September 18, 2010

Цаг хугацаа гэж үгүй


Дэлхий тэнхэлгээрээ бүтэн эргэхийг бид нэг өдөр гэдэг. Харин дэлхий нарыг нэг бүтэн тойрхыг бид 1 жил хэмээнэ. Тэгвэл дэлхий эргэдэггүй, хөдөлдөггүй байсан бол цаг хугацааг хэрхэн хэмжих байсан, ер нь цаг хугацааны талаар ойлголт хүмүүст байх байсан болов уу гэдэг эргэлзээтэй.
Мөнхийн 1 байрандаа байдаг тийм гариг ертөнц байдаг бол тэнд цаг хугацааг мэдэрч болох байсан уу гэж бодогдоно. Мэдээж хэрэг эргэхгүй учир өдөр шөнө гэж түүнд тохиохгүй. Явахгүй учир өвөл, зун ээлжлэхгүй. Тиймээс цаг хугацааг хэмжих барьц огт олдохгүй.Цагийн зүү бүтэн эргэх хугацааг 1 цаг гэж үзвэл тэнд үнэхээр 1 цаг байсан уу гэдэг эргэлзээтэй. Зүгээр л тодорхой хэмнэлтэй хөдөлж буй зүү тодорхой замыг туулж байгааг 1 цаг өнгөрлөө гэж бид төсөөлдөг. Гэвч тэнд үнэхээр нэг цаг байгаа юу? гэвэл үгүй. Байхгүй!!! Зүү хөдөлсөн, хөдлөхдөө тодорхой хурдтай, тогтвортой цэг дээр төвлөрч эргэсэн. Дараа нь хөдөлсөн тэр цэг дээрээ эргэж ирсэн. Ингээд л цаг хугацааны төсөөлөл бидэнд үүсэн бий болжээ. Өөрөө хэлбэл хөдөлгөөн байгаа болохоос цаг хугацаа байхгүй юм. Хөдөлгөөний үр дүнд үүсч буй цаг хугацаа хэмээх зүйлийг хөдөлгөөний хуурамч үзэгдэл гэж нэрлэвэл зохилтой мэт. Урсан буй цаг хугацаа гэдэг нь урсан буй хөдөлгөөн юм. Хөдөлгөөн эргэн тойронд өрнөдөг. Бидний бие махбодь хөдөлгөөний учир амьд байх ба эргээд хөдөлгөөний уршгаар хөгширч мөхдөг. Хөдөлгөөн оршин буй зүйлсийн шалтгаан болдог. Ургамал, амьтад хөдөлгөөний учир үр, зулзгаа үлдээдэг. Бид цаг хугацааг тооцохдоо заавал ямар нэгэн зүйлтэй харьцааулж, өөр зүйлсээс гаргаж авдаг. Өөрөө хэлбэл хөдөлгөөний үр дагавраас цаг хугацаа гарч ирдэг гэсэн үгээ.


Л.Төрбурам
Share |

2 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.