January 25, 2011

Хайр гэж юу вэ?


Өдийг хүртэл миний тайлж мэдэж чадаагүй зүйл бол хайр. Сэтгэл судлалд хайрыг олон ангилдаг. Учир утгагүй хайр, дасал болсон хайр, төгс хайр гэх мэт. Мөн шохоорхол, дурлал зэргийг багтааж болно. Гэвч эдгээрийг би хайр гэж бодохгүй байна. Ер нь аль ч тохиолдолд хайр ихэвчлэн 2 хүний хооронд байдаг. Чи надад, би чамд гэсэн болзолтойгоор хайр бидний дунд байдаг.
Хосууд ихэвчлэн бие биеэсээ ямар нэгэн зүйлийг хүсч байдаг. Чиний сайхан царайг би хүсдэг, чи хөөрхөн, чи халамжтай, чи миний хүссэн зүйлийг аваад өгчихдөг, гэх зэрэг олон шалтгааны учир ихэвчлэн 2 хүний дунд хайр үүсч байна. Энэ бол ердөө л ийм байх ёстой юм биш. Зүгээр л одоо үед хайр ингэж үүсч байна гэж би хэлэх гээд байгаа юм. Хайрын мөн чанар нь ийм байна гэж хэлэх гээгүй юм шүү!

Ихэвчлэн хосууд царайгаараа учирдаг. Хөөрхөн, царайлаг байсан учираас би чамд, чи надад хайртай болсон. Гэхдээ магадгүй өөр шалтгаанууд байсан байх л даа.

Харин би ямар ч шалтгаантай байсан хайр гэдэг зүгээр л зүрхэнд сайхан зүйл авчирсан, чиний хүлээж байсан, сайхан, гоё тэр зүйлийг хэлэхгүй гэж хэлмээр байна. Найз залуу/охиноо, эхнэрээ, нөхрөө хардаа. Тэгээд "Би түүнд хайртай юу гээд өөрөөсөө асуугаад үз". Хэрвээ хайртай бол яагаад хайртай байгаа гэдгээ бодож байсан уу? Хэрвээ та хоёр учраад 2 жилээс хэтрээгүй байгаа бол дээрхи асуултыг нухацтай бодоод үзээрэй.

Та 2 учирсан. Бие биедээ татагдаж байсан. Өдөр шөнөгүй бие биенийгээ боддог, мөрөөддөг байсан. Гэвч энэ хайр мөн үү! Үнэндээ хайр биш. Үүнийг шохоорхол мөн өөрөөр дурлал гэж нэрлэдэг. Бид 99,99 хувьд нь дурласан байдаг. Хайрыг бид нар бүгдээрээ мэддэггүй. Гэхдээ бидний дотор байдаг учираас 0,01 хувьд нь мэдрэгдэж байдаг. Гэрлэлтийн дараа асуудлууд үүсч эхэлдэг байна. Өмнө нэг нь үгүй бол нэг нь амьдарч чадахгүй байсан бол гэрэлсний дараа бие биенээсээ уйддаг гэнэ. Хэрүүл маргаан, хардалт төгсгөлгүй үргэлжлэнэ. Араар тавина. Яагаад гэвэл анхнаасаа хайр байгаагүй. Зүгээр л шохоорхол, эсвэл дурлал байжээ. Шохоорхол, дурлал түр зуур үргэлжилдэг. Харин хайрыг түр зуурынх гэж би бодохгүй байна.

Дурлал, шохоорхол гэдэг хувиа бодсон шинжтэй байдаг. Эзэмдэх гэсэн хүсэл дүүрэн учираас л дурлал, шохоорхол үүсч байдаг. Чиний хөөрхөн царай, сайхан биеийг эзэмдэх гэсэн хүслээс дурлал бий болж байдаг шүү дээ. Өөрөөр буюу шуудхан хэлэхэд биологийн хэрэгцээг дурлал хангадаг. Биологийн хэрэгцээ буюу бэлгийн дур хүслээс дурлал үүсдэг. Эзэмдэж өөрийн болгох гэсэн амьтны шинжтэй хүсэл. Хэрвээ эзэмдээд ханачихвал дурлал төгсөнө. Эзэмдэж хүслээ хангах гэсэн сэдэл төрөх үед хайр үүсдэг гэж би бодохгүй байна. Хайрыг зөвхөн тийм өчүүхэн хүсэл гэж ойлгох нь буруу болов уу. Үерхэл ихэвчлэн дурлал дээр үндэслэдэг. Бие биедээ татагдсан. Дуралсан. Үерхсэн. Эзэмдэх хүсэл дүүрнээс дүүрэн байдаг. Нөгөө хүнээ харчихвал зүрх нь хүчтэй цохилоод л. Үсэрч очоод үнсээд л. Тэврээд л. Өөрөө ч ойлгохгүй байж хайртай гэж хэлээд л. Зүрх хүчтэй цохилоод л байвал хайр гэж ойлгож болно гэж үү? Хөөрхөн охин хараад сандарсан байж болно шүү дээ. Ер нь сандарсан, тэвдсэн хүний зүрх хүчтэй цохилдог. Цочироогч нь хөөрхөн охин, сайхан залуу, бөмбөгдөгч онгоц байсан ч ялгаагүй. Хэрвээ хэн нэгэн над руу хутга бариад гүйгээл ирвэл сандарч, тэвдсэндээ миний зүрх хүчтэй цохилох байх л даа. Энэ нь би тэр хутга барьсан хүнд хайртай болж байна гэсэн үг биш. Түүнээс болоод миний симпатик мэдрэлийн тогтолцоо ажиллаж зүрх илүү ачаалалтай болж байгаа хэрэг. Алуурчинтай учирах, эсрэг хүйсийн таалагддаг хүнтэйгээ учирах хоёрт бие махбодь тун адилхан хариу үйлдэл үзүүлдэг.

