March 29, 2012

Кино урлаг - 5 (Орчин үеийн монгол кино)

Социализмын үед монголын кино урлаг нилээдүй хөгжиж, тодорхой амжилтанд хүрч чадсан гэдэг. Харин зах зээлийн үе эхэлсэн 1990 -ээд оны эхэн үеэс монгол кино урлагын хөгжил аажмаар зогсонги байдалд орж, олигтой сайн бүтээл төрөхгүй байсаар өнөөг хүрсэн билээ. Өнөгрсөн 2011 онд манай оронд түүхэндээ хамгийн олон кино үйлдвэрлэж гаргасан гэсэн нэгэн нийтлэлийг саяхан уншаад тэдгээр кинонуудын чанарын тухай бодож үзмээр санагдлаа.
Янз бүрийн л утга санаа агуулсан, янз бүрийн шийдэлтэй кинонууд өнгөрсөн онд гарсан. Гэсэн ч яг сайн болсон гээд нэрлэчихээр кино миний хувьд нэг ч алга. Техник хэрэгслийн хувьд нилээдгүй өндөр түвшинд хүрч, тухайн кинонд ажиллаж буй хүмүүсийн ажил үүргийн хувиарлалт сайжирч, хэн юу хийх ёстойгоо л хийдэг болсон гээд ололттой байгаа зүйлүүд олон байгаа ч гэсэн цаанаа дахиад олон олон зүйл дээр бид хоцрогдсон хэвээрээ л байна. 

Хамгийн эхний асуудал бол кино зохиолын тухай асуудал юм. Өнгөрсөн онд миний худалдаж авсан нэгэн номонд бичснээр сайн кино хийхэд нэгдүгээрт сайн кино зохиол, хоёрдугаарт сайн кино зохиол, гуравдугаарт сайн кино зохиол гэж холливүүдэд ярьдаг юм гэнэлээ. Энэ бол нилээдгүй үнэний ортой үг. Кино зохиол гэдэг нь нэг талаараа шинжлэх ухаан, нөгөө талаараа урлаг байдаг. Манай монгол кино зохиолын хувьд аль аль нь харагддаггүй. Хэн нэгэн хүн зүгээр л гэнэт толгойдоо орж ирсэн санааг цаасан дээр буулгаад тэрийгээ кино зохиолын хэлбэрт оруулчихдаг юм шиг л санагддаг. Илэрхийлэх гэж байгаа санаа нь ил, тодорхой, амьдарлын энгийн хэв маягаас хэтрээгүй, шинэ санаа байхгүй, өмнөх хуучин санаануудыг үнэтэй техник хэрэгслээ ашиглаад дахиад л давтаад байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэр, өнгө үзэмжээ илүү хөөгөөд байгаагаас биш яг чанартай зохиол бичсэн хүн байхгүй байсан хэвээр. Ихэнхи кинонуудыг үзэж байхад хөрш айлынхаа ч юмуу, найз нөхдийнхөө амьдралын хэмнэлийг камераар бичээд авчихсан юм шиг тийм уйтгартай мэдрэмж төрдөг.

Дэлхийн аугаа найруулагч Хичкүүк үзэгчдийг аль болох их зовоох хэрэгтэй гэсэн байдаг. Энэ нь кино зохиолч өөрийнхөө дүрийг зовооно гэсэн үг биш. Нэг өнчин охин айлд амьдраад л, тэр айлынх нь ааштай авгай түүнийг үргэлж зодож нүдээд, халуун цайгаар түлж, өвлийн хүйтэн шөнө гэрээсээ хөөж гаргахыг хэлээгүй. Хичкүүк ийм заваан кино хийдэггүй байсан. Өөрөөр хэлбэл тэр үзэгчдийг суудлаасаа босч, эсвэл нүдээ тагалтал кинондоо оруулж чаддаг байсан. Энэ бол нөгөө л кино зохиолоо анхнаас нь сайн бичсэнтэй холбоотой. Зохиол ямар байхаас тэр киноны хувь заяа ихээхэн шалтгаалдаг. Бас нэг зүйл нэмж бичэхэд манай жүжигчдийн ур чадвар үнэхээр, үнэхээр, үнэхээр муу байна. Ийм учираас киноны урлагийн тал нь нэг үгээр будаа болж байгаа юм. Монгол жүжигчидээ хараад байхад нэг л хуурамч байгаа нь харагддаг. Хэт их хүмүүст таалагдах гэж хичээдэг болохоор тэр ч байж магадгүй юм. Уг нь эхлээд жинхэнэ дотоод чадвараа нээж байж л бусдад таалагдах үүд хаалга нь нээгддэг баймаар юм. 

Гэсэн ч манай кино урлаг чамалхааргүй сайн хөгжиж байна. Илүү сайн түвшинд хүрэхийн тулд бид эхлээд өөрсдийгөө бүтээлчээр шүүмжлэх хэрэгтэй. Миний хувьд монгол кино урлагийн хамгийн ихээр анхаарах хэрэгтэй байгаа зүйл бол кино зохиол байна. Сайн зохиол, сайн зохиол, сайн зохиол хэрэгтэй байна. Бас тэгээд энэ хэдэн жүжигчид маань бусдын нүдэнд биш өөрийнхөө дотор жүжиглэдэг байгаасай (optional байж болох л юм). Мөн бидэнд өөрсдийн гэсэн Стэнли Кубрик, Альфред Хичкүүк, Орсон Уэллс, Ингмар Бергман хэрэгтэй байна. Тэр цаг үе ойрхон байгаад би итгэж байна.
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Лили said...

Mongol kino uzehsen

Anonymous said...

Hey tegeed Hadagiin talaar gants ug durdahgui yagaa ve hehe
Ter onchin ohinii durd togloson ohin chini Kino akademiin shildeg emegtei jujigchin gesen shagnal avaad bsn bh shuu, neeree l unen. Tiim zavaan kino hiideggui.

Torburam said...

Zurag n bnaa gdg yum bichisnees iluu medeelel damjuulj bga yum shig sanagdaad. Tiim shagnal ntr iig n medehgui yumaa. Tiimerhuu kino uzheer dur gutaad bdiin.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.