January 28, 2011

Ладони (1993) (Film Review)



Надад манай блогийн нэгэн уншигч Оросын найруулагч Аристакисян Артурын "Ладони" хэмээх энэхүү киног үзэхийг санал болгосон юм. Тэр уншигчдаа үнэхээр их баярлалаа. Энэ кино надад маш их сэтгэгдэл төрүүллээ. 2 цаг гаран үргэлжлэх энэхүү кино нилээд өвөрмөц бүтээгдсэн байна.
Үйл явдал нийгмийн хамгийн ядуу хэсгийнхний амьдарлд өрнөнө. Жүжигчин байхгүй, зөвхөн бодит хүмүүсийн амьдарлыг харуулна. Гэвч зөвхөн ганцхан хүний яриа энэ кинон дээр гардаг. Тэр хүн өөрийнхөө төрөөгүй байгаа хүүхдэд түүнийг хүлээж байгаа амьдарлын тухай ярьж өгнө. Тэр амьдралыг систем гэж нэрлэнэ. Тэгээд тэр системд байгаа ядуу, тахир дутуу хүмүүсийг хүүдээ ярьж өгнө. Хөлгүй, гаргүй, хараагүй хүмүүсийн тухай. Тэр хүмүүс юуг хүлээдэг, яаж амьдардгийг. Тэдний нэг нь тамхиа асааж чадахгүй салагнаж байхад, өөр нэгт нь тамхиа асаах хуруу гар байхгүй. Мөн зарим нь бие биенээ харж чадахгүй сохор. Мэдээж бүгд хамгийн ядуу. Бүгд гуйлга гуйна. Энэ бүгдийг ярьж өгч байгаа эцэг нь хүүдээ "Би чамайг ядуу байгаасай гэж хүсч байна" гэж хэлдэг. Яг л тэр хүмүүстэй адил. Энэ үг миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Тэгээд тэр хүүдээ "Би чамайг төрнө гэдгээс айж байна" гэж хэлсэн. Бас "Хэрвээ чи гэрлэж хүүхэдтэй болвол цааш хөдлөхийг чи зөвшөөрөхгүй, тэгээд чиний эхнэр ганцаардаж байгааг чи ажиглана, чиний хүүхэд мөн бүрэн дүүрэн ганцаараа байх болно, мөн чиний ээж, аав ч гэсэн ганцаардсан хүмүүс" гэдэг.

Кинон дээр сохор аав, ээжтэй, сохор хүүгийн талаар гардаг хэсэг бий. Аав, ээж хоёр нь залуу байхдаа бие биендээ дурлажээ. Тэгэхэд тэр 2 сэтгэцийн эмнэлэгт байсан аж. Тэгээд тэд тэндээс зугтаж гарчээ. Тэгээд хүүтэй болж. Хүү нь төрөлхийн сохор. Тийм болохоороо тэр хүү бусад хүмүүсийг ч мөн сохор гэж боддог.  Аав, ээж 2 нь тэрэнд ингэж ойлгуулжээ. Бас тэр бүх хүнийг эмэгтэй гэж ойлгодог. Бүх хүн эмэгтэй, бас бүх дуу хоолой эмэгтэй хүнийх. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээс хүүхэдтэй болдог. Харин тэр эрэгтэй болж төрсөн нь тэр зэрэмдэг учираас гэж ойлгодог. Аав нь мөн адил зэрэмдэг, яагаад гэвэл аав нь ч гэсэн эрэгтэй хүн. Хүү өөрөөс нь өөр зөвхөн ганцхан эрэгтэй хүн бол тэрний аав гэж итгэдэг. Тэрний төсөөлдгөөр тэр 2 оос өөр эрэгтэй хүн гэж байхгүй. Бас тэр нэг буланд очиж нуугдаад гуйлга гуйж олсон мөнгөнөөсөө хэсгийг нь хувцасныхаа дотор хийж аав, ээж 2 оосоо нуудаг.

Энэ бүгдийн тухай тэр хүүдээ ярьж өгнө. Согтуу архичины тухай ч ярьдаг. Залуу байхдаа үзэгслэнтэй гэдгээрээ гайхагдаж явсан нэгэн эмгэний тухай бас ярьдаг. Мөн өөр ертөнц тун удахгүй ирнэ гэдэгт итгэдэг хүний тухай ч ярьдаг. Хамгийн сүүлд нь тэр хүүдээ "Энэ бол миний амьдрал" гэж хэлдэг. Киноны сүүлийн хэсэг оршуулгын газрыг харуулна.

Надад хамгийн тод үлдсэн үг бол "Хүн бүхэнд өөрийн гэрэл гэж бий. Тэр гэрэл чамайг энэ системээс гарахад чинь тусалж, дагуулах болно" гэдэг үг байлаа. Ямартаа ч энэ кино надад их таалагдлаа. Үнэхээр их. Өөр нэгэн ертөнц рүү харж болох цонх шиг л санагдлаа. Магадгүй тэр ертөнц бидэнд хамгийн бохир заваан, үзэж чадамгүй юм шиг байх. Гэвч тэнд буй хүмүүст өөрсдийн ертөнц гэж байх ажээ.

Ийм киног бүтэн 2 цагийн турш эхнээс нь дуустал үзэх тэвчээртэй хүн олон байхгүй байх гэж надад бодогдож байлаа. Гэсэн ч та нарт үзэхийг зөвлөмөөр байна. Заавал үзээрэй гэж хэлмээр байна. Хорвоо ертөнц бидний хардаг шиг байдаггүй талаар, бид чухам юуны төлөө ийм нийгэм байгуулж яваа талаар харах харааг чинь энэ кино таньд өөрчилж өгч болох юм.

Татаж авахыг хүсч байвал доорхи хаягаар ороод rapid share эсвэл mega upload оос татаарай.

Хаяг нь:


http://www.worldscinema.com/2010/09/artour-aristakisian-ladoni-aka-palms.html
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

What has become perfect, everything ripe - wants to die!
...But everything unripe wants to live: alas!
Nietzsche

Татаж авсан файл дотор хавсаргасан найруулагчийн ярилцлагыг нь үзсэн үү? Тэр хүмүүстэй Артур хамт амьдраагүй, дотно харилцаа үүсгээгүй, зүгээр л ажиглаж, тэмдэглэл хөтөлсөн, бичиж авсан яриагаа тоглуулагч дээр тоглуулангаа тэр үед бодогдсон зүйлээ ярьчихсан нь мөнөөх киноны турш үргэлжлэх тэр гайхалтай хүүрнэл яриа.
Тэр энэ киногоор ямар нэг онол дэвшүүлээгүй гэж. Гэхдээ л, хэхэ.
A Place on Earth гээд бас нэг кино нь уул нь worldscinema дээр байна лээ, даанч татсан чинь саб нь хэт бүдэг юм.

Anonymous said...

Батболд багшид үзүүлмээр :D

Torburam said...

Nairuulagch n anh kino hiij bn ch gj bodoogyy gsn hehe... Zgr l dyrs bichleg hiisen, yarisan tgd l gyistee.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.