Ер нь хайрыг ойлгосон, мэдсэн, мэдэрсэн хүн гэж бараг байдаггүй. Зүгээр л дуралж байгаагаа хайр гэж ойлгодог. Ингээд л хайртай гээд жүжиглээд байдаг. Хамгийн их хэрэглэгддэг боловч хамгийн далд нууцлаг, тайлагдаагүй үг бол "Би чамд хайртай". Энэ ямар утгатай, юуг илэрхийлдэг үг вэ гэдгийг хэн ч мэддэггүй. Та мэдэх үү? Мэдэхгүйл болов уу. Хэрвээ хүн бүхэн энэ ямар утгатай үг болохыг мэдчихвэл амьдрал маань арай өөр байх байсан биз ээ.

Хосууд гэрлээд 2 жил болсны дараа уйдаж эхэлдэг байна. Тэдний романтик үе дуусдаг. Яагаад гэвэл:
1. Тэд хэн хэндээ хандах сонирхол багасдаг
2. Эдийн засгийн болон өөр бусад асуудлууд хүчтэй гарч ирдэг.
3. Бие биенээ биологийн талаас ашиглаад бараг сонирхолгүй болж эхэлдэг.

Бараг л бүх гэр бүлд дээрхи асуудлууд тулгардаг.

20 гаран жил хамт байсан хосууд бие биендээ илүү ойр дотно болж амьдарлынх нь хэв маяг нэг болдог байна. Үүнийг сэтгэл судлалд дасал болсон хайр гэдэг. Харин би үүнийг зүгээр л дасал болхуй гэвэл илүү онох мэт санагддаг. Хайр бие биендээ дассан учираас гараад ирдэг гэж би боддохгүй байна. Хэрвээ тийм бол хайр өмнө нь хаана байсан юм? Заавал 2 хүнийг дастал нь хүлээх ямар хэрэгтэй гэж. Дасахгүйл бол гарч ирэхгүй гэж үү? Үгүй дээ. Бие биендээ дасахыг хайр гэж болохгүй.

Шууд учирсан тэр үеээ хайр гэж хэлэх боломж алга. Хичнээн удаан хамт байсан ч хайртай болсон гэх баталгаа алга.

Бүгд хүсдэг ч хэн ч юу болохыг нь мэддэггүй хайр гэгч чухам юусан билээ. Хариулт нь хаана байгаа гэдгийг үнэхээр би мэдэхгүй гацаанд ороод байна. Магадгүй бидний амьдарлын хамгийн гол боловч хамгийн хэцүү асуулт "хайр гэж юу вэ?" байх.


Л.Төрбурам
Share |

18 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Царайны сайхнаас гадна өөр бусад нэгтгэгч хүчин зүйл байсан болохоор л хоёр хүн бие биедээ татагдаж, бусдаас илүү бие биедээ татагддаг байлгүй дээ. Өөрийг нь илүү сайн ойлгодог, адилхан сонирхолтой, бодлоо хуваалцахад тэрийг нь бусдаас илүүгээр дэмжиж эсвэл шүүмжилж чаддаг, оюун санааны хувьд тэр хүнээс бусадтай зүйрлүүлшгүй ихээр таашаал, сайхныг олж хүртдэг болохоор хайрладаг байж болно. Физиологийн хэрэгцээний хувьд гэвэл тэр хайранд заавал байх ёстой зүйл биш байж ч болно. Сэтгэл судлалд төгс хайрыг юу гэсэн байдаг вэ?
Чи гэхдээ энд бараг бүх хүнийг хайрлах утопи хайр ч юм уу, нигүүлслийг ярих гэж байна уу?
Зөвхөн өөрийгөө бодож, өөрт нь сайхан таатай байсан болохоор хүнийг хайрлаж байгаа нь буруу, адгуу тачаалаас болж хайртай гэж байгаа нь тэнэг, хайр бол төгс, өөрийгөө бодоогүй, ариун зүйл байх ёстой гэж байна уу?
Тийм бол хосуудын хоорондох хайр хэзээ ч нэг нэгэнд нь тааламжтай уур амьсгал бүрдээгүй л бол үүсэхгүй, хэн нэгэнд нь хэрэгтэй зүйлийг хайр өгч чадахгүй байх юм бол үүсэхгүй.

