May 22, 2010

Рок хөгжмийн түүхэн тойм


Рок хэмээх хөгжмийн урсгал нь 1940 өөс 1950 аад оны үеүүдэд үндэс сууриа тавьсан ажээ. Тэр үед түгээмэл байсан блюз, жазз, контри, фолк болон рок`н`рол, госпел гэх мэт олон хөгжмүүдийн нөлөөнд өөрийн дүр төрхийг бүрдүүлэн үүссэн байна. Юуны өмнө энэ цаг үед Популизм буюу хүмүүсийн тэгш байдлыг тунхагласан үзэл санаа дэлгэрч байсан бөгөөд мөн  индивидуализм буюу хувь хүний эрх чөлөөг хамгаалсан үзэл бий болж хувь хүний хүсэл, шийдвэрийг хүндэтгэх нь хамгийн үнэт зүйл мөн, тухайн хүний амьдралаа зохицуулах, худалдан авах нь бүгд тухайн хүний эрх тул хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх үзэл давамгайлах болж эхэлсэн билээ.
Урлагт ч энэ бүхэн тусгалаа олж, уран бүтээлчид тухайн үед олон нийтийг хамарсан үзлийг магтан дуулагч байдгийн хувьд индивидуал үзлийн тод тусгал болсон нь харагддаг. Хувь хүний үзэл бодлыг хүндэтгэх үүднээс аливаа уран бүтээлчийн бүтээлийг ямарваа стандартад тулгаж хэмжих, сайн муу хэмээн үнэлэх нь утгагүй асуудал болж бүх уран бүтээл адил тэгш бөгөөд урлагийг зөвхөн гоо зүйн үүднээс дүгнэх болжээ. Rock`n`Roll хөгжмийн үүсэл хөгжилд индивидуал үзэл нь юунаас ч илүүтэйгээр нөлөөлсөн билээ. Ингээд урлагт тодорхой хэмжүүр үгүй болж бөөлжсөөрөө зурсан уран зургийг ч хүртэл урлаг хэмээн дүгнэх хандлаг бий болоход хүрсэн байна. Нэг ёсондоо энэ нь хөгжимд өөрийн дураар уран бүтээл туурьвах, түүндээ ямар нэг үнэлгээ хүлээхгүй байх буюу хэв маягт баригдахгүйгээр уран бүтээлчид хөгжимөө тоглох хэлбэрийг бий болоход нөлөөлжээ. Үр дүнд нь хөгжмийн урсгал чиглэлүүд чөлөөтэй үүсэж хөгжиж, бусад хөгжмийн ололт, шинэ санаануудыг өөртөө шингээх боломж нээгдсэн ч түүнийг дагаад маш муу уран бүтээлчид олноор төрөх болсон юм. Энэ нь рок хөгжимд ч мөн тод илрэлээ олсон юм.
Рок хөгжимийг анх үүссэн цагаас нь хойш авч үзвэл ерөнхийдөө хоёр том
 хэсэгт хуваагдан хөгжсөн байдаг. Тэдгээр нь ямар хоёр хэсэг байсан бэ? Гэвэл:
1)      Метал хөгжим
2)      Софт рок урсгалууд буюу түгээмэл тархсан хөнгөн урсгалууд    зэрэг багтах юм.
Дээрхи хоёр хэсгүүд нь хоорондоо маш их ялгаатай бөгөөд эхний буюу метал хөгжим нь илүү гүн гүнзгий, хар бараан утга санааг агуулдаг ба ойлгож мэдрэхэд маш хэцүү байдаг учир төдийлөн хөгжим сонсогчдын массд нөлөө үзүүлж чаддаггүй. Гэсэн хэдий ч энэ хөгжим нь хөгжмийн ертөнцийн тодорхой хэсгийг эзэлж, мөн бусад хөгжмийн урсгалуудад тодорхой нөлөөг үзүүлсээр ирсэн юм.
Метал хөгжим үүссэн урьдач нөхцөл. Энэхүү метал хөгжмийн үүсэл бүрэлдэл нь анхан үеийн рок хамталгуудтай салшгүй холбоотой. Анхны шилдэг рок хамтлагууд нь хард рок, хэвий метал, блюз рок, сайкидилэк, фолк рок, арена рок, албум рок гэх мэт урсгалуудаар голлон тоглож уран бүтээлээ туурьвадаг байсан ба тэдний тоонд алдарт Led Zeppelin, The Beatles, The Who, Deep Purple, Pink Floyd гэх зэрэг хамтлагуудыг нэрлэж болох юм.  Тухайн цаг үедээ тэд маш шинэлэг содон зүйлийг сэтгэж, түүнийгээ өөрсдийн дуу хөгжмөөр илэрхийлэн гаргаж байсан учир тэр үеийн хүмүүсийн ялангуяа залуучуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан юм. Дээрхи хамтлагуудын олсон ололт амжилт нь бүх рок хөгжмийн амжилт байсан учир тэднийг хөгжмийн түүхэнд маш өндрөөр үнэлж хүлээж авах нь зүй ёсны хэрэг болов уу! Техник хэрэгсэл одоо үеийнхтэй харьцуулахад сайн хөгжөөгүй байсан тухайн үед өөрсдийнхөө хөдөлмөр, оюун ухаанаа шавхан хөгжмийн дугаралтаа баяжуулан дээшлүүлж байсанд нь бид өртэй юм. 
 (The Beatles)


