Удаан хүлээсэн номоо хэвлүүлж гаргалаа. Сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны бүрэн түүх болон энэ шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл санаа, сургааль, сэтгэл судлалын бүх онол чиглэлүүдийг дэлгэрэнгүйгээр багтааж оруулахыг зорьсон юм. 2500 гаруй жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд хүний оюун ухаан, сэтгэл санаа, бодол сэтгэхүйн тухай хэрхэн үзэж, тайлбарлаж байсан тэр үеэс эхлээд дундад зуун, сэргэн мандалт, шинэ үеийг хүртэл бүх цаг үеийн турш сэтгэл судлал хэрхэн хөгжиж, хэн ямар үзэл санааг дэвшүүлж, түгээн дэлгэрүүлж байсан тухай бүрэн түүхийг багтаасан юм. Би номоо бичиж эхэлсэн үеэсээ эхлээд ганцхан түүхэн цаг үед анхаараагүй, харин түүхэн цаг үед болсон чухал үйл явдлууд, шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтүүд, тэдгээр өөрчлөлт, дэвшлийн мөн чанар шалтгаан, утга учрыг гаргаж ирэхийг илүү зорьсон билээ. Тийм ч учраас хүний сэтгэлзүйн мөн чанар, бидний бодол сэтгэхүйн нууцуудаас бага ч гэсэн тайлсан сэтгэл судлалын ололт, нээлтүүдтэй танилцах боломжийг олгоно гэж найдаж байна.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
6 Сэтгэгдэлтэй:
Жан Пиаже, Выгодский, Брунер нарын талаар байгаа болов уу?
Жан Пиаже байгаа, харин нөгөө хоёр нь байхгүй.
hoorhon hoorhon umaa ystoi neeree. iim zaluuhan bj iim ih um unshij sudlaad, iim saihan nom gargacan bhin. ene nom chini mon ih hereg bolj bnda, bayrlalaa
сайн байна уу? энэ номыг одоо хаанаас худалдан авч болох вэ?
Сайн байна уу, номыг нь заавал авч уншинаа анхлан суралцагч байна нэг нэгээр нь хөтлөгдсөөр өөртөө илүү хэрэгтэй номнуудыг олсоор л байгаа баярлалаа өөр ямар философи сэтгэлзүйн ном уншвал зүгээр вэ энд сэтгэгдэл үлдээгээрэй баярлалаа
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.