June 23, 2010

Хүсэл үгүй

Юуг ч хийх нь үр ашиггүй. Тиймээс аугаа их зүйл ч гэсэн өчүүхэн жоохон зүйлээс үл ялгарна. Шинэ зүйл гэж хорвоод нэг ч байхгүй. Тийм болохоор аугаа ихийг бүтээх дэмий мөрөөдөлд автаж юу хийнэ вэ? Уулыг байрнаас нь зөөлөө гэж бодъё. Тэглээ гээд юу өөрчлөгдөнө гэж? Алган дээрхи шороогоо үлээж унагаахтай адил нэгэн уулыг нөгөөд шилжүүллээ гээд хүч чадлаа бархаас өөр юу тохионо гэж? Үүний адил сая доллартой боллоо гээд юу өөрчлөгдөх вэ?
Юу ч өөрчлөгдөхгүй. Аугаа ухаантнууд яагаад ядуу тарчиг байсныг чи мэдэхүү? Диагон яагаад торхонд амьдардаг байсныг чи мэдэх үү? Сократ яагаад `Юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар` гэснийг мэдэх үү? Учир нь бид хүсдэг учраас л зовдог юм. Диагон торхноос өөр сууц хүсээгүй учраас түүнээс жаргалтай хүн эргэн тойронд нь байгаагүй л болов уу! Торхон дотор унтах, ордон дотор унтах 2 ялгаагүй адилхан шүү дээ! Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Буддын шашинд гардаг шулам гэдэг ойлголт бидний дотор буй хүслийг хэлж байгаа юм. Юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Эд баялаг зугаа цэнгэл аз жаргал биш. Тэдний цаана чөтгөр нуугдаж байдаг юм. Чөтгөр хэзээ ч жинхэнэ төрхөө эхэлж үзүүлдэггүй. Муу зүйл хийх гэж байгаа хүн эхлээд бусдыг хуурч өөртөө татдагтай адил чөтгөр эхлээд сайн, сайхан зүйл мэт харагддаг. Уран сайхан үгтэй хүмүүс хэзээ ч шудрага хүмүүс байдаггүй. Харин шудрага хүн хэзээ ч бусдад таалагдсан сайхан үгтэй байдаггүй. Чөтгөр бурхан 2 үүнтэй л адил юм. Хэрвээ `Би бурханлаг` хүн гэж манай үеийнхний нэг нь хэлвэл түүнийг бүгд шоолж инээх болно. Харин `Би чөтгөрлөг` хүн гэвэл бүгд сонирхоцгооно. Тийм ч учраас өсвөр насныхны ихэнхи нь чөтгөрлөг болдог. Хэрвээ тэр чөтгөрлөг байвал түүнийг бусад хүмүүс сонирхоно шүү дээ. Юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар гэдэг хичнээн гүн гүнзгий утгыг агуулж байгааг бодоод үзээч. Хорвоо ертөнц үүд хаалгаа хүн бүхэнд нээж байхад бид хүснэ гэдэг утгагүй. Хүсээд эхлэх үед л зовж эхэлдэг.


Л.Төрбурам
Share |

1 Сэтгэгдэлтэй:

Unknown said...
This comment has been removed by the author.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.