May 21, 2012

Film review: Poetry (2010)

Ач хүүтэйгээ хамт амьдардаг, альцгеймер өвчтэй (наслалттай холбоотой үүсдэг мартамхай болох өвчин) нэгэн хөгшин эмэгтэй болох Ян Мижагийн тухай өгүүлэх энэхүү киног 2010 онд Өмнөд Солонгосын найруулагч Ли Чан-Дон бүтээжээ. Киноны үйл явдал гүүрэн дээрээс гол руу үсэрч амиа хорлосон дунд сургуулийн охины үхлээр эхэлдэг. 60 нас өнгөрч яваа Ян Мижа хотынхоо яруу найргийн дугуйланд сууж яруу найраг бичихийн тулд багшийнхаа зөвлөснөөр харсан зүйлүүдээ тэмдэглэж эхэлдэг.
Бас тэр яруу найрагчидын цуглаанд оролцож бусад яруу найрагчидын шүлгүүдийг сонсож тэдний заримтай нь уулзаж ярилцдаг. Энэ бол киноны нэгэн бүхэл өөр нэгэн ертөнц нь гэж хэлж болохоор бөгөөд үүнээс гадна түүний амьдралд нилээдгүй хүнд асуудал үүсдэг нь ач хүүгийнх нь орооцолдсон хүчингийн хэрэг байлаа. Хорвоо ертөнцийг ажиглах түүний аялал хийгээд мөн амьдралын ээдрээт үе хоёрын харьцааг тун гайхалтай гаргаж иржээ. Яруу найраг гэж юу вэ? Магадгүй энэ бол амьдрал, хорвоо ертөнц тэр чигээрээ байж болох юм. Тэгвэл энэ хорвоо ертөнц гэж юу вэ? Мөнхүү эргэцүүлж үзвэл энэ бол яруу найраг гэж хариулж болох юм. Бид ийм зааг дээр амьдарч байгаа мэт санагдавч үнэндээ энэ бол зааг хязгаар биш ч байж болно гэмээр. Амьдрал дээр цаг үргэлж учирах энгийн тохиолдлууд чухам ямар утга учиртай юм бол? Моддын навчис салхинд хааяа хийсч, шувууд тайвнаар нисэн өнгөрөх, энгийн л нэг алимнаас юу мэдрэгддэг, гүүрэн дээрээс малгай салхинд хийсэн одох гээд. Уг киноны тухай artfilm сайтад өгүүлэхдээ "Энэ киноны дүр дүрслэл бүр нь үггүй шүлэг, найраглаг аяс нь дуугүй хөгжим... " хэмээжээ. Энэ киног үзэхээсээ өмнө эхлээд 1989 онд гарч байсан Dead Poets Society гэдэг киног үзчихвэл зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ кино урлагийн талаар төдий сонирхож судладаггүй хүмүүст энэ киног үзээд хэрэггүй гэж хэлмээр байна.
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

sonirxol turvvlchixlee

astrea said...

thanks for promoting artfilm :)

Torburam said...

No problem :)

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.