November 21, 2010

1 жил


Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2009 оны 11 сарын 21 нд Анир үгүй хэмээх блог мэндэлсэн билээ. Анх нээж байхдаа энэ блогийг уншдаг ганцхан хүн нь би өөрөө байх болно, өөр хэн ч ийшээ орохгүй хэмээн төлөвлөж, нэг ёсондоо өөртөө зориулж хүссэн зүйлээ бичиж эхэлсэн юм. Тэр шалтгаанаас төрсөн үр нь энэ блог билээ. Харин өнөөдөр Анир үгүй блогоор орж гардаг хүмүүс нилээд хэд байдаг болсон байна. Тэр ч бүү хэл санаа бодлоо хүртэл солилцож, сэтгэгдэл үлдээдэг болжээ.

За ямар ч гэсэн миний блог 1 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаа өнгөрөн одоход үлдсэн мөрөн дээр нь олон өнгийн дурсамж үлджээ. Ямар ч дурсамж байсан гэсэн бүгд надад өгсөн дээшлэх боломж олгосон юм. Би бичих бүртээ бодож тунгаадаг. Бодож тунгаах бүртээ нэг зүйлийн учирыг ойлгохыг хичээдэг байв. Бичсэн бичлэг бүрээрээ хэрэгтэй зүйл дамжуулахыг хичээдэг байлаа. Хорвоо ертөнц өөрөө сайхан юм. Бид түүнийг нь олж харж чаддаггүй. Тэр сайхныг олж харахын тулд хэрэгтэй зүйлсийг мэдэх нь зайлшгүй юм. Тэр хэрэгтэй зүйлсийг олохын тулд би ертөнцийн аялалд гарсан юм. Үнэн худал, зөв бурууг ялгаж салгахаар гарсан жинхэнэ аялал юм. Тэр аялалын тэмдэглэл нь энэ блог билээ.  Би энэхүү аялалаа гэгээрлийн эрэлд гэж нэрлэмээр байна. Мэдээж хэрэг миний аялал энэ блогийг нээхээс нилээд өмнө эхэлсэн юм. Аялалынхаа турш би олон зүйлтэй тааралдаж, олон зүйлтэй учирч, гэнэтийн гэмээр хачирхалтай явдлууд ч тохиолдож байлаа. Тэр бүх зүйлсийн зөвхөн хэрэгтэй гэсэн бүхнээ тэмдэглэл дээрээ буулгаж, надтай адилхан аялалд гарсан хүмүүсийг битүүхэндээ хүлээж суудаг болсон юм. Мөн та бүхнийг ч гэсэн энэ аялалд нэгдэхийг хүсч байна. Тиймдээ ч аялалын тэмдэглэлээ дэлгэн үзүүлэх болсон юм. Миний бичсэн нийтлэлүүд, сонирхуулсан мэдээллүүд та бүхэнд шинийг мэдэх замыг нээж, олж хараагүйг чинь харуулсан бол миний хүсэл биелэх нь тэр. За ингээд Анир Үгүй хэмээх блогтой хамт байдаг бүх хүмүүстээ баяр хүргэе. Миний ертөнцийн тасархай, мөн чанарын минь хэлтэрхий, мөнх оршихуйн тэмүүлэл болсон блогтоо баяр хүргэе. Энэ хугацаа бидэнд өөрсдийн хэн болсныг харах боломж олголоо. Энэ хугацаа бидэнд ХЭН Ч БИШ гэдэг үгийн утгыг тайлахад дөхүүлэх татлага боллоо.

Хэн ч бишийн ертөнцөд шувууд хүртэл аниргүй, шимэн уух дарс нь ч аниргүй, ширтэн суух багш минь ч аниргүй. Тэнд гагц хайр урсана. Анир чимээгүй атлаа туйлын гайхамшигт хөгжим тэнд сонстоно, туйлын гоо сайхан тэнд дүүрнэ. Тэнд бүгд хайрандаа согтоно. Тэнд бүгд талархлаар харилцана. Тэнд бүгд уучлал, өршөөлийг өвлөнө. Тэнд бүгд АНИР ҮГҮЙ оршино. Тэнд бүх будда нар цуглаад зөвхөн хайр хэмээх хүчийг түгээнэ. Гагц үнэн зам мөр энэ юм. Анир үгүй гэдэг нь анир чимээгүй байхын нэр биш, бас анир чимээ гаргахын ч нэр бишээ. Энэ бол төгс төгөлдөр оршихуй юм.

Хэлэх гэвч хэлж болдгүй, үзүүлэх гэвч үзүүлж болдгүй, бичиж үлдээх гэвч бичиж чаддаггүй тэр нэгэн зүйлийг олсон хүн анир чимээгүй оришмуй.




 Л.Төрбурам 



Будда

Лаоз 


Адиша


Дилова


Нарова


Бодидарма


Ошо


Чинхай

Share |

8 Сэтгэгдэлтэй:

Clarity said...

Баяр хүргье!
Бичсэн юманд чинь дурлахнээ хэххэхэ
За тэгээд хүмүүст бага ч гэсэн энэ хорвоог өөр нүдээр харж;өөрсдийн төгс төгөлдөр оршихуйгаа олцгооход нь туслаарай
Аялалд чинь амжилт хүсэе

Torburam said...

Mash ih bayarllaa.

Clarity said...

jugeeree
bi ch gsn ingd neg blogoo hun unshih yumtai bolgoh yumsan daa ahhaha =P

miffy said...

атаархчлаа. миний блогыг харин одоо надаас өөр хэн ч уншдаггүйшд хэхэ тэхдээ ийн ийн ийн .жажа амжлт хүсье хайртай шүү хөөрхөн шүү

Torburam said...

hehe :) bayarllaa.

Gombosuren said...

naizaa chi uneheer saihan site neejee
ene aylal togsgolgui bna gej bodoj bna

Torburam said...

Bayarllaa nzaa... End chinii ch tuslamj bsn shy..

Мөнхбаяр said...

Барууны будда нарын зургийг бас оруулчихвал... яг орилох байлаа нтр. гоё гоё. Экхарт Толле, Заратустра, Руми, Хайам, Гүрджиеф, Гераклит, Пифагор,...

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.