September 8, 2011

Бурхны тухай

Бурхан байдаг уу? эсвэл байдаггүй юу? Хэн ч мэдэхгүй асуулт гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл бурхны тухай хэн нэгэн мэддэг учраас л энэ тухай бид мэдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бурхан байхгүй байсан бол бид түүний тухай мэдэж, ярьж чадах байсан уу. Буддын философийн үүднээс бид мэдэхгүй зүйлээ ярьж, сэтгэж чаддаггүй. Зөвхөн өөрсдийн мэдэх зүйлийг хооронд нь холбосноор байхгүй зүйлийг зохиож болно. Эвэртэй туулай гэвэл эвэр гэдэг ойлголтыг туулай гэдэгтэй холбосноор гарч ирж байгаагаас биш огт байхгүй зүйлийг зохиосон явдал биш. Тиймээс бурхан гэдэг ойлголт нь огт байхгүй зүйл гэж сэтгэж болохгүй мэт санагдана. Бид л өөр өөрсдийнхөөрөө бас буруу дүгнэлт хийж, буруу таньж мэдснээс биш бурхан гэдэг ойлголтонд ямар нэгэн зүйл хамаардаг л байж таарна. Гэвч үүнийг хийсвэр ойлголт гэж ойлгож болохгүй болов уу.
Өмнө нь би бурханд итгэдэггүй байсан. Учир нь би бурхныг буруу таньсан учраас тэр. Би хүмүүстэй ярихдаа "Тэгээд тэр бурхан чинь хаана байгаа юм? Тэнгэр дээр байхгүй л байна шүү дээ! Байсан бол харагдах ёстой" гэх мэтээр бурхан байхгүй гэж нотлохыг оролддог байв. Нэг ёсондоо матерлист үзлийн үүднээс хандаж байсан нь энэ. Би бусдын адил бурхан гэдэг нь тэнгэр дээрээс биднийг хараад удирдаад, заримыг нь шийтгэж, заримыг нь шагнадаг тийм л зүйл гэж ойлгож, төсөөлдөг байлаа. Гэвч бурхны тухай энэ ойлголт минь буруу гэдгийг би сүүлд нь мэдсэн. Бурхан гэдэг нь минийхээр бидний амьдралын сайн сайхан бүх зүйлс юм.
Share |

6 Сэтгэгдэлтэй:

Parfym said...

Тиймээ хүн та өөрөө бурхан! Чиний бичлэгүүд маш таалагддаг шүү!!

gombosuren said...

tiim shuu
burhan tanii gadna bish dotor baidag yum shuu

Torburam said...

@Parfym - Bayarllaa

@gombosuren - yag zov

4list said...

Яг таг батлаж бас ийм тийм зүйл гэж хэлэхэд хэцүүлдэ учир нь гэвэл энштэйний харьцангүй онол гэж юм байдаг шүү дэ

Х.ЧОЙДОГЖАМЦ said...

Hun ooroo oortoo l burhan bdg bh. Magadgui burhan bdg bl ooroo oortoo tusalj chaddag hund l tusaldag bhaa. Er ni sn muu yavah ene ter chini bugd l ooroos l shaltgaalna shde. Ingeheer jinhene burhan hen blj taarvaa hehe. Taalagdlaa bayarlalaa.

Torburam said...

Саналаа хэлсэнд баярлалаа.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.