August 11, 2012

Феноменологи



Та дотроо хав хар өнгөтэй яг адилхан хэлбэртэй бильярдын хоёр бөмбөг байна гэж төсөөл. Тэд нар хоорондоо адилхан уу? гээд өөрөөсөө асуу. Та юу гэж хариулах вэ. Магадгүй тийм гэж хариулах байх. Тэгвэл XX зууны эхэн үед гарч ирсэн философийн нэгэн чиглэлийнхэн үгүй гэж хариулна. Ав адилхан хоёр зүйл ав адилхан байдаггүй. Бүх зүйл цор ганц. Энэ үзлийг феноменологи гэдэг. Хүний оюун ухаан, ухамсар аливаа зүйлүүдийг яаж, хэрхэн хүлээж авч байгааг судалдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн философи юм. Обьект ямар байгааг бус харин обьектийг хүлээн авч буй оюун ухаанд анхаардаг. Ав адилхан хоёр бөмбөг ав адилхан байхын тулд ижилхэн өнгөтэй, ижилхэн хэлбэртэй байгаад зогсохгүй нэг орон зайд оршиж байх ёстой юм. Нэг орон зай. Нэг нь энд нөгөө нь тэнд байгаа бол тэд адилхан биш.
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Unknown said...

Tanin medehuin phylosphtoi sanal niilj bna l daa. Gehdee ijil oron zaid hurtel orshih heregtei geh yum bol. Adilhan gedeg ug ugiin sangaas hasagdah n baishd. /Neg l hooson chanar yarij baigaa yum shig/. Negent l phylosophiin oilgolt yum chin ugend n hurtel ach holbogdol ogoh heregtei baih l daa. Ternees gadna tanin medehuin onoliin esreg garch irsen n onol deerhiin talaar yu gej avch uzdeg ve?

Torburam said...

Юм бүхэн оршихуйн хувьд, мөн чанарын хувьд давтагдашгүй гэсэн санаа юм л даа. Эсрэг онолуудыг нь би судалж үзээгүй л байна.

Unknown said...

Феноменологийн талаар онолын тодорхойлолт хийгээд тайлбар оруулбал их тохиромжтой шүү

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.