January 8, 2012

Хар домын хар хөгжим

Цаст ууланд үхэшгүй мөнх амьдрагч, өвчин зовлон баяр баяслыг үл мэдрэгч, хүйтэн салхи хар үүлсээр ундаалагч хийгээд түүний цус хүйтнийг, цасыг, жавар мананг тэжээх бөлгөө.
Түнэр харанхуй болоход сая ухаан орж хуруу гараа хөдөлгөн, нөмөрч байсан цасаа хуулж орхиод, тэсвэр тэвчээр гэгчийг мартсан эсвэл бүр түүний тухай мэддэггүй мэт нүдээрээ моддыг ажиглаад, юутай ч адилхан биш өөрийн хоолойгоор улин хоёр хөл дээрээ босч ирэв. Өвөл. Ганцхан өвлөөр тэр ирдэг. Цас бол түүний орчлонд буйн дохио, тэмдэг, баталгаа, оршин буйн үндэс. Амьтад хүртэл түүнээс нуугдан өвлийг газрын гүнд өнгөрөөнө. Тийм учираас л тэр бол өвөл. Түүний тухай бодох ч хэрэггүй. Тэр бол ариун гэгээн. Яг л цас мэт. Хөгжим эгшиглэнэ. Тэр хөгжмийг хүмүүс үл сонсоно. Амьтад үл сонсоно. Гагцхүү тэр сонсоно. Хөгжим улам улмаар холын холыг дамнан эгшиглэнэ. Шөнийн харанхуй. Тэр даардаггүй. Тэр хөгжим түүнийг тэжээнэ. Түүний биеийг ороох мэт хөгжим. Хэрвээ хэн нэгэн тэр хөгжмийг сонсвол яг ингэж сонсогдоно.
 Гэвч хэн ч сонсохгүй. Сонссон ч тэжээгдэхгүй. Амьдрахгүй. Гал тогоондоо бүгд цуглаад завгүй. Тэр ойгоор алхлана. Цасан дээгүүр мөр үлдэхгүй. Тэр биетэй. Бие нь цасанд уусна. Цастай тэр нэгэн цул. Түүнд хүрч болно. Гайхалтай. Тэр хүйтэн. Гэвч тэр хамгийн халуун. Тэр ниснэ. Моддын дээгүүр. Салхи гарахгүй. Тэр биетэй. Бие нь салхинд уусна. Салхитай тэр нэгэн цул. Хөгжим. Хөгжим. Уулсын гүнээс гарах хөгжим. Тэр бүгдийг амьлуулна. Амь оруулна. Чи ч мөн амь ор.
Share |

6 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Zerleg nuur budalt, zerleg duu bna shuu !

Torburam said...

Хамгийн зэрлэг зүйл нь тэр цаана нь байгаа :)

Мөнхбаяр said...

Тэр цаана нь байгаа зүйлийг нь мань чамаас л анзаарах гээд үзье. Сии Юүү Сүүн.

Anonymous said...

өвгөөн дэпрээсэнд орвоо тэхдээ яадын бэ зарим нэг дэпрээс таашаал төрүүлэх чадалтай байдийшд

Torburam said...

o_O

Sed7siccness said...

Юу ч үгүй, хоосрол. Гэвч нэгэн бүхэл зүйл, нэгэн оршихуй.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.