February 26, 2011

Р.Чойном - Хүн Танаа

 
Бор зvрхний минь алтан ураг болж
Бодлын хvйгээр холбоотой тєрєх
Надаас хойчийн хvн танаа
Найрагчийн эрхээр хэлэх vг байна.

Амьдрах єдрvvд чинь ямар байхыг
Алсаас би зєгнєж чадахгvй ч
Эгэл шvлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь vлдэж магадгvй.
Насандаа миний vзээгvй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон єнєєх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.

Гэрэл байваас сvvдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар
Гэр бvл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагvй тулгарч ч мэднэ.

Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зєгий мэт сархаданд хєлчєєд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт єдєр ч ирж мэднэ.

Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хvн гэгдэж явахад
Санаа зvvдэнд ч багтаа нь vгvй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ.

Хойчийн хvн чи тэр бvхэнд
Хотойлгvй бат зогсоорой
Дайсны довтолгоог єнгєрєєсєн цайз шиг
Дархан баатар чийрэг байгаарай.

Хоёр байтугай хорин хєлтэй байлаа ч
Хорвоод хvн бvдрэх vе байдаг юм.
Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээ
Холхи єндєрт нисэх єдєр байдаг юм.

Уйлан хайлан хагацах єдєр байхад
Уяран баясан учрах єдєр байдаг юм.
Єнчин ганцаараа бvртийх єдєр байхад
Єнєр олуулаа бvжиглэх єдєр бас бий.

Ойр хавийнхандаа хараалгах єдєр байхад
Орчлон даяар ерєєлгєх єдєр ирдэг юм.
Ор дэрэнд ёолон хэвтэх єдєр байхад
Олны манлайд дуулан алхах єдєр бас бий.

Буу тулгуулаад бор гэрээ нэгжvvлээд
Буруут болон туугдаж гарах єдєр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хvргvvлж ирэх єдєр бий.


Энэ учраас дvv минь хvv минь чи
Элдэвт бат ажиршгvй зогсох хэрэгтэй.
Бvдэрвэл босож алдвал онож
Бvрэн тєгс ялж явах хэрэгтэй.

Харин хэний хvv хэн ч тєрсєн нэг єдєр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч, vхэх нэгэн єдєр зайлшгvй.
Yvний учир надаас хойших Хvн та
Yр бvтээлтэй зєв жаргаж амьдраарай !
Ямар ч хvн хэрвээ
Ялаа болж тєрсєн бол
Хэдгэнэ болохсон гэдэг
Хэдгэнэ болохдоо болжмор болох гэдэг

Хэрвээ болжмор болчихвол
Хэт нь заавал бvргэд болох гэдэг
Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэг
Хэзээ ёзооны зуршил юм шив дээ !
 
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Ууганхүү said...

Гайхалтай, хүн бүр энэ шүлгийг уншаасай. Амрагтаа бичсэн шүлэг гээд Чойномын нэг гайхалтай шүлэг байдаг. Түүний амтдрал ямар байсаныг иэр шүлгээс бүрэн харж болдог.Хүн бүр хатууд хатуужиж, зөөлөнд сэрэмжилж сураасай

Anonymous said...

хатууд хатуужиж чадахгүй байна шд ээ, энэ хэвээрээ л сул дорой үлдэх юм шиг санагдаад гутраад л суугаад байхаар хэрэг алга. Хэрэг алга гэдгийг нь мэдээд өөрийгөө хүчлээд зориглоод оролдсон ч болж өгөхгүй, чадал хүрэхгүй байвал одоо яах юм бэ?

Torburam said...

Болж өгөхгүй, чадал хүрэхгүй байна гэж хэзээ байдаггүй. Цаг нь болсон гэдгийг хүн өөрөө ухаарч чадвал бүх зүйл боломжтой.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.