June 14, 2010

Доромжлох тухай

Хэрвээ хэн нэгэн хүн өөрийг чинь доромжловол тэр чамайг доромжилсон хэрэг огт биш. Учир нь тэр өөрийнхөө оюун санаанд байгаа хуурамч дүрийг л доромжилсон хэрэг. Бид бусадтай харилцахдаа өөрсдийнхөө оюун санаанд бусдын тухай дүр бүтээж, тэр бүтээсэн дүртэйгээ харилцдаг. Хэзээ ч бусдыг өөрийн оюун санаанд барьж хийдэггүй, зөвхөн дүр бүтээж үлдээдэг гэсэн үг. Тухайн хүнийхээ
гаргасан үйлдэл, зан авир, үйл хөдөлгөөн бүгдийг багтаасан дүрийг түүний нэртэй хамт кодлон оюун санаандаа бид хадгалж байдаг. Тийм учраас л бид хүн бүртэй харилцан адилгүй харилцаж байдаг. Зарим хүний хажуугаар тоомжиргүй өнгөрдөг байхад өөр нэгний араас хөөцөлдөн гүйж байдаг. Хүмүүсийн хооронд үүсдэг зөрчил үүн дээрээс л үүсдэг. Тиймээс хэн нэгэн чамайг доромжилвол тэр чамайг доромжилсон хэрэг огт биш. Түүний оюун санаанд бүтсэн чиний дүр түүнд таагүй байдлыг авчирсан болоод л тэр оюун санаандаа байгаа чиний дүрийг доромжилжээ. Тиймээс доромжилсон үгний хариуд доромжилсон үг өгнө гэдэг хичнээн мунхаг вэ?

Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.