February 27, 2011

Дорнын урлагаас - 1


Би өрнийн урлагаас илүүтэй дорнын урлагт хайртай. Ер нь өрнийн түүхийг харахад хэн нэгний нэр тод үлдсэн байдаг ба хүмүүсийн түүх нийлж өрнийн түүх бүтдэг юм шиг надад санагддаг. Харин дорнын түүхэнд онцгой хүмүүсийн нэр тодорч үлдэж байснаас биш тэр бүр олон хүний нэр үлдсэнгүй. Дорнын улсуудын түүх нэгдмэл байдаг. Бид хятад гэж ярьдгаас биш Күнзийг тэр бүр дурсаад байдаггүй. Шаардлагатай үед л дурсдаг. Мөн бид Платон, Сократ гэж ярьдгаас биш Грекийг тэр бүр дурсаад байх шаардлага гардаггүй. Үүний адил өрнийн урлаг тэр дундаа уран зураг бодит байдлыг байгаагаар нь дүрслэхийг оролддог бол дорнын урлагт хийсвэрлэх аргыг ашигладаг. Энэ нь бүхэл цогцоор сэтгэдэг гэсэн үг юм. Өрнийн зураачид мод зурахыг хүсвэл гадагшаа гарч тохиромжтой гэсэн модоо олоод түүнийхээ эд эс бүрийг цаасан дээр буулгахыг зорьдог. Гэтэл дорнын зураачид гэртээ суугаад өөрийнхөө дотор төсөөллийн модоо ургуулж түүнийгээ уян налархай, чөлөөтэй, таталах маягаар илэрхийлэн гаргадаг.





Дорнын урлагаас шууд бодит байдлыг олж харахгүй мэт боловч бүхэлдээ бодит, нэг цогц болдог. Хийсвэрлэл төсөөлөл мэт таталсан уран зургуудын цаана дорнын гайхамшигт ертөнц тэр чигээрээ байх мэт дотно дулаан мэдрэмж төрж байдаг.






Холбогдолгүй зураасуудыг холбож ямар нэгэн зүйлийн дүр дүрсийг гаргахдаа дорнын зураачид мастерууд.



Хэзээ ч оршин байх боломжгүй зүйлийг харуулсан мэт уран зургууд дорнын урлагт олон тааралдана. Хүний оюун санаанд тэрхүү зүйл хэрхэн төсөөлөгдөж, хэрхэн хүртэгддэгийг зургаар харуулахыг оролдсон нь тэрээ.







Л.Төрбурам
Share |

4 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

"Ер нь өрнийн түүхийг харахад хэн нэгний нэр тод үлдсэн байдаг ба хүмүүсийн түүх нийлж өрнийн түүх бүтдэг юм шиг надад санагддаг. Харин дорнын түүхэнд онцгой хүмүүсийн нэр тодорч үлдэж байснаас биш тэр бүр олон хүний нэр үлдсэнгүй."
Нээрээ өмнө нь анзаарч байгаагүй юм байна, бас бодит ба хийсвэр дүрслэл зэргийн тухай...

esen dr amidragch said...