Ямар ч хөгжим ямар нэгэн утгыг заавал агуулж байдаг. Тэр агуулж буй утга санаа нь хэр зэрэг гүн гүнзгий байна вэ, түүнийгээ хэрхэн гоо сайхнаар илэрхийлж байна вэ гэдгээр нь тухайн хөгжмийг үнэлж болох бөгөөд заавал алдар нэртэй уран бүтээлч сайн уран бүтээл туурьвадаг гэсэн үг биш. Харин метал хөгжмийн агуулж буй, илэрхийлэн тавьж буй тэр утга агуулга нь өөр ямар ч хөгжимд байхгүй тийм нууцлаг, далд, гүн ажээ.  Мөн философийн үзэл баримтлалууд рок хөгжимд нөлөөлөх нь их байсан байна. Рок хөгжимд Ф.Ницшегийн философи нөлөөлсөн гэж үздэг ба мөн А.Шопенхауэрын үзэл санаанууд ч нөлөө үзүүлсэн байж болох. Тэдний үндэслэсэн `Амьдарлын философи` ын үзэл баримтлалууд хүсэл зоригийг тунхаглан зарлаж, төсөөлөл, туйлын оюунлаг чанар эд юмсад байхгүй, харин тэдгээр юмсын утга учирт л оршиж байгаа юм гэж үзэж байв. Үүнтэй адил рок хөгжмийн утга санаа нь өөрийн хүсэл зоригийг дээгүүр тавих, амьдарлын утга учрыг эргэцүүлэх, эрх чөлөөлгөө хамгаалхаас эхэлдэг.  Эдгээр философийн үзлүүд болон анхан үеийн рок хамтлагуудын үзэл санаа, уран бүтээлийн үр шимээр метал хөгжим бүрэлдэн хөгжих үндэс сууриа тавьжээ.
Анхан үеийн метал хөгжим. Анхан үеийн хард рокеруудын нөлөөн дор хэвий метал хэмээх шинэ хөгжим 1960 оны сүүл 1970 аад оны эхээр үүссэн билээ. Энэ хөгжим нь хард рокоос илүү хүнд дугаралттай цоо шинэ рок урсгал байлаа. Анхан үеийн төлөөлөгчиддөд Iron Maiden, Kiss, AC/DC, Black Sabbath зэрэг хамтлагууд багтдаг. Энэхүү хэвий метал хөгжим нь тухайн үедээ дэлхийг байлдан дагуулсан ба бүхэл бүтэн соёлыг бүтээсэн гэж хэлж бараг болно. Залуус хэвий метал сонсож амьдарлыхнаа хэв маягийг болгож байсан үе.
 (Iron Maiden)