Torburam said...

Bi buruu zoviin talaar bicheegyi. Er n manaihan neg zyiliig esvel buruu esvel zov gj hyleej avah yum. End bi ter n buruu bn. Ene n zov bn gj bicheegyi shde.

Tsarainaas gadna olon shaltgaan bdg bh gj helsen.

`хосуудын хоорондох хайр хэзээ ч нэг нэгэнд нь тааламжтай уур амьсгал бүрдээгүй л бол үүсэхгүй` Hosuudiin hoorond taalamjgyi uur amisgal yyssen uchiraas hair yyschee gj bas bicheegyi.

`Зөвхөн өөрийгөө бодож, өөрт нь сайхан таатай байсан болохоор хүнийг хайрлаж байгаа нь буруу, адгуу тачаалаас болж хайртай гэж байгаа нь тэнэг, хайр бол төгс, өөрийгөө бодоогүй, ариун зүйл байх ёстой гэж байна уу?` Taatai bsn bolhoor l hair yysdeg yum gj yy? Taagyi bsn yed ter hair chini tgvel haana bdg yum be? Zaaval taatai yed garch irdeg zyil yumuu? Yhv tiim bailaa ghd ter n buruu gj bi lav bicheegyi.

Tachaalaas bolood hairtai gevel utga uchirtai zyil mon gj yy? Tachaal bga bol yyniig `Belgiin dur hysel` gesen n deer bh. Tyynees hair geh n zohimjgyi yum shig sanagdaj bn.

Hair gantshan busdiig bodson gevel endyyrel. Harin togs togoldriin talaar yarih maani zohimjtoi esehiig bi medehgyi bn. Bid nar oorsdoo hair gj medehgyi bj yaj tyynii togs togoldriin talaar yarj chadhiin!! Tiim bolhoor setgel sudlald Togs hair gd bga zyiliig bi end oruulaagyi yum.

Anonymous said...

Нэгэнт тогтсон, тодорхой болчихсон юм шиг санагдаж байгаа тэр хайр гэдэгт яг юу юм бэ гэж асуулт тавьж байгаа чинь таалагдаад цааш нь үргэлжлүүлэх гэж, тэгээд дээрээс нь одоо тохиолдож буй амьдрал дээр хайр яаж бий болдог тухай өөрийн бодлоо хэлсэн юм. Сэтгэл судлалын төгс хайрын тухай тодорхойлолтыг сонирхсоны учир нь төгс гэж хэлэхдээ хайр ямар гол шинжүүдийг агуулдаг вэ гэдгийг багтаасан байж магадгүй гэж бодсон юм.
Зөв үү, буруу юу гэж нөхцөлтэйгээр асуусан нь чиний бодлыг улам тодруулах гэж л тэр.
Бусдыг бодсон хайрын тухайд гэвэл жинхэнэ хайр хэрэгцээн дээр тулгуурладаггүй, өөрийгөө ялсан, өөрийгөө гэсэн өчүүхэн хэрэгцээгээ огоорч чадсан хүн л бусдыг хайрлаж чаддаг гэсэн хайрын тухай шашны үзэлтэй чинийх адилхан байна уу гэж шалгасан нь тэр юм.
Эгдүү хүргэсэн бол уучлаарай, "хариулт нь хаана байгааг үнэхээр мэдэхгүй гацаанд ороод байна" гэж чи бичсэн ч энэ сэдвийн тухай цааш үргэжлэх өөр бодлууд бий байх гэж бодоод сэтгэгдэл бичсэн юм.

Enkhtushig said...
This comment has been removed by the author.
es said...

hair bdg gj boddog shvv, daanch zarimdaa zolig chin oldohgui bolohoos bish...nar alga bolchloo gj yridag hvmuust hen negen hvn: vguie vvlnii tsaaguur orson udahgui garaad ireh bolnoo...

Torburam said...

Хайр байдаг гэдэгт итгэдэг болсон шүү...

Anonymous said...

Дурлал гэдэг үг чинь өөрөө их аюултай үг ш дээ. Язгуур эь "дур". "Дур" гэдэг бол бүсэлхийнээс доош байдаг зүйл. Тэгэхээр Дурлал гэдэг бол цэвэр с*** ын асуудал юм. Харин хайр бол бүсэлхийнээс дээш буюу цэвэр зүрх сэтгэлийн зүйл.

