February 20, 2011

Худал хуурмагийн тухай


Мод, чулуу, нар, сар гээд байж л байдаг. Маш олон зүйл байж л байдаг. Зүгээр л байж байдаг. Гэтэл ямар нэг зүйлийг хүн бүр өөр өөрөөр хардаг. Хардаг ч гэж дээ сэтгэдэг, хүртэж хүлээж авдаг. Хэн нэгэн сарыг сайхан гэхэд өөр хэн нэгэн сарыг хамгийн муухай зүйл гэдэг. Саранд  сайн, муу олон олон шинж чанар байгаа байх л даа. Гэхдээ сар бол сар. Тэр олон шинжүүд чинь нийлж байж сар болдог. 
Аль нэг шинж нь байхгүй бол сарыг сар гэж хэлж болохгүй. Гэтэл яагаад сарыг хүн бүр өөрөөр хардаг вэ? Яагаад гэвэл хүн зөвхөн аль нэг шинжийг нь олж хараад түүгээрээ дүгнэлт хийдэг. Энэ бол түгээмэл алдаа. Харин тэр шинжүүд сайн ч бай, муу ч бай, сайхан ч бай, муухай ч бай худал хуурмаг зүйл биш байдаг. Гэтэл бидний оюун ухаан ямар нэгэн зүйлийг хүртэж хүлээж авахдаа алдаа гаргадаг. Үүнийг нь бид нар өөрсдөө мэддэггүй. Оюун ухаан маань худлаа бодож байсан ч бид нар худал гэдгийг нь мэдэхгүй байх тохиолдол олон байдаг. Яг зөв юм шиг санагддаг боловч худлаа байсныг нь мэдэх үе олон байдаг шүү дээ. Гэвч биднийг хүрээлж буй олон мянган зүйлс худал хуурмагийг агуулдаггүй. Тэд зөвхөн дээд үнэний хязгаарт оршдог. Бүх зүйл үнэн байдаг (хоосон чанар гэдэг ойлглттой хольж, андуурч болохгүй). Сар үнэн учираас оршиж байдаг. Мод үнэн учираас оршиж байдаг. Харин худал хуурмаг гэдэг нь зөвхөн бидний оюун ухаан, сэтгэхүйд л байдаг. Оюун ухаанд худал хуурамч зүйл нэвтрэх нь тун хялбар. Өөр хаана ч худал хуурмаг гэж байдаггүй. Бид худлаа сэтгэж, худлаа бодож, худлаа ярьж байна. Харин хорвоо ертөнц байсан хэвээрээ л байна. Таний худал бодлоор хэзээ ч тэр өөрчлөгдөхгүй. Хэвээрээ л үлдэнэ. Та өөрийгөө худалч гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад гэвэл бүх хүнд оюун ухаан бий. Тиймээс л та үүнийг уншаад ойлгож байгаа юм.

Л.Төрбурам
Share |

5 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Худал хуурмаг зөвхөн оюун ухаанд л оршдог....

Anonymous said...

Shaltgaan ni tegeed yu gej bodoj baina daa? Yagaad oyun uhaan hudal huurmagiin shaltgaan boldog yum bol? Miniiheer bol hun ooriigoo yertontsoos salgaj oilgoj, hurtdeg. Tiim uchiraas yums uzegdliig bas salgaj zadalj avch uzne. Jishee ni zarim hun sarnyi gereliig songoj baihad zarim ni , saran deerh tolbyig harj baidag. Zarim hun sarnyi id shidiin tuhai tosoolj baihad, zarim ni saryig baidag l neg uhmel sansaryin biyet gej harna. Ingej yums uzegdlees zuvhun neg chanaryig ni salgaj avch uzseneeree oyun uhaan aldah, hudal tashaa oilgol, dugneltend hurdeg gej boddog doo.

Anonymous said...

http://khulganain-tergel.blogspot.com/

Torburam said...

Shaltgaaniig n oloh gj haij yavna da.

Gombosuren said...

2 taltai bai bodit zuiliig hiiswerleh
hii hosong het dawaraaj bodoh hun het dawaraaj bodson zuil oort aygui sanagdaj teriig bodit zuil bolgoj humuusiin anhaarliig tatdag
yaah gej
chuham une tsene shuu tehdee dald bodold ni unen monhod nuugdaj baidagiig sanaarai unen chinii dotor l bna daa une tsene

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.