July 12, 2011

Дорно ба өрнийн хүмүүсийн ялгаа


 Дорно ба өрнийн ард түмэн соёл, түүх, ертөнцийг үзэх үзлийн хувьд маш их ялгаатай. Харин би нэг зүйл хэлмээр байна. Юу вэ гэвэл Дорнын ард түмэн Өрнийн ард түмнээс үргэлж түрүүнд алхаж явсан. Хэдэн мянган жилийн өмнө Дорнын ард түмэн судалж олж мэдсэн зүйлсийг дөнгөж одоо л Өрнийн хүмүүс судалж байна. Дорнын урлаг, анагаах ухаан, одон орон судлал, цэрэг дайны урлаг, гүн ухаан гээд бүх л салбар түрүүлэн хөгжиж байлаа. Жишээ нь сар дэлхийд нөлөө үзүүлдэг гэдгийг дорнын хүмүүс хэдэн мянган жилийн өмнө мэддэг байсан бол өрнөд дөнгөж зуугаад жилийн өмнөөс энэ тухай таамгалж эхэлсэн байдаг. Харин nitawriter.wordpress.com дээр Дорнын хүмүүс болон Өрнийн хүмүүсийн ялгааг зургаар үзүүлэн харуулжээ. Үүнийг сонирхно уу.

 Цэнхэр өнгийн дэвсгэртэй хэсэгт Өрнийн хүмүүсийг, улаан өнгийн хэсэгт Дорнын хүмүүсийг үзүүлжээ.
 1) Асуудал шийдвэрлэх
 Өрнийн хүмүүс ямар нэгэн асуудал дээгүүр туулан гардаг бол Дорнын хүмүүс ямар нэгэн асуудалтай учархаасаа өмнө тойрч гардаг.




2) Өөрийн мэдрэмж
 Өрнийн хүмүүс өөрийн Би-г маш ихээр үнэлж, өөрийгөө дэндүү томоор хардаг бол Дорнын хүмүүс өөрийн Би-г илүү багаар хардаг. Энэ нь өөртөө итгэлгүй байдал гэсэн үг биш юм. 





3) Амралтын өдөр ба гудамж
Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдгийг дээрхи зураг харуулжээ.






4) Уур бухимдлаа илэрхийлэх
Өрнийн хүмүүс сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг бол Дорнын хүмүүс олон давхар багны цаана нууж чаддаг.





5) Дараалалд зогсох
Ямар нэгэн дараалалд хэрхэн ялгаатай зосдог вэ?






6) Толгойлогчийг үзэх байр суурь
Дорно дахинд толгойлогчийг маш өндрөөр хүлээн үздэг бол өрнөд тийм биш. Эзэн хаандаа хандах хандлага болон хэрхэн хүлээн авдаг байсан зэргийг түүхээс харна биз.






7) Харилцаа
Өрнийн хүмүүс тодорхой жижиг бүлгүүдийн хооронд зөвхөн харилцаа үүсдэг бол дорнын хүмүүс хоорондоо өргөн хүрээтэй харилцдаг.





8) Цаг баримтлах
Өрнөд яг цагтаа. Дорнод урагшаа бас арагшаа.






9) Тээврийн хэрэгсэл
Өрнөд машиныг, дорнод унадаг дугуйг эрхэмлэдэг.





10) Зоогийн газар дахь чимээ шуугиан
Дорнын хүмүүс олон нийтийн газар илүү их чимээ шуугиантай байдаг.





11) Цаг агаарыг хүлээн авах
Цаг агаараас болоод сэтгэл санаа таагүй болох нь өрнийн хүмүүст элбэг байдаг.





12) Амьдрах арга
Өрнийн хүмүүс ганцаар амьдрахыг илүүд үздэг. Дорнын хүмүүс хамтаар амьдардаг.



13) Настайчууд
Өрнийн хүмүүс хөгшрөхдөө ганцаар өтөлдөг бол, дорно дахинд настайчууд ач нараа асардаг.




14) Хүүхдүүд
Дорно дахинд хүүхдүүд гэр бүлийн төв байдаг. Өрнөд тийм биш.





15) Бие биеэ төсөөлөх нь
Өрнө ба дорнын хүмүүс бие биеэ ингэж төсөөлдөг.




Share |

10 Сэтгэгдэлтэй:

Enkhtushig said...
This comment has been removed by the author.
AbysS said...

ene iag ch magtsan hereg bish l dee bodit bdal l um, iahv het subiektiv bdlaas bichsn l bolhoos

AbysS said...

business-n management-d hurtl zaadag japan, usa 2-n e.zasgiin ololt amjilt-n talaar. 2-la ers ters ialgaatai hernee 2laa l amjiltd hursn. Mongolchuud l orniin setgelgee gj tuilshraad bga bolhoos bish dorniihoro iavbal ilu hurdatsta hogjno. Ornin zan zanshil bidend ul tohirno

Torburam said...

@Энхтүшиг - Өнөөдөр бид Өрнийн сэтгэлгээтэй учираас л хөлдүү тэнэг мангар амьтад захаас аваад гудамжаар дүүрэн байна. Энэ нийтлэл дээр Дорнын соёлыг магтаж, Өрнийн соёлыг доош нь хийсэн юм ерөөсөө байхгүй. Бодит амьдрал дээр л ийм байдаг. Бид нар өөрсдөө Дорнын соёлоо мэдэхгүй байгаа болохоор л Өрнийн соёл илүү сайхан юм шиг харагдаад байгаа юм.

AbysS-ын хэлдэг зөв өө. Бид нар эхлээд Дорнын соёлоо, дорнын ухаан, мэдлэгээ олж авах, судалж мэдэх хэрэгтэй.

Лили said...

Дорно болоод Өрнийн соёлын үндэс нь иргэншилтэй холбоотой болохоор нөхцөл байдлаасаа л хамаарна. Тайлбар чинь их субъектив юмаа.

es said...

дорно бол дорно, өрнө бол өрнө биш/киплинг/ :-)

uB.ToPsTaR said...

зөв нийтлэл бна ш Www.NuuTshaN.Tk

Anonymous said...

болжээ үнэн шүү

oyundari said...

дорнын соёл дорнодоо, өрнийх өрнө дөө...
Өрнийн хүн ийм нийтлэл бичсэн бол зөвхөн ялгааг үзүүлнэ. Харин дорнын хүн ялгааг дурьдаад, дорнын соёл илүү болохыг батлах гэж оролдоно..

Unknown said...

Эдгээр 2 соёлын нийтлэг талын талаатовч бөгөөд тодорхой тайлбарлаач

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.