Ямар нэгэн зүйл хүний оюун санааг эзэмдэж, тэрхүү эзэмдэж авсан зүйл нь үнэн эсвэл худлаа гэдгийг нь ялгаж танихгүй болсон үеийг хоосон итгэл үнэмшил хэмээн нэрлэх ажээ. Хоосон итгэл үнэмшил гэдэг нь нэг үгээр мансуурал гэдэгтэй уг нэг бөлгөө. Мансуурал гэдэг нь хүний ухамсар, оюун санаа хуурамч хоосон хэлбэрт хувирахыг хэлдэг юм. Хүн хэдий чинээ хоосон итгэл үнэмшилд буюу мансууралд автана төдий чинээ тэрхүү хий хоосон зүйлээ хамгаалж, тэмцэх сэдлээр хүчтэй сэдэлжиж, өөр бусад юуг ч үгүйсгэн дайрах ажгуу. Араатан амьтанд ч үгүй энэ сэтгэл зүйн үзэгдэл гагц хүмүүн төрөлхтөнд буй.
Амьтан гэгч гагц байгалиас заяасан ганц чиглэлд ажилладаг тул жамаараа алдаа гаргах нь ховор. Харин хүн түм буман сонголтын өмнө зогсох, олон мянган зүйлийг эргэцүүлэх чадвартайгаараа өөрөө өөрийгөө баллах ховор чадалтай аж. Тэдгээрийн нэг нь хоосон итгэл юм.
Хоосон итгэлийн эсрэг талд жинхэнэ үнэн итгэл оршино. Үнэн итгэл үнэмшил гэж юуг хэлэх вэ? гэвэл тухайн итгэж үнэмшиж буй зүйлээ хүн бүрэн дүүрэн таньж мэдээд, чухам ямар утга агуулгатай вэ гэдгийг нь ухаарч ойлгосны үр дүнд ухамсартайгаар итгэж буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл юмсын мөн чанарыг ойлгож, танин мэдсэн цагт зөвхөн жинхэнэ үнэнээр итгэж үнэмших ажгуу.
Шашинд итгэх итгэл, үнэмшил гэвэл тухайн шашины мөн чанар, утга агуулгыг нь нээж олж, судалж таньж байж бий болох зүйл гэхээс бус харин хэн нэгэн номлогчийн хэлсэн үгэнд итгэж, эсвэл аливаа билэг тэмдэгт татагдаж, сэтгэл зүрхээ дагаж итгэх итгэл биш юм.
Магадгүй та өөрийгөө буддист, христчин, ислам эсвэл өөр ямар ч шашинд итгэж биширдэг гэж хэлж болох байх. Тэгвэл би таниас хэдхэн зүйлийг асууя! Таны шүтдэг шашины хамгийн гол мөн чанар нь юу вэ? Тэрхүү мөн чанарт хүрэхийн тулд ямар зам мөрийг баримталдаг вэ? Тэрхүү баримталж буй зам мөр нь үнэхээр бодит байдал дээр үнэн зөв байж чадах уу? Хэрвээ үнэн зөв бол түүнийг нь яаж батлах вэ? Баталгаа байхгүй бол үнэн зөв байж болох уу?

1 Сэтгэгдэлтэй:
чиний блог .бас үзэл бодол их таалагдлаа .ховархон хүн байна шүү монголд чам шиг залуус олон болоосой гэж бодож байна даа..
амжилт хүсие тархиа хайрлаж яваарай ккк ...
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.