Өрнийн утгагүйд барих Дорнын уянга гэдэг шиг...магадгүй ээ... Дорнын сэтгэлгээ сонин л гэж хэлмээр байдаг юм. урлаг талаасаа тийм сайн мэдэхгүй л дээ. Баабар ингэж өгүүлсэн байдаг " орчин үеийн Өрнийн сэтгэлгээгээр хүмүүжсэн залуус дорнын сэтгэлгээг ойлгоход хэцүү...индукци,дедукци биш учир..."гэсэн маягийн зүйл байсан даа. ер нь л оновчтой тодорхойлсон юм шиг санагддаг юм. дорнын сэтгэлгээг тэгвэл бид яаж ойлгох ёстой юм бэ? хүнд ойлгомжгүй, хүрэхээргүй тийм өндөрлөг юм уу? үгүй байх л даа. Сониндоо биш ойлгохдоо л гол биз дээ. Зарим үед чимээгүй байх бүр урлагийг нь эзэмших хэрэгтэй гэдэг шүү дээ. Өнөөдөр ч энэ үлгэр болох биз ээ. Ямар ч болов таны хэлсэнтэй санаа нэг явдаг юм аа. жаахан сэдвээсээ хазайсанд уучлаарай. яг өнөөгийн байдлаар манайд дорно сэтгэлгээнд илүү ойр, нийгэмд ялангуяа залууст гэх юм уу даа тодорхой нөлөө үзүүлж байгаа нилээд хүн байгаа. урлаг талаас олон арван зураачид байдаг бололтой юм билээ. элдэв нийтлэл ном товхимол гаргаж буй олон хүнийг нэрлэж болох ч арай танилаар нь тухайлбал: Аюурзана,Өлзийтөгс,Дарма Батаяр, Урианхай, П.Бадрал, за яахав зарим нэг талаараа Баабар, Ачиймаа,Саран гэдэг багш,Эмч Болдсайхан, Болдбаатар, Лхагваа, Рэгзэдмаа,Бурхан ч Пүрэвбат,бас бус байнаа. Күнз судлалынхан, өвгөн зохиолчид,кришна, шри чинмой бүлгэмийнхэн,өнгө бүрийн буддистууд, + АНИР ҮГҮЙ БЛОГ гэж...за тэгээд хаа сайгүй л өрнийн фронтынхон байна ш дээ...хааяа ч болов Бусдыгаа дэмжиж байя л даа. энэ бол жалга довны гэдэг үзэл биш харин ч өрнө дорно аль альныг ойлгож байж бид бүтэн ойлголттой болох бус уу..." ...бага зовохын тулд их мэдэх хэрэгтэй...мэдлэг бол зовлон юм...зовлонгийн шалтгаан нь мунхагийн харанхуйд байна...энэ ч яахав...нээрээ нэг удаа ч гэсэн танихгүй хүнд ганц алим сэтгэлээсээ өгөөд зүгээр л инээчихээд яваад одох юмсан...

Torburam said...

Юуны өмнө бид эхлээд Дорнын мөн чанарыг ойлгож ухаарч мөн мэдрэх хэрэгтэй. Үүнийхээ дараа Өрнийн мөн чанарыг судлавал илүү дээр гэж би боддог.

esen dr amidragch-ын бичсэнийг уншаад сэтгэл их хөдөллөө. Баабарын хэлсэнтэй санал нэг байна. Өрнийн соёл гэдэг яг л хатуу төмөр механизмтай төстэй байдаг. Өрнийн соёлоос хөндий хүйтэн мэдрэмж мэдрэгдэх шиг л болдог. Ийм соёлоор хүмүүжсэн залуус захаас аваад талаар нэг байна. Мэдээж тэд дорнын соёлыг мэдрэхэд хэцүү. Учир нь Дорнын соёл гэдэг бол уян зөөлөн, эрхэмсэг яруу, гайхамшигтай соёл.

Дорнын сэтгэлгээг яаж ойлгох вэ? Миний бодлоор ойлгох биш мэдрэх хэрэгтэй болов уу. Хүн хүрэхээргүй тийм өндөрлөгт байдаг гэвэл бас тийм биш ээ. Өөр нэг ертөнц гэвэл илүү онох болов уу. Бид харах хараа, хандах хандлагаа өөрчилж чадвал Дорнын соёлыг мэдрэх үүд хаалга нээгдэнэ гэж би боддог. Бид бол дорнын хүмүүс. Тиймээс эхлээд дорнын гэх бүх зүйлийн талаар ойлголттой болчихвол өрнийн гэх зүйлсийг мэдрэхэд хялбар агаад мөн чанарыг нь амархан таньж чадна биз ээ.

Gombosuren said...

nadad yu haragdaj bna we gewel dolgoon aash aranshin bas biy biynee hundlel, deg juram bas yarisanaasaa iluu tosooloh ni chuhal gej bodoj urlag bol tednii hamgiin tom oyunii omch gedeg ni zurag helj bna yor ni kung fu zi hairiig ogson yum dornodiin surgaaliin kung fu zi ugui geer tosoolohiin araggui bilee

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.