Номынхоо өчүүхэн хэсгээс сонирхуулан хүргэж байна. Хувьслын онолыг үндэслэгч Дарвины онолын тухай оршил хэсэг юм.
Дарвины нөлөө
"Германд туршилтын сэтгэл судлал дэлгэрэн хөгжиж, америкад
структурализмыг хөгжүүлэх гэсэн Титченерийн санаа бүхэлдээ амжилтгүй болж
байсан тэр цаг үед хүн төрөлхтний үүсэл гарлын тухай хийгээд энэ гариг дээрх
амьдрал хэрхэн үүсэж бий болж, цаашид хөгжсөн талаарх Ч.Дарвины хувьслын онол
хүчтэй гарч ирсэн юм. Бид чухам хаанаас ирсэн бэ? Энэ гариг ертөнц дээр бид
хэрхэн энэ дүр төрхөө олж авсан бэ? гээд олон асуултын хариуг Дарвины хувьслын
онол тайлбарласан ч гэлээ түүний энэхүү онол өнөө үед зарим талаараа үгүйсгэгдээд
байгаа юм. Гэсэн ч хүн төрөлхтний сэтгэлгээнд хувьслын онолын үзүүлсэн нөлөө нэлээдгүй
чухал байсныг онцлох хэрэгтэй. Хувьслын онолын үндсэн санаа нь байгаль дээрх
бүх л амьд биетүүд, организмууд нь бүгд амьд үлдэхийн тулд цаг хугацааны
шалгарлыг давж, орчин тойрон, хүрээлэн буй ертөнцдөө дасах шаардлагатай
тулгардаг. Амьтан бүхэн өөр өөрсдийн амьдралын хэв загварыг олж авсан явдал нь
тэдний амьд үлдэх гэсэн тэмцлийн нэг хэлбэр ажээ. Зарим шувууд өндөр уулын
оройд үүрээ засна, зарим жижиг биетнүүд газар доогуур нүх ухан амьдарна, зарим амьтад
модон дээр амьдралынхаа Ихэнх цагийг өнгөрөөдөг байхад зарим нь модонд авирч үл
чадна, мөн зарим нь ус уухгүйгээр хэдэн өдөр сараар явдаг гээд бүх л амьтад,
амьд биетүүд бие биеэсээ тэс өөр өөр байдаг нь тэдний амьдралын орчин хийгээд
түүхэн хөгжлийнх нь ялгаатай байдалтай холбоотой юм. Дарвин үзэхдээ амьд
биетүүд тийнхүү орчиндоо зохицон хөгжиж, илүү боловсронгуй шинэ дүр төрхийг олж
авч байдаг аж. Үүнийг хувьсан өөрчлөгдөж хөгжих буюу хувьслын онол гэж нэрлэсэн юм..."
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.