June 20, 2010

Ошо багшийн яриа: Од байхын тухай

...Хүн бүр бусдын хариултыг сонирхоод байдаг. ``Чи бол сайн хүн, сайхан ч хүн`` гэж хэлүүлэх хичнээн дуртай гээч. Сарвеш Муктад ``Би энд өөрийгөө жаахан гээгдчихсэн юм шиг мэдэрч байна`` гэж хэлсэн байна лээ. Сарвеш бол дэлхийн хамгийн сайн уруулаа хөдөлгөлгүй яригчдын нэг. Тэр бүх насаараа жүжигчин байсан. Дандаа л тайзан дээр, дандаа л гэрлийн дунд. Мянга мянган хүмүүс түүний зүг анхаарлаа хандуулж алга ташиж уухайлдаг байсан. Хаа явсан газраа шүтэн бишрэгчдээр хүрээлүүлсэн жинхэнэ
од байлаа. Одоо бол мэдээж, манай коммунд ``Сарвеш! Чи аугаа шүү. Чи мундаг шүү`` гэж шагших хүн алга. Тэгэхээр өөрийгөө бага зэрэг алдагдсан гэж мэдрэх нь аргагүй. Энэ бол олон нийтийн анхаарлын төвд байгаад сурчихсан хүмүүст тохиолддог бэрхшээл. Бие хүнээсээ салах нь тэдний хувьд амаргүй даваа. Гэхдээ Сарвеш хичээж байгаа. Би түүнийг амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Олны дунд од болж явахыг хүн бүхэн л хүсдэг. Гэвч эрт орой нэгэн цагт энэ бүхэн бөөн гуниг, хар ядаргаа болж хувирдаг. Учир нь бусдын анхаарал хуурамч хоол. Амттай атлаа амин дэм, арвин шимгүй хоол. Бие хүн өөрөө хуурамч болохоор хуурамч хоолоор амьдардаг. Үзүүлэн тоглолтоороо чи бусдыг хуурч чадна, өөрийгөө хуурч чадахгүй. Хэсэг зуур хуурлаа ч хэрэг бишдэнэ. Тийм болоод Сарвеш энд ирсэн юм. Шүтэн бишрэгчдийн уухай түрлэгээс ядарч залхаад ирсэн юм. Гэлээ ч хуучин хэв зуршил нэгмөсөн алга болчихгүй. Эргэж хургах үе зөндөө бий...
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Нээрээ эх сурвалжыг нь дурдвал зүгээр байж болох юм.

Anonymous said...

Chi hunii orchuulsan nomnoos oruulahaa bolioch bitgii oruul geed urd ni bichsen bgaa bizdee. Bas philosofer en ter gechjee hulgai hiij bj

Torburam said...

Таалагдахгүй бол орохоо л больчилдоо.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.