Нээх сайхан хүчилтөрөгч амьсгалаад, дараа нь амьсгалахгүй хийгээд үхлийн тухай бодох. Нээх сонин авангард кино үзээд, дараа нь утга учир хийгээд эмх цэгцийн тухай бодох.
Өрөөн дотор гранж хөгжим эгшиглээд, би өдөр хоног, цаг хугацааны жагсаалаас гарч, хүмүүсийг, бусдыг, өөрийгөө харан сууна. Энэ бол миний чамд хэлэх гээд байдаг тэр Анир Үгүйн философи юм шүү дээ. Чшшшшшшшшшшшшшшшшшшшшшшшшш. Чимээгүй бай за юу! Өнгөрсөн өдөр хоногуудыг эргээд нэг хар. Чи тэнэг байсан уу? эсвэл ухаантай байсан уу? Хэрвээ чи өөрийгөө би өмнө нь тэнэг байсан гэж бодож байвал чамд баяр хүргье. Тэгээд Нисванисын энэ сайхан дууг сонс за юу! Хэрвээ чи өөрийгөө өөртөө би ухаантай байсаан, ер нь би ухаантай гэж хэлж байвал энд чиний хийх юм юу ч байхгүй. Явж ажлаа хий, хичээлдээ яв. Энэ бол Анир үгүйчүүдийн газар. Тэнэг байсан хүмүүсийн газар. Одоо ч тэнэг байгаа тэр хүмүүсийн газар. Чшшшшшшшшш. Бусдыг сонс. Тэд тэнэг байж болно. Зүгээр л сонс. Сонс. Битгий ярь. Тэд хамгийн тэнэг зүйлийн тухай ярьж байсан ч сонс. Сонсоод л бай. Өөрийнхөө мэддэг бүхнийг нуу. Гэхдээ хэзээ нэгэн өдөр хэрэгтэй нэгэнд нь хэлж өг. Зовж байгаа хүнийг сайн хар. Хамт зов. Тэгээд Ницше юу гэж хэлснийг сана. Чиний хувьд Ницше тэнэг байж болно. Гэвч бурхны өөдөөс тэрсэлсэн хамгийн аймшиггүй эр гэдгийг нь бүү март. Өнөөдөр чиний үзэл бодол хийгээд орчин үеийн философи, нийгмийн сэтгэлгээнд Ницшегийн цус шингэсэн гэдгийг сана. Чи эрх чөлөө гэж ярьдаг бол үүнийг Ницше чиний тархинд үрслүүлсэн гэдгийг ч сана. Чшшшшшшшшш. Зүгээр л сонс. Энэ хөгжмийг сонс. Бусдын тухай бод, дараа нь өөрийнхөө тухай ч бод. Эргэлд, бүжгэл, дориг, сав. Харин шоудаж болохгүй. Мал шиг жүжиглэ. Харин өвс идэж болохгүй. Нэг л өдөр чамайг тэд мэдэх болно. Нэг л өдөр. Хүлээ. Анир Үгүйн дунд хүлээ. Юу ч бүү хий. Зүгээр л бусдыг сонс. Тэд чамд юу зааж өгөхийг сонс. Сайн сонс. Тэгээд л болоо. Анир Үгүй. САЙН СОНС.

1 Сэтгэгдэлтэй:
Ницше юу гэж хэлсэн юм?
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.