Үүний зэрэгцээ анархизм, сатанизм хүчтэй дэлгэрч, үхлийн тухай, харанхуй хоосон ертөнцийг хамтлагууд өөрсдийн хөгжмөөр илэрхийлэн гаргаж, хар бараан, хүнд, маш гүн гүнзгий агууллага бүхий шинэ төрлийн урсгалууд метал хөгжмийн дотор үүсэн бий болж эхэлсэн бөгөөд метал хөгжим нь улам баяжин тэлсэн байна.
1980 аад оны эхээр треш хэмээх метал хөгжмийн нэгэн урсгал мэндэлсэн ба энэ хөгжим бий болох үндэс суурь нь аль эрт буюу 1950, 1960 аад оны үед хэдийн тавигдсан байсан юм. Шинэ треш хамтлагууд Pink Floyd, Led Zeppelin гэх мэт хамтлагуудын нөлөөн дор амилсан учир цоо шинээр ургасан хөгжим гэж хэлж болохгүй. Мөн 1970 аад оны үеийн хэвий метал хамтлагуудын нөлөө асар их юм. Треш хөгжим бий болсноор амьдарлыг үзэх үзэлд шинэ хаалга нээгдэж, хар бараан ертөнцтэй хүн холбогдсон ажээ. Өмнөх үеийн рок хөгжмийн үзэл санаанууд улам гүнзгий агуулагтай болсноор хөгжимийн дугаралтанд маш их шинэчлэлтүүд гарч түүнийг дагаад техникийн шинэчлэлтүүд нэвтэрч рок хөгжимийн өнгө аяс асар ихээр баяжин тэлжээ. 
Блэк болон готь метал урсгалуудын үе. 1980 аад оны үед үүссэн шинэ урсгалууд гэвэл блэк метал болон готик метал урсгалууд юм. Блэк метал нь трэш металаас бүр илүү хүнд урсгал бөгөөд шашин, хар домын ид шид, харанхуйн хүч зэргийг хөгжимдөө шингээсэн байдгаараа бусад метал урсгалуудаас ялгардаг. Блэк метал хөгжим дотроо симфоник блэк, фолк ба викин блэк, амбит блэк, дүүм блэк гэх мэтээр маш олон төрөлд хуваагдаж болдог. Харин готик метал хөгжмийн хувьд гэвэл илүү симфоник талдаа давамгайлсан, блэк металаас дугаралтын хувьд сонсголонтой байх ба мөн дотроо хэд хэдэн төрөлд хуваагддаг. Тэдгээр төрлүүд нь симфоник талдаа давамгайлж байна уу эсвэл дүүм, үхэл талдаа илүү давамгайлж байна уу гэдгээсээ шалтгаалаад дүүм готик, деить готик, симфоник готик гэх мэтээр ангилагддаг. 
 (Dimmu Borgir)
Death болон doom метал урсгалуудын үе. Дээрхи урсгалуудтай зэрэгцэн Death метал хэмээх урсгал 1980 оны дундуур бүрэлдэн үүсчээ. Энэхүү Death метал урсгал нь рок хөгжмийн доторхи хамгийн хүнд, харануй, хамгийн гүн гүнзгий утга агуулсан, хамгийн харгис хэрцгий нь байсан юм. Death метал хөгжмийн хамгийн гол сэдэв бол үхэл байдаг. Тиймдээ ч энэ хөгжмийг сонссон хэнд ч болов ер бусын мэдрэмж төрдөг байна. Мөн дотроо мелодик, техникал, брутал, блэкинид гэх мэт төрлүүдтэй бөгөөд хамгийн дээд оройн цэг нь Брутал метал билээ. Хүн төрлөхтний бүтээж чадсан хамгийн хүнд, хамгийн дээд утга учир бүхий хөгжим бол яах аргагүй Death метал юм. Үүнтэй адил 1990 ээд онд үүссэн нэгэн урсгал бол Дүүм метал урсгал билээ. Зовлон шаналал, үхэл хагацал, аймшиг, харанхуйн тухай дуулдаг энэ хөгжим олон хүний хүсэл сонирхлыг татсаар байна.Метал хөгжим нь хүний ертөнцийн далд харанхуй хэсгийг өгүүлж байсан тул нийгэмд муу муухай зүйл мэт үнэлэгдэж байлаа. Энэ хөгжмийг анх сонссон хэнд ч тийм сайхан мэдрэмж төрөхгүй нь ойлгомжтой боловч сонсогчдынх нь хувьд хорвоогийн хамгийн сайхан зүйл байдаг.  
(Cannibal Corpse)
Софт рок. 1960 аад оноос хойш метал урсгалын суурь рок хөгжимд тавигдаж байх тэр үед өөр нэгэн төрлийн рок урсгалууд мөн үүсч байсан юм. Тэдгээр урсгалууд нь энгийн хөнгөн хэв маягтай зөөлөн дугаралттай урсгалууд байлаа. Амьдарлын энгийн үзэл санаануудыг өөртөө тусгасан эдгээр урсгалууд түгэн тархахад маш амархан байснаас гадна хөгжимд шинэ хэв маягийг нэмж, дугаралт аялгууг баяжуулж байсан юм.  
