Нэгэн монгол гэр бүл Америкад хараар цагаачлан амьдарч байсан юм байхаа. Ганц охин нь тэнд өсөж, бага сургуульд оржээ. Нэг удаа аав нь охиндоо давхар өмд өмсөж явахыг сануултал охин эсэргүүцэж, улмаар аавтайгаа хэрэлдэж гэнэ. Аав, ээж хоёр нь монгол хүний ёсоор охиндоо хатуухан үг хэлж, бас хүйтэн өдөр дулаан хувцастай явуулах гэж хичээсэн юм байх л даа. Гэтэл өнөөх дуулгаваргүй тэнэг охин нь эрх чөлөөгөө хамгаална хэмээн хашгирч цагдаа дуудаж орхиж. Яахав дээ Америк чинь нөгөө либериал орон, эрх чөлөө тэр дундаа хүүхдийн эрх чөлөөг №1 д тавидаг хачин улс юм хойно тэнд өссөн монгол хүүхэд монгол соёл уламжлал, эцэг эхдээ загнуулах, ах эгчийгээ хүндлэх гэсэн ойлголт юу ч байхгүй, мэдэхгүй, тийм юм сонсоогүй үзээгүй дуулаагүй өсдөг юм байна л даа. Охиныг цагдаа дуудсан даруйд нөгөө юм бүхэн болоод өнгөрсний дараа дохиогоо хангинуулж, буугаа агссаар дайрч орж ирдгээрээ алдартай Америк цагдаа нар давхиад ороод ирж. Мэдээж аав, ээж хоёр нь хараар амьдарч байсан тул виз байтугай в үсэг ч байсангүй. Ингээд гурвуулаа баригдаад монгол руугаа явах нь тэрээ. Чингис хаан нисэх буудал дээр буув уу үгүй юу өнөөх хоёр нөгөө муу эргүү охиноо чарлуулан нэг сайн зодож өгсөн гэдэг. Монгол газар шороон дээр тэр охин цагдаа дуудаад дуудаад ирэхгүй, ирсэн ч цагдаа нь гурвууланг нь загнаж өгөөд яваад өгнө. Ингээд өнөөх эрх чөлөөгөө хамгаалдаг баатар болсон охин бүүр сайхан эх орондоо ирэх нь энээ. Юм гэдэг учиртай гэдэг үг байдагдаа. Үнэхээр тийм шүү. Учиртай!!! Эрх чөлөө гэдэг чинь бүүр учиртай нарийн эд. Эрх чөлөөгөөр хамаагүй наадаж болохгүй. Ялангуяа юмны учир мэддэггүй хүүхэд гэлтгүй том хүн ч тоглох аюултай эд байгаа юмдаа. Одоо үед "Миний дур" гэдэг үг их хэрэглэгдэх болсон. Дуртай байхаа, дуртай байх. Тэр дур ихтэй хүмүүсийг харахаар инээд хүрээд байдаг юм. Юу идэж уух, өсмөж зүүх гээд бүх юм нь өөрийнх нь дур байдаг гэсэн. Тийм байх л даа. Энийг би үгүйсгээгүй. Би ч гэсэн дуртай зүйлээ идэж ууж, өмсөж зүүдэг. Харин эндээс хазайгаад эхэлхээрээ болохгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл хэтэрхий их дураараа явж байгаад бүх дураа байхгүй болгох аюулд орж мэднэ шүү. Тэр охин шиг дотуур өмд өмсөхгүй гэж хэрэлдэж байгаад бүүр сайхан газар луу цөлөгдөх жишээтэй. Дуугай өмсөөд явсан бол, ядаж цагдаа дуудаж тэнэгтээгүй бол тэр их дурыг нь, тэр их эрх чөлөөг нь хангадаг, цагдаа руу утасдахаар нь аав ээжийг нь загнах гээд хүрээд ирдэг тийм газраа байгаад байж болох л байсан шүү дээ. Эрх чөлөө, дураараа дургих зэрэг нь нэг талаар буруу зүйл. Би чамайг эрх чөлөөтэй, дураараа дургиад байхаар атаархсандаа, чамайг өөртэйгөө адилхан болгох гэж ингэж хэлж байгаа юм биш. Юм гэдэг учиртай. Манай улс төрийн профессор авторитаризм бол хамгийн сайхан засаглал гэж хэлж байсныг би санадаг. Нээрээ ч тийм шүү. Ёстой сайхан засаглал. Хүн дураараа байх тусмаа, эрх чөлөөтэй болох тусмаа тэнэг үйлдэл хийх магадлал өндөр болдог. Үүнийг сэтгэл судлалд деиндивидуйци гэж нэрлэдэг. Хэн нэгэнд ямар нэгэн хэт эрх чөлөө олгох үед тухайн хүн нийгмийн хэм хэмжээ, ёсзүй, хүн чанар, бусдыг хайрлах энэрэх, өрөвдөх ямар ч сэтгэл зүрхгүй нэгэн болдог байна. Үүнийг сэтгэл судлаачид туршилтаар баталсан. Деиндивидуйцийн талаар сэтгэл судлалын ном зохиолууд дээрээс уншиж болох ба мөн 2010 онд хэвлэгдсэн Ш.Батболдын Сэтгэл судлал: Сонгодгууд номон дээр бичигдсэн байдаг. Сонирхвол уншиж болно. Юуг хийж болох, юуг болохгүй тухай бүхэн чинь үнэндээ юуг хийвэл ямар үр дүнд хүрдэг тухай туршлага юм шүү дээ. Нэг удаа би эгчийнхээ үгэнд орохгүй хутга эргүүлж байгаад нүдийг нь сохлох шахаж билээ. Юм гэдэг учиртай! Эрх чөлөө гэдэг бүүр их учиртай. Дураараа дургиж, даварсаар байгаад дагвын оронд очих вий дээ гэж.
Л.Төрбурам
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.