November 14, 2010

Oasis хамтлагийн цомгууд

Formed: 1993 in Manchester, England
Genre: Britpop, Hard Rock, British Trad Rock, Contemporary Pop/Rock

За тиймээ! Энэ бол Oasis. Британы хөгжмийн ертөнцөд энэ хамтлаг өөрийн өнгө төрх, эгшиг аялгууг цуурайтуулж чадсан гайхалтай хамтлаг юм. Ингээд энэхүү хамтлагийн цомгуудыг танилцуулхаар шийдлээ.

___________________________________________________________________________________
Definitely Maybe (1994)

Year: 1994
AMG Rating: star_rating(9)

Хамтлагийн анхны цомог ихэнхи тохиолдолд хамгийн сайн цомог нь байдаг. Тэр утгаараа ч тэдний анхны цомог маш сайн цомог болж чадсан. Уг цомог Hard Rock, Rock & Roll хэв маягтай Britpop, British Trad Rock урсгалын дугаралт, хэв маягаа гайхалтай хослуулсан мэт санагддаг. Дугаралт, найруулга, зохицол тэр чигээрээ гайхамшиг.

























___________________________________________________________________________________
(What's the Story) Morning Glory? (1995)


Year: 1995
AMG Rating: star_rating(9)

Хамтлагийн хоёрдахь цомог (What's the Story) Morning Glory? Уг цомог өмнөх цомгоо бодвол илүү зөөлөн дугаралттай. Арай хөнгөн хэв маягийг харуулсан. Тэдний домогт дуу Wonderwall энэ цомогт багтсан байдаг. Мөн л өмнөх цомгийн адил маш сайн, маш гоё цомог болсон.






___________________________________________________________________________________
Be Here Now (1997)

Year: 1997
AMG Rating: star_rating(6)

3 дахь цомог Be Here Now. Өмнөх 2 цомгоо бодвол арай доогуур үнэлэгдсэн ч үе үеийн шилдэг britpop цомгуудын тоонд багтаж чадсан сайн цомог юм. Уг цомгийн дугаралт удаан, хүнд, тогтвортой болсон нь илүү шинэлэг байлаа.









___________________________________________________________________________________
Standing on the Shoulder of Giants (2000)

 Year: 2000
AMG Rating: star_rating(5)


Oasis ын дүр төрхийг тод харуулж өгсөн ч тэдний шилдэг цомог болж чадаагүй. Гэсэн ч уг цомогт сайн дуунууд олон багтсан. Тухайлбал Who Feels Love?, Gas Panic!, Sunday Morning Call гэх мэт.








___________________________________________________________________________________
Familiar to Millions (2001)
Year: 2001
AMG Rating: star_rating(6)

2000 оны зун зохиогдсон Wembley Stadium шоунд тэдний тоголсон дуунуудыг эмхэтгэн гаргасан Live цомог юм. Анх уг цомгийг AMG гээс 2.5 stars гэж үнэлсэн байсан боловч сүүлд 3.5 болгон өөрчилсөн байсан. Ингэж өөрчлөх тохиолдол маш ховор байдаг. Миний хувьд энэ цомог нилээд сайн болсон юм шиг санагддаг.











___________________________________________________________________________________
Heathen Chemistry (2002)
Year: 2002
AMG Rating: star_rating(5)


6 дахь цомог Heathen Chemistry. Дээр нэг удаа би энэ цомгийн жинхэнэ оргинал дискийг олж байлаа. CD, cover гээд бүх юм нь үнэхээр тасархай, яг л үйлдвэрийнх. Харамсалтай нь тэр үед энэ хамтлагийг тийм ч их сонирходгүй байсан болохоор нээх ойшоолгүй худалдаж авахгүй орхиж билээ. Дараа нь oasis д дуртай болоод авчихгүй яалаа даа гэж харамсаж байж билээ. Энэ цомог нилээд сайн болсон ч тийм өндөр үнэлгээ авч чадаагүй байдаг. Тэдний алдарт Stop Crying Your Heart Out энэ цомогт багтсан байдаг.







___________________________________________________________________________________
Don't Believe the Truth (2005)

Year: 2005
AMG Rating: star_rating(7)

7 дахь цомог нь 5 аас 4 stars үнэлгээг AMG ээс авч чадсан нь нилээд том амжилт юм. Мөн уг цомог өмнөх цомгуудаасаа нилээд өөр болсон мэт сэтгэгдэл төрдөг. Хамтлагийн цаг үетэй салшгүй холбоотой ч байж болох юм.








___________________________________________________________________________________
Dig Out Your Soul (2008)
Year: 2008 
AMG Rating: star_rating(8) 

Хамгийн сүүлд буюу 2008 онд гаргасан тэдний энэхүү цомог нь нэг ёсондоо тэсрэлт байлаа. Шал өөр дугаралт, шал өөр хэв маяг. Өмнө нь тэднийг ийм цомог гаргана гэж хэн ч төсөөлөөгүй байсан гэж би боддог. Энэ цомгийг сонсоод өмнөх цомгуудыг нь сонсвол миний хэлэх гээд байгаа ялгаа юундаа байгааг шууд л мэдрэх болно. Мэдээж сайн цомог. Миний дуртай цомгуудын нэг.





Share |

4 Сэтгэгдэлтэй:

DaBuJi ni~~~ said...

дуунуудыг татаж авахааар хийж болкүенмуу....?

Torburam said...

blogger deer boldgyymaa. Zohiogchiin erh shalgadag bolhoor shuud tataj avhaar hiiheer huuli bus gd bdiin. Uul n oasis iin byh tsomog, single uud allmusic.bblog.mn deer bga. Daanch bblog oird jhn asuudaltai bga.

htoogi said...

Гайхалтай хамтлаг шүү. Torburam та фб хаягаа үлдээгээч.

Torburam said...

@htoogi Миний хаяг www.facebook.com/lhamtorburam шүү

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.