НТ 476 онд их Ромын эзэнт гүрэн задран унасан цаг хугацаанаас эхлэн европт дундад зуун хэмээх түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж тоолдог. Энэ дундад зуун хэмээх үеийг өөрөөр харанхуй үе гэж нэрлэх нь ч бий. Европын түүхийн бүтэн мянган жилийг энэ харанхуй үе эзэлдэг. Чухам яагаад харанхуй үе гэж нэрлэсэн бэ? гэвэл энэ үед хүн хүссэн мэдлэгээ эзэмших, өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах гээд хамаг л эрх чөлөөгөө алдаж, зөвхөн сүм хийд гэдэг асар их эрх мэдэлт, бүхэл бүтэн системийн хүчинд захирагдах болсон байдаг. Хүмүүст ямар ч эрх мэдэл, амьдрах сонирхол байсангүй.
February 24, 2012
February 12, 2012
Рене Декарт /Шинэ үеийн философийн эцэг/
Сэргэн мандалтын үеийн хамгийн чухал ололтуудын нэг нь өмнөх үеийн мэдлэгийн өв санд шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг шинжлэх ухааны шинэ аргуудаар дахин баталж бататгах юмуу эсвэл няцаах оролдлогууд байсан юм. Фрэнсис Бэкон, Исаак Ньютон, Галилео Галилей, Жордано Бруно, Коперник гээд тэр цаг үеийн бүх эрдэмтэд, сэтгэгчид чухам шинэ үеийн баталгаатай, нарийн тодорхойлогдож тогтоогдсон шинжлэх ухааныг бий болгохыг хүсч байсан юм.
Labels:
Philosophy
February 10, 2012
Фрэнсис Бэкон /Үл итгэх/
Фрэнсис Бэкон философи төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээнд өөрийнхөө үзлийг дэвшүүлсэн байдаг. Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаан хөгжихөд түүний оруулсан хувь нэмэр нилээдгүй хэмээн үнэлэгддэг тул түүний дэвшүүлсэн үзэл санаа ололттой байсан гэж хэлж болох ч нөгөө талаар түүний үзэл хэт эмпирик байсан юм.
Labels:
Philosophy
Subscribe to:
Posts (Atom)