January 18, 2011

Шашин ба шашин - 2 (Эрэг дээр зогсхуй)


Өмнө нь Шашин ба шашин - 1 (Эх Үндэс) хэмээх нэгэн нийтлэл бичиж байсан билээ. Тэрхүү нийтлэлийнхээ үргэлжлэл болгон энэ нийтлэлээ бичиж байна. Өмнө нь бид шашны эх үндсийн талаар авч үзсэн бол одоо хүмүүс яагаад эх үндсийг мэдэхгүй байгаа талаар эргэцүүлэхийг оролдъё. Өмнөх нийтлэлийг эргэн харвал бид шашин гэдэг голын бохирдсон тал дээр зогсож байгаа юм. Бидэнд ирж байгаа урсгал бол зөвхөн бохир усан. Мэдээж хэрэг голын эрэг дээр ирээд хартал ус нь бохир байвал энэ гол бохир устай гол юм байна гэж бид бодно. Бид цэвэр ус гэж мэдэхгүй ба энэ голын эхэнд очиж үзээгүй. Тэгээд цааш нь бид голын эх гэж мэдэхгүй учираас энэ голыг аль ч хэсэгтээ бохир гол юм байна гэж бодох болно. Зарим нь голыг дагаад эх рүү нь аялж болно. Гэвч тэр өөрийнхөө явж чадах хэсэг хүртэл яваад буцаад л ирдэг. Тэгээд буцаж ирээд энэ голын аль ч хэсэг, дээшээ доошоо бохир ажээ гэж хэлдэг. Бид бүгдээрээ ингэж хэлдэг шүү дээ. Бид нар шашны түүхийг судалж болно. Гэхдээ энэ нь шашны эх үндсийг судалж байна гэсэн үг огтоос биш. Түүхийг нь судлаад тогтоогоод байсан ч түүний жинхэнэ мөн чанарт хүрч чадахгүй. Учир нь түүх гэдэг зүгээр л нэгэн хязгаар юм.



Их ухаантай, мэдлэгтэй зарим хүмүүс шашин бол ХОГ ШААР гэж хэлдэг. Тэдний зөв. Яагаад гэвэл тэд бохирдсон голын усыг хэлж байгаа юм. Тэд маш ухаалаг байна шүү. Шууд л хог шаар гээд хэлчихэж байна. Энэ бол гарцаа байхгүй үнэн. Би тэдэнтэй санал нэг байна. Шашин бол хог шаар мөн. Гэхдээ ямар шашин бэ гэвэл бохирдсон шашин. Үүнийг сайн ойлгоорой. Энд би голын бохир устай хэсгийг ярьж байгаа гэдгийг санаарай.

Харин би дахиад нэг үг хэлмээр байна. Энэ удаа би шашин бол хог шаар хэрхэвч биш, шашин бол хамгийн ариун гэгээн зүйл гэж хэлнэ. Би одоо эх үндсийн талаар ярьж байна шүү. Өмнө нь би голын бохир устай хэсгийг хог шаар мөн гэж хэлсэн бол одоо би энэ бохир устай голын эх нь орчлонгийн хамгийн цэвэр тунгалаг устай хэсэг байдаг юм шүү гэж хэлж байгаа юм.

Нэг л голын ус боловч эх болоод адаг нь тэнгэр газар мэт өөр байдаг. Үүнтэй адил шашин гэдэг эхэлсэн цэг нь цаг хугацааны дайралтаар сүйтгэгддэг ажээ. Иймээс л би энэхүү нийтлэлийнхээ нэрийг Шашин ба шашин хэмээн нэрлэсэн билээ.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бидний ертөнцөд 2 төрлийн шашин байна. Нэг нь цэвэр ариун эх нь бол нөгөө нь бохир муухай үргэлжлэл нь. Энэ үргэлжлэл дээр зогсож байгаа ухаантнууд энэ шашин хэзээд ийм бохир муухай байж, мөн чанар нь ийм юм байна хэмээн эндүүрдэг. Бид тэднийг буруутгах аргагүй. Хоёр төрлийн шашны мөн чанарыг ухаарах хэрэгтэй. Шашны ариун гэгээн бүгд түүний эхэлсэн цэгт байдаг юм шүү...


Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

sarangua said...

mini bodloor shashin bol oroosgol oilgolt delhin humusiin ihenh huwi ni ali neg shashing shutdeg gehde shashin magadgui anh hun uusch bh ued tedni uzel bodliig negtgehiin tuld garch irsen neg oilgolt tsag hugatsaani erhend yertontsin toologdoj baramgui asuultuudtai nuur tulj terhu negtgeh gj bui uzel sanaagaarai terhu asuulltuudig tailbarlan oilgolt gun uhaan boltloo bayjsaar odiig hursen bolow u buh shashin l olon urgalch uzlin dor neg suuritai bayjigdaj bga bolow u odoo bidni itgej bga ter zuiliig shashin ooroor tailbarlasan bsan bol odoo bid shashing yaj oilgoh bsan bol

Torburam said...

Chinii yarij bga shashniig bi Ereg deer zogsohui gj nerleed bga yum. Bulingartai, hog shorootoi, yaj ch tailbarlaj boldog tiim shashin. Harin jinhene shashin gedeg n oor zyil.

2 torliin shashin bga gesniig oilgooroi.

es said...

shashingui vzel dotroo shashniig aguuldag...hen negen heljee helj. zarim ni hvmuujliin vndsen vvregtei vvssen gj notoldog. ymarch bsan Turuugiin heldeg vnentei bha gj huwidaa bodoj bn. shashin bol ariun l bh yostoi. tegj bj ter olon say hvnd amidrald ni utga uchir ugnu bizdee...delhii dahinaa vvssen 800-gaad dainii uhenh ni shashni surtaalaas vvssen gdg yum bnlee. shashintai ch shashingui ch hun saihan setgeltei amidarch bolno shde.ugaasaa ch tiim bsan yum chin... gewch zowlont hvnii amidraliin vneniig hudal ch bai vnen ch bai hariult ugch bga gants naidwar ni shashin met sanagdana. vgui ch bj bolno...bvr hamgiin nvgelgui amidrah har tamhi ch yum bil vv. sanvaartan bvhen bidend helehgui shv de. hudlaa bwal itgeed vz l gj helne...itgesen bhad garah oroh visa huutsuldsuur bgad nugu heden nas ni ybchihna sh de..tegeheer songoltiig uuruu l hiisen dr gj boddog.eldwiin olon shashin shvtej Burhniig uurluulaad yahwe de. ariun l gej bodson bol teriigee l shvtey, bs urialay!

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.