July 20, 2011

Орчин үеийн засаглах зарим асуудал


Усны нөөц дууслаа, озоны давхрагын цооролтын хэмжээ нэмэгдэж байна, хойд туйлын мөс хайлж далайн усны хэмжээ нэмэгдэж байна, модны нөөц дууслаа, Япон живж байна, халдварт өвчнүүд газар авлаа, цөмын хор хэзээ мөдгүй алдагдахад бэлэн байна, дэлхийн 3-р дайн маргааш ч эхэлж мэднэ, тэгээд эцэст нь 2012 онд дэлхий сөнж чи үхнэ. Дэлхийн бүх хүмүүс эдгээрийг мэднэ. Харин энэ бүхнийг ингэж сурталчилж, дэлхий нийтийн хэмжээнд хүртэл бүх мэдээллийн хэрэгсэл, кино, шоу тоглолт зэргүүдээр дамжуулан хүмүүст хүргээд байгаагийн цаад учир утга нь юу вэ?
Юм бүхэн учиртай. Тэр дундаа дэлхийн хэмжээнд яригдаж байгаа асуудлууд бүр ч нарийн утга учиртай. Энэ бол засаглах арга ухаан.

Засаглал гэдэг бол айлгах явдал. Айсан хүмүүс үгэнд амархан ордог.

Эрт үед засаглал хэрхэн явдаг байсан бэ гэвэл хүмүүсийг бие махбодийнх нь хувьд сүрдүүлж айлгах замаар явагддаг байжээ. Чи миний үгэнд ор! Үгүй бол би чамайг ална. Үүний дараа XX зууны үед эд хөрөнгө, мөнгөөр засагладаг байсан. Чи миний үгэнд ор! Тэгвэл би чамд мөнгө өгнө! Хэрвээ чи мөнгөтэй бол өлбөрч үхэхгүй. Харин одоо үе бол оюун санааны засаглал. Энэ засаглал шинжлэх ухааныг өөрийнхөө хүсэлд захируулан ашиглаж байна. Юу гэсэн үг вэ гэвэл хүнийг оюун санааных нь түвшинд айдаст автуулснаар илүү хүлцэнгүй байлгах боломжтой ажээ. Орчин үед хүмүүнлэг ёс, хүний эрх гэх мэт зүйлс яригдах болсон нь цаанаа учир утгатай. Одоо үеийн хүмүүсийг ална эсвэл мөнгө өгнө гэж амлаад засаглаж чадахгүй гэдгээ удирдагчид ухаарах болсноор хүний эрхийг хамгаалах тухай асуудал гарч ирсэн. Ингэснээр хүн бүхэн улс төр зэрэг олон салбарт чөлөөтэй оролцох боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл торонд түгжээтэй байсан шувуу гарч ниссэн юм. 

Улс төрийн ямар ч сайн шийдвэр гарсан нийгмийн 25% нь заавал эсэргүүцдэг хэмээн үздэг. Өмнө нь улс төрийн шийдвэрийг нийгэмд хүчээр хэрэгжүүлдэг байсан бол одоо үед тэр боломж хязгаарлагдсан. Хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэх болсон. Тиймээс хүмүүсийг улс төрөөс хол байлгах шаардлага бас тулгарч байгаа юм. Тийм учираас засгийн эрх баригчид улс төрөөс илүү ач холбогдолтой дэлхийн гэгдэх асуудлуудыг хөөргөдөн зохиох болжээ. Засаглал бат бэх байхын тулд хүмүүсийг заавал айлгах хэрэгтэй. Тийм учираас улс төрд хүмүүсийг ойртуулаад байхгүйгээр илүү чухал асуудлуудыг хүчээр гаргаж ирэх шаардлагатай болсон юм. 
Шинжлэх ухааны нэр барьж, урлаг соёлоор хүч түрэн гарч ирсэн дэлхийн сүйрлийн тухай асуудлуудын цаад гол мөн чанар нь хүмүүсийг номхон хүлцэнгүй байлгахад чиглэж байгаа юм. Зүв зүгээр 5 сая жил оршин байгаа манай дэлхий жилийн дараа сөнөх юм гэнэ. Энэ талаар бүхэл бүтэн компанит ажил явуулж, хэд хэдэн кино хийсний нэг нь маш их ашиг олсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Зүгээр л урсаж байгаа гол мөрнийг хатаж байна, ширгэж байна гээд байгаа хүртэл цаанаа ийм л утгатай. Саяхан л гэхэд монголд ширгэсэн голын тоо баримтыг худал гаргасан байна, үнэн нотолгоотой баримтгүй мэдээлэл тараасан байна, ширгээгүй голыг ширгэсэн болгосон байна гээд л нийтлэлүүд гарч ирсэн. Хаана ямар гол ширгээд, хатаат байгааг яг тэнд гээд зааж хэлэхгүй байгаа мөртлөө монголд гэж ирээд л тэдэн мянган гол ширгэлээ гээд байгаа нь үнэн эсэх нь юу л бол доо. Би л хувьдаа итгэхгүй байна. Бас мод дуусах гээд байгаа гэнэ. Хаана дуусаад байгаан? Яахав хууль бусаар тайрч огтлох асуудал хаа газар ч байдаг. Хойд мөсөн далай дэлхийн дулаарлаас болоод хайлж байгаа гэнээ. Очоод нэг үзэх юмсан. Тэнд нэг жил болоод үнэхээр хайлж байна уу үгүй юү хэмжилт хийж үзэх юмсан. Хөргөгч, хүлэмж, машинаас ялгардаг түмэн янзын хий, бодис байдаг гэнээ. Тэд нар нь нийлээд дэлхийг дулааруулаад байгаа юм гэнэ. Ёстой юу л бол доо. Шинжлэх ухааны нэр барина гэдэг чинь энэ байхгүй юу. Бас озоны давхрага цоорсон л гэнэ. Бид нар яаж мэдэх юм бэ? 

Шинжлэх ухааны аль ч салбар удаан ахиц гардаг, санхүүжилт их шаарддаг, үр өгөөж нь олон жилийн дараа гарч эхэлдэг учир улсын төсвөөр тэжээгдэж байдаг. Нэг үгээр засгийн эрх баригчийн гарт шинжлэх ухаан байдаг гэсэн үг. Мөн иймэрхүү мэдээлэл тарааж, дундаас нь ашиг хонжоо олдог хүмүүс одоо үед олон байдаг болсон. Төрийн бус, хүмүүнлэгийн байгууллагууд үүний нэг жишээ.

Дайны хувьд гэвэл дэлхийн хэмжээний том дайн гарна гэж би бодохгүй байна. Орчин үед бүх улсууд аалзны тор шиг холбоотой байдаг болсон. Нэг улсад гарсан байгалийн гамшиг ч юмуу, үйлдвэрийн том осол, эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал  зэрэг нь өөр бусад улс орнуудад нөлөөлж байдаг. Тиймээс дэлхий хоорондоо хуваагдаж дайн хийнэ гэдэг бараг л боломжгүй юмаа. Дэлхийн харилцаа гэдэг бүхэл бүтэн систем болсон шүү дээ тэр 1940 өөд оныг бодвол.

Тийм учраас ус дуусч, дайн гарч, дэлхий сөнөнө гэж бүү ай!
Share |

1 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

raw idea :P at least, original

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.