Torburam said...

Санал нэг байна.

Anonymous said...

Миний бодоход хүнээр хайрлуулна, хүний хайрыг мэдрэнэ гэдэг их том хариуцлага юм шиг, харин өөрөө хүнд хайртай байна, хүнийг хайрлана гэдэг өр нэхэх эрхгүй сэтгэл юм уу? даа., Зарим хүн би чамд зөндөө хайртай, чамайг өчнөн хайрлаж байхад чи надад хангалттай хайргүй байна гээд л нэхээд байдаг шиг., Нэхсэн зоргоор гараад, ургаад ирдэг эд биш л болов уу?

Unknown said...

Saihan bchsen bna unshhad ih taatai bla. Minii bodloor "Bi chamd hairtai" buyu hair gedeg ugiin utgiig hun bur meddeg gej bodoj bna. uchir ni hun bur turuhdu yutai ch zuirluuleshgui ih hairiig mederj turdug gej bi huvida boddog. Ymava negen emegtei eregtei 2 uchraad ter ni hair bsh durlal shohoorhol bsan gej bodhod ymar ch ylgagui saihan medremj yutai ch zuirluushgui uuruusu uur hen negniig uruusuu iluu hairlana gedeg iim medremj turdug uchraas l bi huvida "Bi chamd hairtai" gedeg ugiig ashgildag Hedii orihood yvdag ch unheer saihan dursamjuud ulddeg aldatai bchsen ug baival uuchlarai =)

Unknown said...

yu gej bodsno ugeer ilerhiilj gargahda ih muu uuchlarai :)

Torburam said...

Мөнхийн сэдэв юмдаа :)

Anonymous said...

Jinhene hair ehiin hair

Anonymous said...

Хайр гэдэг яалт ч үгүй хамгийн энгийн юм шиг мөртлөө, мөнхийн сэдэв. Үүний хажууд улс төр бол зүгээр л хүүхдийн тоглоом хэхэ/наргиа байлаа/. Дурлал гэдэг бол яахын аргагүй хувиа бодсон аминчхан үзлээс урган гардаг зүйл. Дурлалыг хайр гэж андуурах нь ч энгийн үзэгдэл. Учир нь дурлал улам хүчтэй болж болдог болохоор л хайр гэж боддог байх л даа. Хайр болж өөрийгөө бодсон аминчхан үзлээс цааш үүсэх харилцааны төгс хэлбэрийн илэрхийлэл байх л даа. Хайртай хүнийхээ төлөө өөрийгөө болон бусдыг золиослож чадахаар болсон тэр үед хайр эхэлдэг байх. Хайр зөвхөн эр эмийн хооронд үүсдэг зүйл биш. Эхийн хайр, эгч ахын хайр, анд нөхдийн хайр гэх мэтчилэн... Гэхдээ бүгд нэг цэг дээр зангидагдаж байдаг гэж би ойлгодог. Энэ миний бодол. Мөнхийн сэдэв цааш үргэлжилсээр.

Uran Khan Agni said...

Сүүлийн үед миний сонирхоод байгаа зүйлийн нэг нь энэ хайр, сэтгэл, хүсэл, шунал гэх мэт хүний сэтгэлийн мөн чанарын асуудал. Төрбурамтай би санал нэг байна. Хүмүүс хайрыг дурлал, шохоорхол, дур тачаалтай андуураад байх шиг санагддаг. Энэ талаар сонирхоод уншаад байхаар хайр гэж юу вэ? гэдэгт шашины философи л хариулах юм шиг санагдсан. Тийм учир би одоо шашны, нэн ялангуяа буддын шашны сургаалиудыг сонирхон уншиж байгаа. Нэлээн юм унших ёстой л юм билээ. Одоохондоо дээрх асуудалд хариулт олох хэмжээнд оюун дүгнэлтэнд хүрч амжаагүй л байна. Ер нь хайр гэдэг нь хүний зүрхэнд орших энергийн нэг хэлбэр юм уу л гэж ойлгоод байгаа. Мөн хайрын мөн чанар нь дур хүслээс илүүтэй энэрэл, нигүүсэл гэдэг үгийн утгаруу хэлбийх болов уу. Мөн хайр гэдэг асуудал зөвхөн 2 хүний хоорондын асуудал биш хүний зүрхэнд оршиж хүн, амьтан, бодит зүйлсийг ч хайрлах хүч энергийг агуулдаг гэсэн ойлголттой болоод байгаа.

Torburam said...

Хайрын талаар дахиад өөр зүйл бодож тунгааж, уншиж харвал бодол санаагаа бидэнтэй дахин хуваалцаарай. Өөртэй чинь санал нэг байна.

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Тийм шүү

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.