June 19, 2010

Нэрний Учир


Нэр хэмээх зүйл ямар учиртай вэ? гэж та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл энэ зүйлийн талаар эргэцүүлж үзье. Хамгийн эхэнд таний НЭР та юмуу? эсвэл та өөрөө нэр юмуу? гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ дээрхи асуудлын хариулт нэг юм. Учир нь нэг зүйлийг 2 талаас нь харсан хэрэг. Нэр та байсан ч, та нэр байсан ч ялгаагүй хэрэг шүү дээ. Тиймээс нэр болон
жинхэнэ бодит бие 2 ын ялгааг гаргах нь чухал. Бодит бие гэдэг нь таний жинхэнэ ахуй, оршихуй бөгөөд нэр гэдэг нь таний нэр. Эдгээр 2 нь ангид зүйлс. Яагаад гэвэл таний нэрэнд танийг илэрхийлэх юу ч үгүй, мөн таньд нэрээ илэрхийлэх юу ч үгүй шүү дээ. Жишээ нь миний нэр Төрбурам байхад миний оршихуйд Төрбурамтай дүйх шинж, чанар, адил зүйл огтхон ч байхгүй. Үүний нэгэн адил Төрбурамд миний оршихуйн нэгээхэн хэсэг үгүй билээ. Гэтэл яагаад нэр маань бидний оршихуйтай холбогддог билээ? Огт адил зүйлгүй, тохирох шинж үгүй атал яагаад эдгээр 2 зүйл бидний оюунд нэг зүйл болон үзэгддэг юм бэ? Учир нь бидний сэтгэхүйд байгаа юм. Төрбурам хэмээхэд миний тухай хүмүүс сэтгэж эхэлдэг. Сэтгэхүйд л ганцхан нэр үүсдэг юм. Нэрний орогнох ганц газар нь сэтгэхүй байдаг. Сэтгэхүй юмсыг хялбар таньхын тулд нэртэй холбож байдаг. Тиймээс нэр зөвхөн бидний сэтгэхүйд, бидний ухаан бодолд л байдаг зүйл. Хэрвээ хэн нэгэн таниас Төрбурамыг гаргаад ир гэвэл та юу үзүүлэх вэ? Миний биеийг үзүүлхүү? Гэтэл миний биеийг Төрбурам гэж та яаж батлах вэ? Миний иргэний үнэмлэхийг гаргаж ирээд энэ дээр Төрбурам гэж бичсэн байна гэж үзүүлхүү? Гэтэл үнэмлэхэн дээр бичсэн Төрбурам гэдэг үг би болж таарч байна уу? Би тэгэхээр ердөө л үг гэж үү? Миний оршихуй Төрбурам гэдэг 8 үсэг юмуу? Үгүй! Би Төрбурам биш. Энэ нь би бол би биш гэсэн үг биш. Ердөө л нэр бол би биш гэсэн үг! Нэр бол ялгахын тулд сэтгэхүйд үүссэн хуурамч, хоосон зүйл. Харин миний оршихуй бодит зүйл. Нэр хувирч болдог бол оршихуй хувирашгүй. Эндээс үзэхэд ном, үзэг, мод, уул, цэцэг, ус, чоно гээд бүгд байхгүй зүйлс болж байна. Нэр бүхэн байхгүй хоосон юм. Гагцхүү оршихуй оршино.


Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

чиний нэр үнэхээр хоосон шинж чанартай, утга төгөлдөр дутуу юм байна аа. гэхдээ тэглээ гээд бүх хүний нэр хоосон зүйл гэсэн үг биш, заримдаа нэр хүний амьдралыг тодорхойлох, хувь заяаг нь түших тохиолдол хавьгүй олон байдаг юм.

Хил хязгаар said...

Yaj gargalgaa gargan chono us tsetsgiig hooson gej bgaag chini medehgui yum. Gehdee ner maani bol nadaas shal ers uur yum bdg. Chadval buddiin surgaald zaasan hoosongiin tuhai bichleg hiihiig husie.

Anonymous said...

ийм зүйл байж болох байгааг мэдэж болох хүсэх эс хүсэхийн л учир шүүдээ магадгүй 500 жилийн тэртээ хугацаа хамаагүй юуг яаж гаргалгаа хийх нь сонин байх яг одоо үед мэдкү ... тэхдээ ямар нэг юмны учигийг бодхоор харанхуй гүн харанхуй харанхуйн харанхуй маш үн харанхуйруул бодол яваад байдаг айдаг өөр зүйл бодож мартдаг хэхэ салхи

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.