February 19, 2011

Омар Хайямын шүлгүүдээс

Өчигдөр урсаж одсон ус, эргэж ирэх үү? хэзээ вэ? гэж
Загас, нугаснаас нухацтай гэгч нь асуужээ
"Биднийг шарагдах цагт хайруулын таваг
Битүүхэндээ шиидчихнэ" гэж нугас хариулжээ

   ***

Нүгэлгүй хүн хорвоогоос олдоно гэж үү дээ?
Нүгэлгүй явахыг л харин та бид бүхэнд номлосон
Таагүй мууг бид үйлдэж байна, та харгисаар гэсгээж байна
Та бидний хооронд, зааг ялгаа алга юм шив дээ

   ***

Би тансаглахын цагт Бурхан ядуурчихна гэж үү?
Би турж эцвэл Бурханд ашиг гарах уу?
Ээ дээ, биднийгээ хааяа л шийтгэж, дандаа өршөө гэж
Энэрэлт танаас бид хүлцэнгүйхэн гуйя
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.