudnees bichlee. etsest ni helhed:
ta humuusiin haraat amidralaas bolood ooriigoo sonsoj chadahgui zowlond une tsenegui busdiin huulbar hun met amidarch bna eswel...

Gombosuren said...

ooriinhooroo engiin chuluutei tailbar ud bol hamgiin zow tailbar ug gej boddog
engiin zuil aguu gej...

enkhuush said...

Taalagdlaa Gehde bas taalagdsangu

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Minii divaajin

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.