March 3, 2011

Тоталитаризм ба Оюун санааны шорон

 
 Тоталитар дэглэм гэдэг нь нийтээр нь нийт зүйлийг захиран хянах тухай улс төрийн дэглэм билээ. Ийм дэглэмийн үед хүний юу хийж болох, болохгүй гээд бараг л өдрийн хоолондоо юу идэх вэ гэдгийг хүртэл заадаг дэглэм юм. Харин би энд улс төр ярихгүй. Энэ дэглэмтэй төстэй боловч бидний хэдийн дасал болсон, хүлээн зөвшөөрчихсөн, бараг л анзаардгүй тийм зүйлийн талаар өгүүлэх болно. Бидний оюун санаа үргэлж өөрийгөө зөвтгөж байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах шинжтэй байна. Үзэл бодол гэдэг нь тоталитар дэглэмийн үзэл сурталтай адилхан. Үзэл суртлыг бүх хүн дагах ёстой байдагтай адил хүн өөрийнхөө үзэл бодлыг үргэлж дагадаг. Тоталитар дэглэмд үзэл суртал зөрчхийг хэнд зөвшөөрдгүйтэй адил хүн өөрийн үзэл бодлоо зөрчихийг хүсдэггүй. Ингээд хүн өөрөө өөртөө дарангуйлагч болдог. Тоталитар дэглэмд нэг үзэл суртлын дор бүх хүнийг атгадаг бол хүн өөрийнхөө үзэл бодлоор өөрийгөө атгадаг. Ингээд хүн үзэл бодлынхоо дарангуйлалд орж нэг үгээр хоригдол болдог. Чөлөөт байдлаа алдана. Хэрвээ ямар нэг зөв үзэл түүнд хүрч ирвэл тэр зөвшөөрч чадахгүй. Учир нь өөрийнх нь үзэл бодол хүнийг сохолдог. Тэгээд үзэл бодолтой нь харш  байгаа ямар ч зүйлийг үнэн мөнөөр нь олж харж чаддаггүй ажээ. 

Нийгэмд хүнийг үзэл бодолтой байлгахыг зорьдог. Учир нь сохор хүнийг захирах амархан. Мөн сайн мууг ялгаж чадахгүй хүн эсэргүүцэж чадахгүй. Хулгай хийж болохгүй гэсэн үзэл бодолтой хүн байлаа гэхэд тэр хүн үүнийгээ л баримталдаг. Заримдаа хулгайчийн зөв байж болно. Үүнийг харж чаддаггүй сохор. Мөн хулгайчийн буруу ч байж болно. Үүнийг ч мөн олж хардаггүй гэсэн үг. Зөв, буруу аль нь ч байсан харж чаддаггүй. Яагаад гэвэл түүнд зөвхөн "хулгай хийвэл муу, хийхгүй бол сайн" гэсэн үзэл бодол бий. Яагаад гэж асуувал олон янзын юм ярих байх л даа. Гэвч жинхэнэ мөн чанарыг нь харж чаддаггүй. Зөвхөн өөрийнх нь үзэл бодолтой нийцэж байна уу? үгүй юу? гэдгийг л хардаг ажээ. 

Тоталитар дэглэмд хүн бараг л робот мэт байдаг. Үзэл бодолтой хүн ч мөн ялгаагүй робот юм. Хамгийн муухай нь хүн бусдад үзэл бодлоо тулгаж хүлээлгэхийг ухамсаргүйгээр хүсч, зорьж, оролдож байдаг. Энэ бол байж болох хамгийн том алдаа байж ч болох юм. Хүн төрөлхтөн Тоталитар дэглэмийг нураан унагаасантай адил хүн үзэл санаагаа нураан унагааж ертөнцийг байгаагаар нь үзэх үе ирэх болтугай. Оюун санааны шорон болсон үзэл бодлоосоо суллагдах үе ирнэ гэдэгт итгэж байна.

Л.Төрбурам
Share |

8 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

"Тархиа угаалгасан хүн утсан хүүхэлдэйнээс ялгаагүй" гэж нэг үг санаанд орлоо.
Ер нь бол уян хатан, нээлттэй байх тухай яриад байна, мөн үү?
Энд шүүмжлэгдэж байгаа, чиний ярьж байгаа үзэл бодол гэдэг нь баригдмал, учир шалтгааныг ухаж ойлгоогүй "үзэл бодол" гэгч бололтой?

Torburam said...

Er n byh yzel bodliin tuhail yarij bgama.

Anonymous said...

"Юунд ч итгэлгүй, юуг ч үгүйсгэлгүй сэтгэлийн хоёрдолтонд үл автагдана."

Anonymous said...

"Юу зөв бурууг мунхаг сэтгэл л ялгадаг. Гэгээрсэн сэтгэлд зөв буруу хоёрыг ялгаж үздэггүй, зөв бурууг оршиж байна ч гэж үзэхгүй, оршихгүй байна ч гэж үзэхгүй. Тиймээс миний зөв, чиний буруу гэх нь мунхаг сэтгэлийн л үр дүн юм."

Anonymous said...

Асуулт форумын "Буддизм" сэдвээс копидов.

Torburam said...

Shn ishlel bn

Anonymous said...

Хүн аливаа юмны тухай үзэл бодолтой байнаа. Жишээ нь атомын бүтэц, нарны систем гээд л...энэ бол локигтой, бас цаашид хөгжих - үнэнд хүрэх боломжтой үзэл бодлууд билээ. Харин үзэл суртал гэж нэг аймшигийн зүйл (ideology) baih. За ийм юманд автаж, донтох юм бол дуусаа! Аливаа нийгэм - дэглэм оршин тогтнохын тулд юны өмнө үзэл сурталыг бүтээнэ. Гэр бүл ч ялгаагүй өөрийн гэсэн элдэв үзэл суртал буюy үнэт зүйлтэй. Түүгээрээ бие хүнийг нухчин дардаг. Ёстой алж тавьдаг. Чи ах дүү хамаатан саднаасаа зөрлөө, чи нам төрийн үзэл сурталд хор хүргэлээ гэх мэтээр. Шашны, улс төрийн намын, анги хамт олны, гэр бүлийн гэх мэт "үзэл суртлаас" л хол яваарай та минь...

төөмөө said...

wow гайхалтай үзэл бодлын маргаан байна харамсалтай нь та 2 хэзээ ч хэнийг ч үзэл бодлоор дарж чадахгүй учир нь нийгмийн ШУ нд 2*2=4 гэсэн хариу байдаггүй юм аа

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.