January 30, 2011

Эргэлзээний тухай


Эргэлзэж чаддаг байна гэдэг үнэнд хүрэх нэг чухал чанар гэж бий боддог. Гэхдээ эргэлзээг зам мөрөө болго гэсэн үг биш юм шүү. Бид нэг бол зөв, нэг бол буруу гэж сэтгэх хандлагтай байдаг. Үүнийг би 2 туйл руу сэтгэхүй гэж нэрлэмээр байна. Харин эргэлзэж чаддаг бол зөв бурууг зөвөөр таньж чаддаг болно гэж би боддог. Ихэвчлэн бид туйл руу сэтгэдэг. Хэрвээ хэн нэгэн "Энэ бол муу зүйл биш" гэж хэлвэл түүнийг бид "Энэ бол сайн зүйл" гэж байна хэмээн ойлгодог. Гэхдээ муу зүйл биш гэсэн болохоос биш яг үнэндээ сайн зүйл гэж хэлээгүй байдаг. Гэтэл бид муу биш юм бол сайн юм байна гэж боддог.
Муу биш мөртлөө сайн биш ч зүйл байж болно шүү дээ. Хэрвээ нэг савааны нэг үзүүрийг муу, нөгөө үзүүрийг сайн гэж бодвол бид нэг үзүүр нь биш бол нөгөө үзүүр нь байх ёстой гэж хэлдэг. Савааны дунд хэсгийг бид орхигдуулдаг. Үүнээс болоод үл ойлголцол үүсдэг.

Хэрвээ 2 үзүүрт нь хоёуланд нь эргэлзэж чадвал дунд хэсгийг олж харж чадна. Ингэснээр савааг бүтнээр нь таньж болох юм. Гэхдээ та үүнийг бүү туйл руу сэтгээрэй.

Эргэлзэнэ гэдэг нь бүх зүйлд итгэхгүй байна гэсэн үг биш. Итгэхийн тулд өөр боломж байна уу гэдгийг хайж байна гэсэн үг юм. "Өөрийн оршин буйдаа эргэлз" хэмээн Р.Декарт хэлсэн. Энэ бол өөрийгөө байхгүй гэж бод эсвэл оршин байна гэдэгтээ итгэхгүй байж сур гэсэн үг биш. Харин оршин байгаа гэдгээ мэдэх өөр зам, өөр боломжуудыг хай гэсэн үг. Тэгээд Р.Декарт "Би сэтгэж байгаа учираас оршиж байна" гэсэн гаргалгааг олсон. Харин түүний үед хүмүүс өөрсдийгөө хоол идэж байгаа учираас оршин байна гэж боддог байсан байж болно л доо. Ер нь ямар ч байлаа гэсэн Декарт оршин буйгаа мэдэх шинэ боломжийг мэдсэн. Гэхдээ шинэ гэдэг нь огт байхгүй зүйлээс гараад ирсэн гэсэн үг биш л дээ. Зөвхөн түүний хувьд тэр.

Би ч мөн оршин буйдаа эргэлздэг байсан. Гэхдээ шинэ гаргалгаа олж чадаагүй. Яагаад гэвэл би шууд л итгэх хангалттай үндэслэл мэдэрсэн юм. Хэрвээ итгэлгүй байдал алга болвол эргэлзээ ч мөн алга болно. Бид орчлон ертөнцөд итгэхгүй байх мянга мянган шалтгаан хэлж болно. Яагаад гэвэл бид энэ орчлон хорвоог бүрэн дүүрэн мэдэхгүй. Бид өчүүхэн жоохон хэсгийг нь л мэднэ. Гэхдээ энд бий огторгуй ертөнц глактикийн тухай яриагүй юм шүү. Харин ч огторгуйн тухай нилээдгүй зүйлийг олж мэдсэн. Харин би орчлон хорвоо гэдэгт өөр зүйлийг хэлж байгаа юм. Чухам юуг хэлээд байгаа юм бэ? гэж та надаас асууж байгаа байх. Яагаад та ингэж асууж байгаа вэ гэвэл та миний яриад байгаа орчлон хорвоог бараг мэдэхгүй учираас тэр. Магадгүй та тэр тухай өмнө нь сонсоочгүй байх л даа.

Бид итгэдгүй учираас эргэлзээ бий болдог. Тэр зүйлээ жинхэнэ мөн чанараар нь таньхын тулд эргэлздэг. Харин эргэлзээ үүсэхгүй байгаа бол 2 шалтгаан байна гэсэн үг. Эхнийх нь огт мэдэхгүй байх. Хоёрдахь нь бүрэн таньж мэдсэн байх. Эхний шалтгаанаас болоод бидэнд эргэлзээ үүсээд байдаг гэж би боддог. Бид хорвоо ертөнцийн талаар мэдэхгүй учираас түүний талаар эргэлздэггүй.