Панк бол чөлөөт хэв маяг, эрх дураараа байдлын бэлэг тэмдэг гэж хэлж болно. Панк хэмээх урсгал нь анх 1960 аад оны сүүл 1970 оны эхэн үеэр үүссэн ба тэр үеийн rock & roll хөгжмөөс илүү чанга, илүү хурдан хэмнэлтэй, энгийн хөгжим байсан юм. Тухайн үеийн залуучуудын сэтгэлгээнд том нөлөө үзүүлсэн учраас түгэн дэлгэрэх том нөхцөл нь бүрдсэн байдаг. Анхан үеийн төлөөлөгчид нь the Velvet Underground, the Stooges, the New York Dolls зэрэг хамтлагууд юм. Гэвч тэд цэвэр панк урсгалаар тоглодоггүй байсан ба тэр үеийн хамтлагуудын дунд нийтлэг байсан Hard Rock, Glam Rock, Album Rock, Proto-Punk урсгалын хольц байсан юм. 1970 оноос панк урсгал нилээд дэлгэрсэн бөгөөд Punk, Proto-Punk, Punk/New Wave, British Punk, New York Punk урсгалаар тоглодог хамтлагууд нилээд гарч ирсэн байна. Тэдний томоохон төлөөлөгчид нь 1975 онд байгуулагдсан Английн домогт The Sex Pistols, 1976 онд байгуулагдсан алдарт The Clash, 1974 онд байгуулагдсан гайхамшигт Blondie, 1974 онд байгуулагдсан The Ramones, 1975 онд байгуулагдсан Buzzcocks нар юм. Эндээс жинхэнэ панк урсгалын эхлэл тавигдсан ажээ. Панк гэдэг нэр бол энэ үед хамаарах нэршил бөгөөд сүүлийн үеийн буюу одоо үеийн панк хамтлагуудыг хөгжмийн үүднээс авч үзвэл яг панк гэж хэлж болохгүй юм. Харин стил, хэв маяг талаас нь харвал панк гэж хэлж болно. Энэ бол цаг хугацаанаас хамаарч гарч буй өөрчлөлт ажээ. Одоо үеийн панк хамтлагуудын хөгжмийн нэршил бол Punk Revival, Punk-Pop, Skatepunk, Ska-Punk, Garage Punk зэрэг болох юм.  
 (Sex Pistols)
Алтернатив. 1980 оны сүүл 1990 ээд оны эхээр алтернатив урсгалууд хүчээ авч эхэлжээ. Эдгээр урсгалууд нь орчин үеийн рок хөгжмийн дүр төрх болж, одоог хүртэл хөгжсөөр байгаа юм. 1980 аад оны үед панк, метал болон поп хөгжмийн нөлөөн дор нэгэн шинэ урсгал бүрэлдэн тогтсон нь гранж хэмээх урсгал байлаа. Уг урсгалыг хөгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн хамтлагууд нь Green River, Nirvana, Mudhoney, Pearl Jam, Sound Garden, Alice in Chains нар юм. Энэхүү гранж урсгал нь бохир заваан дууны үг болон метал, попын холимог хөгжмийн дугаралттай алтернатив урсгал байсан ажээ. 1987 онд байгуулагдсан Nirvana хамтлагийн амжилтаар гранж урсгал маш хүчтэй дэлгэрсэн юм.Америкад гранж урсгал дүгэн дэлгэрч байх үед Британид бритпоп урсгал хүчээ авч байлаа. Бритпоп нь хөнгөн хэмнэл, энгийн лирикстэй алтернатив урсгал юм. Энэ урсгалд The Beatles ын нөлөө маш их байсан бөгөөд сүүл үеийн жинхэнэ бүрэлдлийн үед 1980 аад оны үед тоглож байсан The Smiths хэмээх хамтлаг маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин бритпоп урсгалыг тодорхойлох хамгийн том хоёр хамтлаг байдаг ба тэдгээр нь английн алдарт хамтлагууд болох Blur, Oasis нар юм. Oasis нь Английн Манчистер хотод 1993 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн хөгжмийн хөгжилд маш том хувь нэмрийг оруулсан хамтлаг билээ. Тэдний хөгжим Анлгийн алдарт дуучин Robbie Williams ын амжилтанд хүртэл нөлөөлсөн гэдэг. Мөн пост-бритпоп хамтлагууд болох тревис, киллерс, колдплай, кийнэ зэрэг дэлхийн хэмжээний том хамтлагуудын хөгжимд ч мөн нөлөө үзүүлсэн байдаг. Одоо үед нилээдгүй сонсогчдын анхаарлыг татаад байгаа урсгал бол индий хэмээх урсгал юм. Энэхүү урсгал 1990 ээд оноос хүчээ авч дэлгэрсэн бөгөөд шинэ зуунд маш их амжилттай дэлгэрч байгаа билээ. The Strokes, Arctic Monkeys, Bloc Party, Franz Ferdinand гэх мэт олон хамтлагуудын амжилт уг урсгалыг дэлгэрүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлжээ. Одоо үеийн европын залуусын хэв маягийг уг урсгал шингээсэн байдаг учраас залуу үеийнхэн тэр дундаа өсвөр насныханд тун ойрхон урсгал юм.

