February 10, 2012

Фрэнсис Бэкон /Үл итгэх/

Фрэнсис Бэкон философи төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээнд өөрийнхөө үзлийг дэвшүүлсэн байдаг. Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаан хөгжихөд түүний оруулсан хувь нэмэр нилээдгүй хэмээн үнэлэгддэг тул түүний дэвшүүлсэн үзэл санаа ололттой байсан гэж хэлж болох ч нөгөө талаар түүний үзэл хэт эмпирик байсан юм.
Чухам тэр яагаад эмпирик үзэлдээ тийм үнэнч байсан бэ? гэвэл танин мэдэх буюу юмсын мөн чанарыг олохын тулд заавал туршилт судалгаа хэрэгтэй гэдэгт бат итгэж байсантай нь шууд холбоотой. Ингэхдээ тэр өмнөх үеийн эрдэмтэд, судлаачдыг бараг л бүгдийг нь үгүйсгэжээ. Яагаад вэ гэвэл хүн юмсыг өөрөө л танин мэдэх хэрэгтэй. Ингэхдээ хүн ямар ч шашин, математик, онол, таамаглалд итгэх ёсгүй. Итгэж болох ганцхан зүйл бол судалж, тогтоосон, үнэн зөв гэдэг нь батлагдсан мэдлэг юм. Нэг талаар түүний энэ санаа нь юунд ч үл итгэх үзэл мэт харагдаж магадгүй ч үнэндээ тийм биш. Бид юмсыг таньж мэдэхдээ батлагдаагүй, үнэн бодит биш зүйлд итгэж болохгүй гэдэг санааг тэр онцолж байжээ. Оюун ухаан амархан төөрөгдүүлж чаддаг боловч оюун ухааны хүч аугаа юм. Тиймээс тэр хүчийг ашиглах хэрэгтэй. Маш хялбархан мэт зүйлийг ч алдаж бодох явдал бидэнд байдаг. Заримдаа яагаад ийм зүйл дээр алдаа гарчихсан юм бол гэж гайхах үе байдаг шүү дээ. Тэр бол бид оюун ухаанаа буруу ашиглаж хууртсаны тэмдэг юм. Энэ алдааг гаргахгүй байхын тулд заавал бодит байдлыг бодит байгаагаар нь алдаагүй судлахыг гол зорилго болгох хэрэгтэй ажээ.

Шинээр бичигдэж буй номынхоо хэсгээс танилцуулж байна
Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.