Ингээд бодоход бид оршиж байгаагаа мэддэггүй учираас оршин буйдаа эргэлздэггүй. Би танийг эргэлзээсэй гэж хүсч байна. Бүх зүйлд. Эргэн тойронд байгаа бүх зүйлдээ. Харж байгаадаа, явж байгаадаа, хэн нэгэнтэй ярьж байгаадаа эргэлз. Үнэн гэдэгт нь эргэлз. Магадгүй бид ертөнцийг буруу хүлээж авдаг ч байж болно шүү дээ. Энэ ертөнц бидний хардаг шиг, бидний ойлгодог шиг биш байж болох шүү дээ. Бид буруу зүйлд ч итгэдэг гэдгийг санаарай. Бурууг зөв бодож алддаг тохиолдол хэдэн мянга байдгийг санаарай. Тиймээс таний зөв гэж боддог зүйл буруу байж болно. Магадгүй миний буруу ч байж болно. Тиймээс л эргэлзэх хэрэгтэй.


Л.Төрбурам
Share |

4 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Би тэр үед 19 настай байсан даа... Залуу Техникчидийн Ордонд ажиллаж байв. Техникч зохион бүтээгчидийн ордоны номын сангаас Западно -Европеиская Буржуазная Философия 17-го 19-го века гэсэн ном олж билээ. 2 боть. Тэдгээр номноос би Декартын нэгэн гайхамшигтай уриаг олж үзээд энэ л зөв сургааль байна хэмээн шууд амьдралынхаа мөрдлөгө болгохоор шийдсэн билээ. Тэр уриа бол гэдэг уриа байсан. За тэгээд энэхүү бүгдийг эргэлзэн шалгах ажилаа нөгөөх 2 номноосоо эхлэвээ. Үзэл суртлын тайлбаруудаар дүүрэн энэ номнуудаас би зөвхөн Хөрөнгөтний Философичдын ишлэлүүдийг тусдаа дэвтэр дээр түүж бичээд өөрөө өөрийнхөө толгойгоор шалгахаар шийдэв. Гэтэл тэдний хэлээд байгаа зүйлийг батлах баримт миний амьдарч байгаа орчинд байхгүй ч юм шиг, бас логик сэтгэлгээ маань ч их ядуу санагдлаа. Ингээд Норовсамбуу гэж хүний Формаль Логик гэдэг номыг үзэж гардаг юм байна. Ойлголт, бодомж, Оюун дүгнэлт, Таамнал, Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга чарга гээд л судалж өглөө. Хааяа нөгөө хөрөнгөтний Философичдынхоо хэлсэн ярисан зүйлийг харж эрэгцүүлнэ. Логикийн номоо, нөгөө тусгай дэвтэртэйгээ торонд хийгээд барьчихаад л ажилдаа явна. Залуу Техникчидийн ордны подвал руу сэм оргон (тэнд сантехникч суудаг байв) харуй бүрий хонгилоор явсаар хамгийн мухрын өрөөнд очоод хичээлийн хуучин самбар хана налуулж тавичихаад л Локигоо, бас Хөрөнгөтний Философио үздэг байв шүү. Самбар дээрээ тухайн бодомжуудын холбоог дүрслэн зурж бичнэ. Лок, Гегель, Гольбахын намтар бүхий жижигхэн хэвлэгдсэн номуудыг бас үзнэ. Ингээд би жил гаруй болоход Байгалийн Философи-д татагдан ордог юм байна. (Их сэтгэгчидийн нийгмийн философи ердөө ч ойлгомжгүй юм болоод байв.) Бас л эргэлзэн шалгахыг л оролдоод байв. Нэг ном үзэх тусам өөр ном түүнтэй холбогоод , нэг юмны учир шалтгаан, холбоо сүлбээг олох бүрийд өөр юм сонин хачин эргэлзээтэй санагдаад гэдэг шиг юм боловоо. Төв номын сан руу гүйдэг боллоо....за энэ чинь дуусах шинж алга ингэсгээд зогсохоосдоо хэ хэ хэ

Torburam said...

Minii blog deer yldsen hamgiin urt comment bn :) Yneheer goyo tyyh bn shy, sonirholtoi sanagdlaa.

Anonymous said...

"Юунд ч хатуу итгэх хэрэггүй. Миний сургаальд ч бас." гэж Будда сургадаг байсан гэнэ лээ...

Anonymous said...

"Bugdiig ergelzen shalga!" Rene Descartes -

http://en.wikipedia.org/wiki/Ren%C3%A9_Descartes

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.