September 18, 2011

Мэдлэг ба мэдээлэл

Монголын саятан гэдэг нэгэн нэвтрүүлгийн хөтлөгч ярьж байна "Бид та бүхний мэдлэгийн санг  нэмэгдүүлэх зорилгоор..." . Энэ хүн мэдлэг гэж юу вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж байсан болов уу? Ер нь мэдлэг гэж юу? Энэ нь мэдээллээс юугаараа ялгаатай юм бэ? гэвэл ерөнхийдөө мэдлэг гэдэг нь тодорхой зүйлийг бүрэн дүүрэн таньж мэдэхэд чиглэгдсэн зорилготой, нарийн дэс дараалалтай, системтэй, бүтэцтэй, логикийн үүднээс алдаагүй цогц зүйлийг хэлдэг. Энэ нь эргээд ямар нэгэн ашиг тус үзүүлэх, өөр бусад зүйлд ашиглагдах боломжтой байдаг. Харин мэдээлэл гэдэг нь ямар нэгэн эд юмс, төрөл зүйлийн хувьд түүний тодорхой нэг шинжийг илтгэсэн, танин мэдэхүйн анхдагч элемент юм. Өөрөөр хэлбэл танин мэдэх гэж буй зүйлийнхээ талаар оновчтой, дэс дараалалтай, тодорхой зорилго чиглэлтэй мэдээлэл цуглуулж, түүнийгээ дэс дараалалд оруулан, түүгээр ямар нэгэн бодит үр дүнд хүрч болохуйц болгосон байвал МЭДЛЭГ болно.

Аль нэгэн улсын нийслэл ч юмуу аль эсвэл дэлхийн хамгийн муухай дуугардаг амьтныг мэдэж авлаа гэхэд энэ нь мэдлэг болж чадахгүй. Харин мэдээлэл юм. Үүнийг дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч маань анзаарагүй юу, ямартай ч гэлээ мэдлэг биш мэдээлэл түгээж байгаа гэдгээ мэдэхгүй байх шиг байна лээ. Би энэ хүний мууг үзэх гэсэнгүй, харин тэр олон хүн үздэг нэвтрүүлгийн хөтлөгч хүн хэлж байгаа үг бүр ээ анхаарч байх нь зүйтэй болов уу.

Л.Төрбурам
Share |

1 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Инээд алдлаа, гоё тайлбарлан үзүүлжээ.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.