September 7, 2012

Эверестийн зарчим



 
 
Ямар ч үед надад өөртөө хэлдэг ганцхан зүйл байдаг. Ямар нэгэн зүйл рүү зорьж, хийж бүтээхийг хүссэн, тэмүүлсэн үедээ ганцхан зүйлийг би өөртөө хатуу анхааруулдаг. Тэр зүйлийг би эверестийн зарчим гэж нэрлэдэг.Хэрвээ та хийж байгаа зүйлдээ илүү сайн байхыг хүсвэл, илүү өндөрт гарахыг хүсч байгаа л бол энэ зарчим тусалж магадгүй. Нийтлэгч Баабар хэлэхдээ бурхан амьтдыг төгс бүтээчихсэн, харин хүнийг төгс биш бүтээсэн байхгүй юу, тийм болохоор хүн төгс болох гэж хичээдэг гэж билээ. Үнэн ч байж болно. Бид үргэлж ямар нэгэн зүйл рүү тэмүүлж байдаг шүү дээ. Харин зарим нь шантардаг, буцдаг. Тэгвэл эверестийн зарчим гэж юу вэ? 
 

Хэрвээ та богд уулын орой дээр гарахыг хүсвэл та богд уулын орой дээр л гарна. Харин та эверестийн орой дээр гарахыг хүсвэл, тэр өндөр оргил дээр гарч чадахгүй байсан ч гэсэн богд уулын орой дээр гарсан хүнээс илүү өндөрт гарсан байх болно.


Чадахгүй байж болноо болно. Хүссэн зүйлээ авч чадахгүй байж болно. Дорнын ухаанд чи хүссэн зүлээ авч чадаагүй ч түүнд хүрэхийн тулд урагшаа алхсан бол, ямар нэгэн зүйл хийсэн бол тэр амжилт. Харин өрнийн сэтгэлгээнд чи хүсээд авч чадаагүйл бол амжилт байхгүй гэдэг. Би дорнын талыг барьдаг болохоороо эверестийн зарчимаа үргэлж өөртөө хэлдэг. Хамгийн гол нь ухарч болохгүй. Зогсож болно, гэхдээ түр зогсож болно. Бүр зогсож болохгүй. Чи урагшлаад л бай. Хаашаа урагшлах юм бэ? Тээр хол байгаа өндөр оргил руу. Наана байгаа жижигхэн уул руу биш. Тээр тэнд, орой нь ч үл харагдах тэр оргил руу. Том зорилготой, том хүсэлтэй, том мөрөөдөлтэй бай. Тэгээд түүндээ хүрэхийн тулд ямар нэгэн зүйл хий. Яахав авч чадахгүй ч байж болно, тээр тэнд хүрч чадахгүй ч байж болно. Гэхдээ чи жижигхэн зорилго тавиад түүндээ хүрснээс л илүү дээр, илүү ихийг олж чадна. Богд уулын орой дээр нэгэнт гарчихвал цаашаа дахиад оргил байхгүй. Харин дэлхийн дээвэр дээр гарахын төлөө явж байгаа хүний зам нь урт, адал явдал дүүрэн, дэндүү баялаг байх болноо. Дэлхийн оргил дээр гарч чадахгүй байлаа ч богд уулын орой дээрээс харагдахгүй зүйлс харагдана шүү дээ. Энэ бол миний үргэлж өөртөө хэлдэг тэр зүйл юм.

Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Munkhbayar said...

Сонин юм шvv. bi bas yag ingej boddog.

Anonymous said...

амьтад бол дээшээ ч харах сөхөөгүй газар шагайсаар хорвоог барж дуусгаж байгаа, харин хүмүүс бүтээгдэхдээ л илүү тэнгэрлэгийг эрж хайхаар зориулагдсан гэж би боддог

Anonymous said...

Amidralaa denslen bodoh uyed Gehdee l bi hurch chadsangui gj bodohgui gj uu!Magadgui ene ni uuriiguu goloh, tsaashilbal unconsciously uurtuu har tamga darah bus uu!

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.