January 16, 2011

Ошо ярьж байна


Нийгэм нэг муухай тоглоом хүнтэй тогложээ. Тэрээр хүнийг өөрийнх нь эсрэг болгочихжээ. Тиймээс хүн өөр юу ч хийж чадахаа больсон байна. Чиний дотор байнгын зөрчил үүсэхгүй байна гэж үү? Байнгын тэмцэл өрнөхгүй байна гэж үү?



Хүн өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ байсан. Хаашаа явж байгаагаа мэдэхээ байсан. Юм юмнаас түрүүнд тэр яагаад энд байгаагаа мэдэхээ байсан.

Дандарын ёсонд өөрийн сэтгэл хөдлөлийг чөлөөл гэдэг. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Сэтгэл хөдлөлөө чөлөөлнө гэдэг нь хариуцлагагүй байна гэсэн үг биш. Дандарын номонд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ухаалаг гаргаж бай, хэн нэгэнд хор болохгүйгээр гаргаж бай гэдэг.

Өөртөө хор учруулахгүй хүн өөр хэнд ч хор учруулахгүй. Өөртөө хор учруулдаг хүн ямар нэг хэмжээгээр аюултай хүн байдаг.

Хэрэв чи гунигтай байвал, сэтгэлийн дарамттай байвал эргэн тойронд байгаа хүмүүстээ нөлөөлж байдаг. Тэд бас гуньж, дарамтанд орж эхэлдэг. Хэрэв чи аз жаргалтай байвал, аз жаргалтай нийгмийг бүтээхийг хүснэ. Учир нь зөвхөн аз жаргалтай нийгэмд л аз жаргал оршиж чаддаг. Хэрэв чи баяр баясгалантай байвал хүн бүхэн л баяр баясгалантай байгаасай гэж хүснэ. Энэ бол үнэн шашин юм. Өөрийн баяр баясгалангаар чи Ертөнц дахиныг ивээж байдаг.
Share |

5 Сэтгэгдэлтэй:

Enkhtushig said...

Сүүлийн параг би чиний өгсөн номноос уншиж байсан. Яг үнэн. Тэгээд өөрийгөө засахгүй бол ... гэж бодсон. Харин хүмүүс хар буруу санадаг нь надад мэдрэгддэг юм уу, эсвэл би ургуулан бодоод байдаг юм уу, бүү мэд.

Anonymous said...

tears of mystic rose унших гэж хэд хэд оролдсон ч болж өгөхгүй юм. замбараагүй санагдаад. osho international-с бас хэд хэдэн номыг нь үзсэн нэг л биш ээ. ер нь ямар номыг нь хамгийн түрүүнд уншаарай гэж санал болгох вэ?

Torburam said...

Agnistiin gegee tsuvraliin 2 nomiig n unshval ih zgr. Adisha, Dilova 2 iin sudart Osho giin hiisen tailbar bdg yum. Ene 2 iig ehleed unshval zgr bh gj bodoj bn.

Anonymous said...

Osho baghsiin Bysalgal mongol hel deer garsanyig sonsood ih bayarlaj bilee. Yer ni meditation gedeg nomnoos ni ehelbel zugeer bolovuu. Osho bagshiin surgaaliin undesn heseg ni Meditaion-ii sedveer baidag.

Мөнхбаяр said...

Tears of mystic rose-г /заза тоть шиг гэж Төрбурам уурлах вий хахаха/ Ошо гэдэг тэр цагаан сахалтай халзан толгойтой залуу бичээгүй, бас яриагүй юм шүү. Түүний шавь Ошо гэдэг буурал сахалтай тарган залуу бичсэн гэдгийг болгоогоорой anonymous-ээ. Тийм шүү Төрбурам аа, "Хайр, эрх чөлөө, ганцаардал", "Эрэгтэй хүний тухай", "Шинэ хүүхэд", гэсэн номнууд нь үхрийн бөөр шиг болохоор Агнистийн гэгээ цувралын дээр дурьдагдсан 2 боть, мөн "Үүлгүй аадар" гэсэн номнуудыг уншвал зүгээр байх, монгол хэл дээр. Osho International, St.Griffin ntr-ээс ихэвчлэн үхрийн бөөр л гардаг. Тийм болохоор Rebel Pub.House, Rajneesh foundation-ээс гаргасан номнуудыг үзэж болно. Аль эсвэл шууд эх хувилбараар нь PDF файлаар татаад үзэж болно: http://www.messagefrommasters.com/Ebooks/Osho_Books.htm гэж ороод байгаа 1-16 дугаарын 1 дугаартай өнөөх Ошогийн шавь Ошогийн бичсэн номнууд, 2-16 дугаартай нь Ошогийн Audio Tape-ээр хийсэн номнууд байгаа.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.