(Alice in Chains

Л.Төрбурам

Share |

11 Сэтгэгдэлтэй:

Мишаа said...

Hey bi naad orokiig chini er oilgodogvi yum.sonshoor tolgoi obdood bg sdhe,KKKk
Bi bas heden Rokruud tanina.uulzhaas aimaaar he he

Torburam said...

Bi ch gesen anh sonsood oilogdoggyil bsn. Yag cham shig tolgoi ovddog ntr gdg bailaa. Harin odoo bol ene hogjmoos ilyy shn egshig yalguu bhgyi bolson do.

Мишаа said...

To Allmusic>>>
he he.

hulan said...

yoo bi ene dimmuborgir d hairtai goi hamtlag yoo sxn yoo oor hlh goi ug oldohkune yoo

Gombosuren said...

ene hogjimguigeer ooriigoo tosoolno gedeg ch nudend yag haragdaj bna

Anonymous said...

metal hugjim minii salshgui neg heseg uunguigeer amidral shal utgagui yum

Anonymous said...

Anh thrash metalaar ehleed grunge-aar urgeljleed post-britpop-aar bayajigdaad yavj bn daa. Ene hugjmuud minii amidraliin neg heseg bolohoor bi hezee ch salj hagatsaj chadahgui ee gej

Unknown said...

hvmvvs slash gd vhchihgeed bdg harin minii bodloor trash metal heavy metaliin gol tuluulugchdiin neg Megadeth hamtlagiin gitarchin ahlagch Dave Mustaine EX gitarchin Chris Broderick ene 2 shildeg gitarchid Dave hedii Rhytme Guitarist ch gelee gaihaltai uran bvteel gargadag tvvniig n Chris amiluuldag bailaa

Unknown said...

Alivaa hugjim niigmiin baidalaas uussen uzel bodol ter uyiin bodol setgehui + hamgiin gol element bol baigaliin togtots hamgiin tod jishee bol metal hugjimtei adilhan zuil ilerhiildeg murtluu duuldaggui post rock hugjim. Mun metal hugjmiin uushed nuluulsen uzel surtal bol negative uzel yaaltachgui mun. Metal hugjim negative uzel deer suurilsan baidag bol bas possitive dr suurilsan massin rock hugjim baina. Baigalin uzemjin dr jishee avhad scandinavian hoigiin hugjmiig sonsood uzeerei chi nudee aniad tusuulvul manan tatsan uul tolgod haragdana. esvel breaveheart , vikins zereg kinonoos baigaliig n harj bolno. Shoegaze , Postrock , dreampop hugjim bol mash devshilt avchirsan iluu medremj orson iluu erchim huch shingesen hugjim duulalt bagatai hunii uran tusuulul garch irsen. Bathory, Mercyful Fate, Venom, Celtic Frost ene hamtlaguudiig bas nerlelguigeer metal hugjim yrij bolohgui baih. Tehdee uneheer saihan niitlel boljee. Iluu uzel surtal talaas ni tailbarlasan baina.

Unknown said...

Ааль дээр үеийн коментүүд бдаг наасан би хха 10 жилийн өмнөх постон хариулая би бол nu metal сонирхогч метал хөгжмийг рап болон хип хоптой хольсон урсгал slipknot .SOAD.linkin park мөн korn

Unknown said...

Сайхан ойлгомжтой мэдээлэл байна! Их баярлалаа! Надад их хэрэгтэй болоод байсан юм. Гэхдээ soft rokk-ийн хамтлагиын жишээ байхгүй байна уу?

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.